Хэрэгтэй нэг нь шейрлээд хадгалаад аваарай👏🏻 Адуу ханах тухай! 😍Хануур, хатгуураар монгол аргаар эмчлэх!Ямарваа адуу өөрийн унаган өнгө зүснээс өөр болж зүс нь хувирах, толбо суух зэрэг өөрчлөлт орсон бол аливаа буруу уяа засал, эдэлгээний буруугаас өөрчлөлт орсоны тэмдэг юм. Эртний уламжлалт судруудад “Уяж буй морины шүд эмтэрвээс 4 мөчний аль нэг нь гэм суусан болой” гэж өгүүлсэн нь бий. Энэ нь олон жилийн ажиглалтаас гарцаагүй батлагдаж байна. Хурдан хүлгээ уяж сойж буй уяач та бүхэн үүнийг анхаарах биз ээ. 1.Чамархайн цэг. Дух, шанаа, нүүр нь халцардаг, агсарч давхидаг, хадуурдаг морины гэмийг засахын тулд чамархайг нь хатгана. Хатгахад тохиромжтой үе нь хаврын 3, 4 болон зуны 7 сар. Хатгахдаа толгойг доош нь байрлуулж чахалзуурыг нарийн сураар чангалан татаж судсыг гүрийлгэн ханахад бэлтгэнэ. Зургийн 1-р цэгийн хоёр талд хатгасны дараа боолтыг авч 400 гр орчим цус гаргасны эцэст толгойг дээш нь өлийлгөн уяж цусыг тогтооно. Дөрвөн сар орчим унаж эдлэхийг хориглоно.
2. Гөхлийн магнайн цэг. Гөхлийн магнайн цэг нь 11 дүгээр цэг буюу омрууны цэгтэй холбогддог. Ихэвчлэн уяа нь буруугаас болж бахардан ойчиж тийчэлсэн, цангасан адууг энэ цэгт хатгана. Хатгуурын хутганы үзүүрийг 5 см урт гарган магнайн голын үсний цэгээс дээш хоёр хуруу тавьж урьдаас нь хөхлийг нэг удаа сийлж хатгана. Мөн 11-р цэгийг хурц хутгаар өвчүүний дээд тал буюу бод малыг нядлаад цусыг нь авдаг цэгээс арьсыг нь татаж байгаад гурван хурууны өндөг дарам газар дээрээс нь огтолж умруу гаргаж орхивол сайн. Хоёр болон 11 дүгээр цэгийг зургаар үзүүллээ. Бүтэн жил унаж эдлэхийг хориглоно.
3.Хамрын самсааны цэг.
Хамрын самсааны болон сиймхийний судсыг уушигны салст үрэвсэл, усан хаван, уушигны гуурс нарийсч шуухинаа болох, гэдэсний хатгаа, амьсгал давчдах үед ханана. Мөн тавдугаар цэгийн судасны шугам нэг байдаг бөгөөд буйлны хоёр талаас нь хатгана. Хатгахад хамрын хоёр нүхээр цус зэрэг гарна. Ингэснээр адууны нармайн доторхи өт болон дотор гэдэсний өвчлөлийг эмчилж арилгана. Гамыг 14 хоног орчим хийнэ. Хутганы хэмжээг зургаар үзүүллээ. 4. Нулимасны судасны цэг.Нулимасны судсыг нүд өвдөх, усан жилбэн, гэдэсний хий хатгалаг, баас хоригдох үед хатгана.43-р цэгт нүд өвдөх, элэгний үрэвсэл, наршилт, тархинд цус ихдэх өвчний үед хатгаж ханана. Их богино нимгэн хутгаар хатгана. Хатгасны дараа нүдийг хүйтэн усаар өдөрт хоёр удаа угааж ёотон нунтаглаад гурван өдөр дараалан хийхэд зүгээр болно. Цагаан үүл суусан буюу эргэхгүй бол жишээ нь, 30-р цэг зөв талын нүд өвдсөн бол буруу хойд хасыг өрөөлдөж ханах, мөн хоёр нүд өвдсөн бол хойд хоёр хаснаас багавтар цус гаргана. Гамыг хоёр сар орчим хийнэ.
