Categories
Чөлөөт

Монгол хүн мах их иддэг. Бүдүүн гэдсэнд махны ялзрал явагддаг. Бүдүүн гэдсээ улиралдаа 1 удаа бүрэн цэвэрлэчихэж байгаарай.

Орчин цагт хүмүүсийн амьдралын хэв маяг, хооллолт өөрчлөгдөж, түүнийгээ дагаад бүдүүн гэдэсний бохирдолд өртөх нь нэмэгджээ. Бүдүүн гэдэс бол хоолны хамгийн сүүлийн боловсролтоос үлдсэн хэрэгцээгүй хэсэг, нян бактери зэрэг хаягдлыг агуулж байдаг эрхтэн.Эрүүл хүн өдөрт дор хаяж нэг удаа өтгөнөө гадагшлуулж байх ёстой ч сүүлийн үед өтгөн хаталт гэгч асуудалтай олон хүн тулгарч байна. Өтгөн хаталтаас болж таргалалт, батгашил, үүсч шамбарам,бүдүүн гэдэсний үрэвсэл, цаашилбал бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хүргэх аюултай юм.Харин “Анжел” эмнэлгийнхэн энэ асуудалтай тэмцэхээр хамгийн сүүлийн үеийн стандартын шаардлага хангасан төхөөрөмж, нарийн мэргэжлийн туршлагатай эмчийн хяналтад, тав тухтай орчинд бүдүүн гэдэсний бүрэн цэвэрлэгээ буюу усан эмчилгээг хийж байна. Энэ талаар тус эмнэлгийн эмч Ц.Сэр-Одтой ярилцсанаа хүргэж байна.-“Анжел” эмнэлгийн хамт олон бүдүүн гэдэсний усан эмчилгээ хэмээх шинэлэг үйлчилгээг үзүүлээд хэр удаж байна вэ?-Манай эмнэлэг бүдүүн гэдэсний усан эмчилгээг хийгээд гурван жил болж байна. АНУ-д үйлдвэрлэгдсэн аппаратыг Монголд анх оруулж ирээд үйлчилгээ үзүүлж байна.-Бүдүүн гэдсийг цэвэрлэх нь ямар ямар ач холбогдолтой вэ?-Бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийлгэснээр бүдүүн гэдэснээс эмгэг бактери, мөөгөнцөр, шимэгчийг гадагшлуулан цэвэрлэж, гэдэсний хэвийн бичил орчныг сэргээснээр аарцагны цусан хангамж сайжирч ууц, гуяар өвдөх, хөл чилж ядрах, мөн үе мөч өвдөх зэрэг зовиурууд арилна. Мөн арьсыг өнгөлөг, эрүүл болгоно, хөгшин хүнийг залуужуулна, эрт өтлөх, эрт үрчлээтэх явцыг удаашруулна. Энэ эмчилгээг заавал өтгөн хатдаг гэхгүй хүн бүр л хийлгэхэд тохиромжтой.-Ер нь бүдүүн гэдсийг заавал механикаар цэвэрлэх ёстой юу гэж хүмүүс асуудаг?-Бүдүүн гэдсийг заавал цэвэрлэж байх ёстой л доо. Урьд нь хүмүүс хонь малынхаа хойноос гүйгээд л хөдөлгөөн ихтэй байдаг байсан. Бас хооллолт нь ч харьцангуй эрүүл байсан. Харин орчин цагт хүний хөдөлгөөн багасч, хүнсний бүтээгдэхүүн нь эрүүл биш болсон байна. Үүний улмаас бүдүүн гэдэсний бохирдол ихэсч өтгөн хаталттай хүний тоо нэмэгдсэн.Ер нь ДЭМБ-ын тодорхойлсноор өтгөн хаталт гэдэг бол хөдөлгөөн дутагдлаас үүсэх соёл иргэншлийн өвчин гэж тодорхойлсон байдаг. Өтгөн хаталттай холбоотойгоор дотрын өвчин ч ихэсч байна. Тухайлбал бүдүүн нарийн гэдэсний хавдар, таргалалт зэрэг маш их болж байна. Ер нь бүдүүн гэдэсний бохирдол нь бусад өвчин үүсэх суурь болдог. Тиймээс бүдүүн гэдэсний цэвэрлэгээ буюу усан эмчилгээ нь зайлшгүй шаардлагатай болж ирж байгаа юм.-Бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийдэг эмнэлгүүд мэр сэр бий. “Анжел” эмнэлгийн хувьд тэдгээр эмнэлгээс юугаараа давуу талтай вэ?-Бусад эмнэлэг Канад технологийн аппаратаар үйлчилдэг. Канад технологи нь үр дүнгийн хувьд адилхан боловч технологийн хувьд өөр. Америк технологийн аппарат нь Канадынхтай харьцуулбал үйлчлүүлж байгаа хүнд илүү тав тухтай, шулуун гэдэс рүү орж байгаа хэрэглэгдэхүүн нь жижиг учраас ямар нэгэн зовиургүй, үйлчлүүлэгчийн тав тухыг бүрэн хангасан байдаг.Манайх 30 литр цэвэршүүлсэн усаар бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэдэг. Ус нь чулуун шүүлтүүр, нүүрсэн шүүлтүүр, хэт ягаан туяагаар дамжин шүүгдэж, халдваргүйжээд хүний бие рүү ордог. Орохдоо нэг удаагийн ариун хэрэглүүр хэрэглэдэг. Мөн даралт болон температурын тохируулгатай учир бүдүүн гэдсэнд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлдэггүй.