Categories
Чөлөөт

ОРОЙ БОЛГОН УНТАХЫНХАА ӨМНӨ ЗӨГИЙН БАЛ ХЭРЭГЛЭХИЙН ИТГЭМЭЭРГҮЙ 8 АШИГ ТУС

Бидний ихэнх нь зөгийн балыг ханиадтай тэмцэх, арьсыг чийгшүүлэхэд ашигладаг гэдгийг сайн мэднэ. Тэр дундаа хоол хүнстэй хослуулан хэрэглэх нь эрүүл бөгөөд биед сайн. Тийм ч учраас эмч, мэргэжилтнүүд зөгийн балыг “супер хоол” гэж нэрлэдэг. Гэвч зөгийн балны ашиг тус зөвхөн үүгээр хязгаарлагддаггүй гэдгийг та мэдэх үү? Тухайлбал, шөнө унтахаасаа өмнө нэг халбага зөгийн бал уухад, зөгийн балны ашиг шим нь шөнийн турш биед шингэдэг. Ингэснээр хүний биед гайхалтай эерэг үр нөлөө авчирдаг байна. Эдгээрийн олон жишээг доор дурдъя.1.Шөнө бөх унтахад тусална Зөгийн бал нь “tryptophan” хэмээх шим тэжээлийг агуулдаг бөгөөд энэ нь тайвшруулж, бат бөх амрахад тусалдаг байна. Мөн хүний биед хэрэгцээтэй боловч биеэс ялгардаггүй, заавал хоол тэжээлээр дамжуулан авах ёстой амино хүчил гэж байдаг. Энэ нь зөгийн баланд агуулагддаг юм. Бид заримдаа шөнө дунд нойрноосоо сэрдэг. Энэ нь унтаж байх үед тархинд гликоген гэх бодис шаардагдсанаас үүдэлтэй юм. Тэгвэл зөгийн баланд гликоген агуулагддаг тул үүнийгээ нөхөж, тайван унтах боломжтой. Мөн зөгийн бал нь бөөрөнд байрлах адерналин даавар ялгаруулдаг булчирхайн үйл ажиллагааг дэмждэг тул бат бөх нойрсоход тусалдаг байна. 2.Цусны даралтыг бууруулна Цусны даралт ихсэх нь зүрх судасны өвчлөлд хүргэх эрсдэлтэй байдаг. Тиймээс зүрх судасны өвчлөлөөс сэргийлэхийн тулд цусны даралтаа тогтвортой, хэвийн хэмжээнд байлгах нь чухал. Тэгвэл зөгийн бал нь цусны даралтыг бууруулдаг антиоксидант агуулдаг тул, унтахынхаа өмнө нэг халбагыг уухад даралт ихсэхээс сэргийлнэ.3.Триглицеридийг бууруулна Триглицерид бол цусан дахь өөх тос юм. Триглицеридын түвшин өндөр байх нь зүрхний өвчин болон чихрийн шижин өвчин үүсгэх эрсдэлийг бий болгодог. Тэгвэл зөгийн бал нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулахад тустай. Өөрөөр хэлбэл, зөгийн бал цусан дахь өөх тосыг хэрэгтэй нэгдэл болон хувиргадаг байна. 4.Дархлааны тогтолцоог дэмжинэ Зөгийн бал нь антиоксидант болон бактерийн эсрэг бодисоор баялаг тул дархлааны системийг сайжруулж, бактери, мөөг, олон тооны вирус зэрэг бичил биетний халдвараас хамгаалах дархлааг бий болгоно. Мөн орой болгон зөгийн бал хэрэглэснээр биеийн эсэргүүцэл сайжирч, биед учирсан шарх, сорив түргэн эдгэх болно.5.Богино хугацаанд жин хасна Зөгийн бал нь таны биед дулааныг их хэмжээгээр үүсгэх замаар бодисын солилцоог сайжруулдаг. Ийнхүү биеийн температурыг нэмэгдүүлснээр, заавал дасгал хөдөлгөөн хийх шаардлагагүйгээр өөх тосыг шатаадаг байна. 6.Ханиалгыг намдаана Зөгийн бал нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Тиймээс орой бүр нэг халбага зөгийн балыг бүлээн устай холин ууснаар хоолойны өвчнийг намдааж, ханиалгаас сэргийлдэг байна. Мөн зөгийн бал нь хоолойн дох бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. 7.Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй Хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх хамгийн эрүүл арга бол антиоксидантаа нөхөх юм. Үүнийг зөгийн баланд ихээр агуулагддагийг дээр дурдсан билээ. Тиймээс зөгийн бал арьсыг чийгшүүлж, хөгшрөлтөөс сэргийлдэг байна. 8.Сэтгэл гутралд орохоос сэргийлнэ Зөгийн бал нь полифенол агуулдаг тул тархины эсийн стресстэй тэмцэж улмаар сэтгэл гутралд өртөхөөс сэргийлдэг. Тиймээс та сэтгэл зүйн эрүүл мэнддээ санаа тавихыг хүсвэл орой бүр зөгийн бал хэрэглэж заншаарай. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.