5. Буйлны цэг. Энэ цэг нь 3-р цэгтэй судасны нэгэн шугамтай байдаг бөгөөд буйлны хойд талаас хатгахад хамрын хоёр нүхээр нь цус гоожно. Гамыг 2-3 долоо хоног хийнэ. 6. Хэлний цэг. Адууны хэлний доод талд хоёр талын гүдэргүүг дагаж хоёр хөх судас байдаг. Цангаснаас болж шазайх, дайрлага дайрах, гариг саа өвчин, өвлийн ханиад, төвөнхи, багалзуур, гүрээний эмгэгийн улмаас үүссэн хавдрын үед болон ходоод гэдэсний үрэвслээс баас хоригдох, хэлний хавдрын өвчлөлийг эдгээхийн тулд ханана.
Морь уяаны үед давхил хийх ажилд хэлээ гаргах, хэл нь эврэх зэргийг эмчилнэ. Хатгахад улирал хамаагүй. Зургийн дагуу хануурын хутгаар хатгана. Уяаны үед хийх эмчилгээ учир 1-2 хоног гамнана.
7. Цорвоны цэг. Цорвыг бөгсөн бие нь суларч бөгсөө ороож эхлэсэн болон зоогоо авсан морийг цоровдож байгаад нарийн урт гурван хуруу орчим шөвгөөр дээд уруулын үсний эргүүлэгний дунд хамрын үзүүрийн цагаан мөгөөрсөнд тултал хатгаж цус гаргана. 29-р цэгийг хатгана. Гамыг гурван сараас дээш хийнэ. 8. Тагнайн цэг.
Ханиад дөнгөж хүрсэн эсвэл тэжээж буй адууг тэжээлд оруулаад 14 хоногийн дараа амыг ангайлгаж байгаад дээд талын шүдэн талаас нь гурав дахь үеийг хатгана. Хатгах хутганы хэмжээг зургаар харууллаа. Цусыг 150 гр гаргаж амыг ангайлгахаа болихоор цус тогтоно. Гамыг долоо хоног хийвэл сайн. Хүчтэй биш зөөлөн эдэлгээнд яах ч үгүй.
9. Сахууны цэг. Унага даага болон бага насны адуу сахуугаар их өвчилдөг. Амьсгалын дээд зам, эрүүн доорхи булчирхай идээлж хавддаг. Сахуутсан унага дааганы эрүүн доорхи булчирхай томорч хавдах, ус уухгүй байх, хамраар уусан ус нь буцаж гардаг. Өвчтэй адууны идээлж бугласан буглааг шахаж гарган цэвэрлэж, мэс засал хийх, мөн эрүүний ороолт 45-р цэгийг ханаж болно.Пенициллин, децилин тарих, сульфаниланидын эм дотуур нь уух, антивирус гэдэг тариаг эмчилгээний тунгаар тарина. 10. Мөрний цэг. Дал бугалга хоёрын хоорондын үений залгаа нь ямар нэг нь зог тусалт болон морио татах үед нь хүүхэд цочмог татах хажуу тийш нь хурдын буурахгүй үед эвгүй татах зэргээс болно. Үүнийг үенд хуримтлагдсан шар усыг ханаж гаргахыг хэлнэ. 11. Умрууны цэг. Дал бугалга хоёрын нийлбэр дээр овгор ясны уулзварын гурван тал дээр махны ширхэгийн дагуу зураг дээрхи хутганы хэмжээгээр хатгана. Энэ нь мөрөөрөө эвгүй болсон адууг хатгана.