Үүнээс гадна манайх усан эмчилгээнд орсон хүн бүрийг бүтэн биеийн бариа массажинд оруулдаг, тав тухтай орчинд үйлчилдгээрээ бусад эмнэлгүүдээс давуу талтай. -Танайхаар ихэвчлэн ямар шалтгаантай хүмүүс ирж байна вэ. Илэрхий үр дүнд хүрсэн хүмүүсийнхээ талаар яриач?-Манайд өтгөн хаталттай, турах гэж байгаа, хордлого тайлах зорилготой, харшил, батгашилтай, бүдүүн гэдсээ дурандуулах гэж байгаа хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг. Курсээр орсон хүмүүст үр дүн нь маш сайн мэдэгддэг. Илэрхий үр дүн гэвэл 40 гаруй настай, сардаа гурван удаа л хүндэрдэг архаг өтгөн хаталттай хүн ирж байсан.Амнаас нь өмхий үнэртэж, хоолны дуршил нь алга болж, гэдэс нь цанхайдаг зовиуртай. Манай аппаратанд гурван удаа ороод л өдөртөө биш гэхэд өнжөөд нэг хүндэрдэг болж, нүүр нь гэрэлтэж, илт засарсан. Одоо бол улиралд нэг удаа бүдүүн гэдэсний усан эмчилгээ хийлгээд явж байна даа.Бид үйлчлүүлэгчдэдээ ингэж хэлдэг. Аппарат бол тухайн хүнийг нэг удаа бүрэн цэвэрлэнэ. Гэхдээ цаашдаа өтгөн хаталтаа бүрэн эмчилье гэвэл хоолны дэглэм сахиж, хөдөлгөөнтэй байх ёстой гэж бид хэлдэг.-Турах гэж байгаа хүмүүс аппаратад ордог гэлээ. Тэгэхээр тураадаг гэсэн үг үү?-Манай аппаратад ороод шууд турна гэсэн үг биш л дээ. Турахад хүний хэрэглэж байгаа шингэний хэмжээ маш чухал байдаг. Бүдүүн гэдэсний өөрийнх нь үндсэн үүрэг нь ус, эрдэс бодис, витаминуудыг өөртөө шимэгдүүлэх байдаг.Ус ямар ид шидтэй вэ гэвэл өөхийг задалж өгдөг. Бүдүүн гэдсийг цэвэрлэснээрээ хүний биед усны шингэц сайжирна. Ингэснээр турах процесс илүү хурдан явагддаг. Турах гэж байгаа бол бүдүүн гэдсээ цэвэрлээд дараа нь усаа ууж, хоолныхоо дэглэмийг барих юм бол цэвэрлэхгүй байснаасаа илүү үр дүнтэй.-Аппаратад орсноор нэг удаад хэдий хэмжээний бохирдол гадагшилдаг вэ. Эмчилгээ хэр хугацаанд үргэлжилдэг бол?-Хүний биеийн жин болон хоол хөдөлгөөний дэглэмээс шалтгаалан 2-5 кг өтгөн гадагшилдаг. Нэг удаагийн усан эмчилгээ 40-50 минут үргэлжилнэ.-Усан эмчилгээний давтамж ямар байх вэ?-Өтгөн хаталттай, өтгөн хаталтгүй гэдгээс хамаардаг. Өтгөн хаталттай хүн бол 1-2 долоо хоногийн зайтай 2-3 удаа эмчилгээнд ордог. Өтгөн хаталтгүй хүн гурван сард нэг удаа цэвэрлүүлэхэд л өвчин тусахгүй байх боломжтой.-Эсрэг заалт бий юу?-Зүрхний дутагдалтай, артерын хэт их даралттай хүмүүс, бүдүүн гэдэсний хорт хавдартай, нарийн гэдэсний цооролт, хурц хэлбэрийн шамбарамтай, хэвлийн эвэрхий, бүдүүн шулуун гэдэсний м.эс засалд орсны дараахан буюу шарх нь бүрэн эдгэрээгүй хүмүүс, ямар нэгэн хэвлийн мэс засалд орчихоод шарх нь эдгээгүй хүмүүс, бөөрний дутагдал, элэгний хатуурал буюу цирроз, жирэмсэн эмэгтэйчүүд, цөсний чулуутай хүмүүс орж болдоггүй.Гэхдээ цөсний чулууг эход хараад яг ямар хэмжээтэй, цөсний аль талд байрласнаас хамаараад орж болдог.-Бүдүүн гэдэсний бүрэн цэвэрлэгээ, усан эмчилгээ хийлгэхэд ямар нэгэн өвдөлт байдаг уу?-Ямар нэгэн өвдөлт зовиур байхгүй. Хүмүүс аппаратад орно гэхээр айдаг. Манай олонх үйлчлүүлэгчид бидний үйлчилгээг хялбар, зовиургүй, биед эвтэйхэн гэдэг. Бас үйлчилгээний дараа бие хөнгөрч, сэтгэл сэргэж сайхан боллоо гэж сэтгэгдлээ илэрхийлдэг.-Танайхаар үйлчлүүлэхдээ урьдчилж цаг авах уу?-Тэгэлгүй яах вэ. Манай хаяг МУБИС-ийн урд байрлах UBH Center, гурван давхарт 306 тоот “АНЖЕЛ” эмнэлэг. Утасны дугаар 7000-1958, 8982-1958.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Leave a Reply

Your email address will not be published.