12. Ороо хар цэг.Ер нь морь мал эдэлгээний буруугаас цээжин талд цус буун балцагнах хөлөө ээлжээр өргөх, мөн уушги, зүрх, үнхэлцэгний үрэвслийн үед намар хатгана. 13. Хөөсөн хааны цэг. Хөөсөн хааны богтосны залаа 19-р цэг гижигдэх улаан суга. Энэ нь 42-р цэг 19-р цэг тус бүр жаахан ялгаатай. Ер нь одоо үед их багагүй бүх хүмүүс морь унахдаа дөрөө холбож унадаг. Үүнээс маш их болж байгаа юм. Дөрөөг холбохдоо урт богиныг сайн тааруулж холбох хэрэгтэй. Дөрөөний холбоо чангарснаас болж улаан суга, богтосны залаа, хөөсөн хаа зэрэг газруудыг гутлын хоншоороор хийж хөндүүр суулгаж цусны ханыг бүдүүрүүлэх, ц.у.с буулгаж өвчлүүлснээс
болж урд хоёр хөлөө хооронд нь ойртуулж зогсох, их хэвтэх дуртай болдог. Үүнийг эмчлэхэд хамгийн анх 19-р цэгийг 8-р сард хатгана. Бүр болж өгөхгүй бол 42, 13-р цэгийг 12 сард 14-21 хоногийн хугацаатай хатгана. Гамыг 3 сараас дээш хийнэ.
14. Уушигны цэг. Морь нь эвгүй унагдсан буюу буруу уягдсанаас хойш сайн амарсны дараа хатгана. Ер нь морины цээжинд их багаар цус буусан буюу хөл нь эвгүйтэж магадгүй гэсэн үед 10, 3-р сард цусыг ханана. Гамыг 3 сар хийнэ. 15. Шөрмөсөн сйимхийн цэг.Морины сиймхийд цус бууна гэдэг нь гэдэс ихдэх, багадах, тавганд нь цус буусныг мэдэлгүй давхиж уралдуулснаас болж ц.у.с нь дээшилж сиймхийний судасны хана албаар бүдүүрхийг хэлнэ. Мөн гэдэс таарахгүй учраас хойд хөл нь урд хөлийн сиймхийний ар бүлхийг цохихыг хэлнэ. үүнийг урьдаар айрагны өтөг, мөн тарваганы битүү өв тулам, гишүүний навчсыг бууз шиг жигнэж бүлээн болгоод боох, давстай үхрийн баасаар боож болно. Дээр дурьдсан боолтуудыг өдөр болгон солино. 5-7 хоног бооно. Айрагны өтөгний боолтыг гурван өдөр боож сиймхийг гурван хуруу орчим хутгаар нэвт хатгана. Гамыг бүтэн жил хийнэ.
16. Сагагны сиймхийний дотор цэг.Ямарваа хурдан морь уралдааны хатуу замаас доргилт авч тавгандаа цус буух, мөн өвөл цагийн унааны буруугаас мориныхоо тавгыг хөлдөөснөөс болж таваг нь гэсэхдээ таваг туурайны бодисын солилцоо өөрчлөгдөж цус буудаг. Уургын морь мөн адил. Тавгыг 10 сарын сүүл 11 сарын эхээр болон 3-4 сард 3 см хутгаар задлан хатгаж хатгасны дараа 3 км газар хөтөлж ергүүлнэ. Тэгэхээр гэдэсний доод тал хоёр хонгоны дотор тал умас нь улаан болж ирвэл сайн. Тэр шөнө уяж хонохыг хориглоно. 16-р цэг нь тавагны цус багавтар буусан үед уралдааны морийг хоёр жил тутам урьдчилан сэргийлж хатгана. 7, 8, 9, 3, 4 саруудад ханана. Гамыг 45 хоног хийхэд болно.
17. Туурайн магнай хатгах цэг. Унаа болон уралдааны морь зүгээр сажилж байгаад бүдрээд байх болбол хугацаа хамаарахгүй туурайн магнайны цэгийг хатгана. Магнайны цэг нь 16-18 цэгийн дундах цэг. Ер нь энэ гурван цэг нь ойролцоо нэг судасных. Гэхдээ цус бол жаахан газар л буусан байхад тэр малдаа жишээлбэл, хөлд орсон өргөс мэт байдаг. Хатгасны дараа 45 хоног гам хийхэд болно.Мөн хойд хөлний магнайн 27-р цэг хойшоо бүдэрсэн үед ханаж болно. 17-р цэгтэй адил байдаг. Мөн урьд хөлний туурайн туурганы 21-р цэгийг ханаж болно.
18. Өсгийн гол ба таваг сөхөх цэг. Ямарваа хурдан морь уралдааны хатуу замаас доргилт авч тавганд цус буух, мөн өвлийн унааны буруугаас мориныхоо тавгыг хөлдөөснөөс болж сүүлдээ таваг нь гэсэхдээ таваг туурайны доторхи бодисын солилцоо өөрчлөгдөж мөн цус буудаг. Уургын морь мөн ялгаагүй. Тавгыг 10 сарын сүүлч 11 сарын эхээр мөн 3-4 сард 3 см хутгаар задлан хатгаж 3 км газар хөтөлж ергүүлнэ. Тэгэхэд гэдэсний доод тал хоёр хонгоны дотор тал умас нь улаан болж ирвэл сайн. Уяж хонохыг хориглоно. Хатгах цэг болон хутганы хэмжээг зургаар харуулна. Задгай усанд долоо хоног оруулж болохгүй. Гамыг хоёр сар хийнэ. 19. Элэгний судасны цэг. Ямарваа адуу нь буруу эдэлгээ, уяа, хуучирч муудсан тэжээл, хорыг нь авч чадаагүй зэргээс болж элэг нь муудаж арьсны гадар тал нь алаг тарлан толбо суудаг. Анх мэдэгдэхдээ үс нь урт богино ургаж эхэлнэ. Тэр үед нь 20-р цэгийн хоёр талд нь хатгана. Цусанд нь тос арай ороогүй 7 сарын сүүлчээр 1 л орчим цус гаргана. Их толбо суусан хойно нь нэг жилийн дотор хатгаж болно. Нэг жилээс дээш болбол эдгэдэггүй юм. Гамыг гурван сар орчим хийнэ.
20. Хонгоны харын цэг. 49 дүгээр цэгийг шагайтын ороолт, хойшоо доголж байгаа адуу суунги доголно. Мөн бөгсөө ороох үед хатгана. Хонгон доторхи том судсыг хатгана. Гамыг хоёр сараас дээш хугацаагаар хийвэл сайн. Мөн 49 дүгээр цэг боривны үеийн эмгэг шар ус хурж бороолох зэрэг шагайтны доод үзүүр орчим хатгана. Гамыг гурван сараас дээш хийвэл сайн.
21. Өлөн задархайн цэг. Хурдны болон унаа морийг хоол багатай уяж уралдуулах өлөн морийг унааг нь хэтрүүлж унаснаас болон дотор талын гэдэсний өнгөр нь багассанаас болж хоолны шингэц түргэсэн хоолыг гэдсэндээ тогтоох чадвар муудах, голоо цохих зэрэг эмгэг тогтоно. Үүнийг эмчлэхэд 2 л хир үхрийн баасыг 1 л орчим гүүний саамаар зууран шингэлэн амаар нь цутгаж өгнө. Тэгээд элэгний хойшоо явсан судасны гурав дахь умдагны салаа судсыг хатгавал сайн. Үүнээс нэлээн цус гаргах хэрэгтэй. Гамыг хоёр сар хийнэ.
25-28. Хойд хөлний сагагны сиймхийн цэг. Ер нь эдлэж байгаа морины туурайг сайн ажиглаж байх нь зүйтэй. Хойд туурай нь хоёулаа юм уу эсвэл өрөөсөн тал нь урьдаасаа мөлүүрч эхэлбэл хойд хөлдөө цустай болсны шинж. Үүнийг анх хөнгөвтөр байхад хатгаж болно. Үүнийг 3, 4, 7, 8, 9 саруудад ханана. Гамыг 50 хоног хийнэ.
24-26. Хойд таваг сөхөх, хойд тавгыг араас нь хатгах цэг. Адууны туурайн урд тал нь их мөлүүрсэн улдсан морины гахайг сайн зорж хутгаар гахайг сөхөж цусыг гарган ханана. Хойд хөлний магнайн цэгийг хатгах сайн. Хатгах үе нь ус зайрмагтай үед 3-4, 11 сарууд. Задгай усанд оруулж болохгүй. Гамыг хоёр сараас дээш хийнэ. 29. Хойд хөлний шөрмөсний сиймхийн цэг.Хойд шөрмөс нь сиймхийний үеэрээ бүдүүвтэр болсон, туурай нь урьдаасаа их элэгдсэн морийг гурав хоног айрагны өтгө, долоо хоног гишүүний навч, тарваганы тулам, давстай үхрийн баасаар боож зөөлөрсний дараа 29 дүгээр цэгийг нэвт хатгаж, мөн бөгс нь ороосон адууг хатгана. Гамыг гурван сараас дээш хийнэ. Хутганы хэмжээг зургаар үзүүллээ.
30. Хасны цэг. Ямарваа адуунд дөрвөн онгон судас байдаг. Хойд хөлний хоёр судас урьд хөлний 14-р цэг, уушиг буюу хааны судас ордог. Энэ дөрвөн судсыг хамаагүй зэрэг хатгаж ханах нь маш муу. Жишээ нь, энэ жил урагшаа хатгасан бол ирэх жил хойш нь татаж хатгах хэрэгтэй. Ер нь цусанд тос суусан үед хатгаж болохгүй. Унаж яваа буюу уралдаж яваа морь хойшоо оцойж бүдэрдэг. Мөн тарга хүч муу авч байгаа нь цусны эргэлт удааширч цус бүлхэрснээс хойд хөлийн догол, усан хаван, оринготох бөгсөн биеийн гариг саа мэтийн өвчнийг эмчилнэ. Хатгах хугацаа 3, 4, 6, 7 сар болно. Гамыг гурван сар хийнэ.
Жишээ нь, өнгө зүсээ алдаж хярвайсан аль нэг газраараа цоорч буглаа үүссэн адууг хатгаж болно. Гам хийх хугацаа зургаан сар. 32-34. Сүүлний үзүүр, гол, хоёр талын самсааны цэгүүд.Эдгээр цэгүүдээс их мэдээтэй, чухал үед цус гаргана. Сүүлний хоёр тал нь халцарч, бөгсөөрөө юм шөргөөх дуртай болох, хошного нь зун өтөх зэрэг тэмдэг мэдэгдвэл сүүлний угаар нарийн юмаар боож хоёр талын самсаа юмуу хоёр талын судасны аль нэгийг хатгана. Хатгаснаас хойш боолтоо суллаж цусыг 50 гр орчим гаргаад цусыг бүрэн тогтсон үед нь адуунд тавина. 32 дугаар цэг чамархай магнай нүдний хоёр судас самсаа бумийг хатгасны дараа долоо хоноод хатгана.
35. Сүүжний цагаан хуян цэг. Адуу хойшоо доголдог. Доголохдоо доголсон хөлний туурайн үзүүрээр гишгэж, дээгүүр доголно. Үүнийг дөрвөн хуруу хирийн хутгаар дунд чөмөгний дээд үзүүр сүүжний нүхэнд орохоор хатгана. Үүнд бүдүүн судас байдаг. Үүнийг дээрээс нь олж хатгана. Хатгасны хойно доглоод удсан бол долоо хоног, удаагүй бол гурав хоногт эдгэнэ. Багавтар цус гарна. 14-30 хоног гамнана.
36. Дэлүүний цэг. Уяаны буруугаас болж дэлүүтсэн морь нь хойшоо оцойж суух, тарга тэвээргэ муу авах, гэдсээ их татах зэрэг шинж харагдана. Үүнийг хатгахад буруу талын сэрвээний хавирганаас урагш гурван хуруу, нурууны гол яснаас дөрвөн хуруу тавьж тэр уулзвар дээр дөрвөн хуруу шөвгөөр хатгана. Хэрвээ дэлүүгээ олсон бол шөвөг чичигнэн хөдөлнө. Олоогүй бол хөдлөхгүй. Гамыг гурван сар хийнэ.
37. Далны хуудас дал хийлэх, далны цагаан хуян цэг. Далны цагаан мөгөөрсийг тохом муутай эмээл юмуу эмээлийн хавтасны урд хоёр үзүүр нь ойртсон эмээлээс болж мөн морийг тарган уяж уралдуулсан, эвгүй унаснаас далны цагаан мөгөөрсөнд шар ус хурдаг. Цус хавчуулсан газрыг олж хатган цус, шар усыг гаргаж дараа нь нүхээр нь хий оруулна.
38. Жидүү, буулга анжирганы цэг.
Усан жилбэнгийн хороор, хавар, намар, зун эвгүй унаснаас болон биеийн эсэргүүцэл муудах, хий салхи орсноос болж анжирга нь хавдаж буулагтаж, анжирганы хавдалт буглаад ирэхлээр нь төө орчим хутгаар нэвт хатгаж хялгас сүвлэж орхивол сайн. 47 дугаар цэг дөрөөлөхийн хоёр талын судсыг хатгаж ханана.
39. Сээрэн сиймхийн цэг. Морь доголохдоо олон янзаар доголно. Морь хүзүүгээрээ доголдог. Бусад бүх газар нь зүгээр доголно. Үүнээс цэгийн цаад талаас нарийвтар модоор түлхэж наанаас нь дөрвөн хуруу хутгаар модондоо ган хутгыг махны ширхэгний дагуу эгц дээш нь харуулан барьж хатгана. Хатгасны дараа хүрэн цус бага зэрэг гарна. 40. Гүрээний судасны цэг.
Хүзүүний цагаан мөгөөрс, ховилыг дагасан бүдүүн судас. Энэ нь бага зэргийн хордлого тайлах, тарга хүч авахуулах зорилгоор цусны өнгийг харж байгаад өөрчлөгдөх үед нь цусны зогсооны хугацаа хамаарахгүй хатгаж ханана. Гамыг 45 хоногоос дээш хийвэл сайн. Үйлдлийг зургаар харуулна. 43. Жавьжны судас. Дээд уруулыг сөхөхөд дотор тал нь хөхрөн харагдана. Энэ судсыг жавжны судас гэнэ. Адууны ходоод гэдэсний хямрал тийрэх хөрвөөх зэрэг эмгэгийн үед ханана. 44. Нүдний ухархайн цэг.Нарших, тархинд цус ихдэх, ухархайн орчмын эмгэгийн үед ухархайн дээд талын товгорт зэв үзүүрт хутгаар 0.7-1 см гүн хатгана. Энэ нь ухархайн дээд талын гөвгөр дээгүүр дамжина.
47. Дөрөөлөх цэг. Урд олом татдаг газрыг хэлнэ. Энэ нь 18 дугаар цэгээс хойш хатгах цэг юм. Дөрвөн цагийн эргэлтээр буруу эдлэгдэж жилбэн өвчин туссан морьдод хатгах цэг. Жишээ нь, өнгө зүсээ алдаж хярвайсан аль нэг газраараа цоорч буглаа үүссэн адууг ханаж хатгаж болно. Гам хийх хугацаа зургаан сар.
48. Дэлэн умдагны цэг. Умдаг буюу дэлэн рүү ордог цэг. Дэлэн умдаг нь хавдсан үед хоёр талаас нь орж ирсэн судсыг хатгаж зоон дээр нь бүлээн халуун элсээр жин тавина. Жин тавихаас урьдаар шар тосоор зоо бөөрний дээд талыг тосолж жингээ тавина. Мөн умдаг буюу дэлэнг усаар шавшвал сайн. Гамыг сайн хийнэ
Categories
Хэрэгтэй нэг нь шейрлээд хадгалаад аваарай👏🏻 Адуу ханах тухай! 😍Хануур, хатгуураар монгол аргаар эмчлэх!
