Categories
Чөлөөт

Д.Ариунзул: Нойр булчирхайгаа өвтгөхгүй байх хэд хэдэн арга бий Шэйрлээд аваарай

Нойр булчирхайн үрэвслийн талаар УНТЭ-ийн УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн эмч Д.Ариунзултай ярилцлаа.-Эхлээд нойр булчирхай нь ямар онцлогтой эд эрхтэн бэ гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү? -Нойр булчирхай нь ходоодны ард байрладаг 15-23 см урттай, булчирхайлаг эрхтэн юм. Уг эрхтэн нь хүний биеийн дотоод, гадаад шүүрлийн үйл ажилллагааг зохицуулж байдаг. Гадаад шүүрлийн үйл ажиллагаа нь уураг, өөх тос, нүүрс усыг задалдаг ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож байхыг хэлж байгаа юм. Нойр булчирхай нь өөрөө сүүл, толгой, хүзүү хэсэгтэй. Хүзүү хэсгээс нь инсулин гэдэг даавар ялгардаг. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгах үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь бол дотоод шүүрлийн үйл ажиллагаа юм.Хүмүүс юунаас болж нойр булчирхайгаа өвдөхөд хүргэж байна вэ? -Нойр булчирхайн үрэвслийг дотор нь ар.хаг, цочмог гэж хоёр хуваадаг. Цочмог үрэвсэл нь нэн яаралтай эмнэлэгт ирж, эмчийн тусламж авах шаардлагатай байдаг. Ер нь нойр булчирхай өвдөх нь маш олон шалтгаантай. Тухайлбал, амьдралын буруу хэв маяг орно. Үүнд, буруу хооллолт буюу хэт идэх, өлөн явж байгаад гэнэт хэт их хэмжээгээр идэх, архины буруу хэрэглээ буюу архийг тогтмол удаан хугацаанд хэрэглэх, хэтрүүлэн хэрэглэх, хүйтэн, царцуу хоол идэх зэрэг орно. Мөн эмийн бодис, цөсний чулуу үүссэнээс болж өвдөнө. Цөсний чулуу нь буруу хооллолттой холбоотойгоор үүсдэг. Үүнтэй холбоотойгоор нойр булчирхайн архаг үрэвсэл үүсдэг байгаа. Үүнээс гадна бодисын солилцооны эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэгтэй өвчтнүүд буюу ходоод гэдэсний үрэвслийн улмаас архаг нойр булчирхайн үрэвслээр өвддөгЦөсний чулуу гэснээс өөх идэхгүй байхаар цөсний чулуутай болдог гэдэг. Энэ үнэн үү? -Хүн ер нь нүүрс усыг тодорхой хэмжээгээр авч байх ёстой. Өөх тос нь дотроо ханасан, ханаагүй гээд янз бүр байдаг. Тэгэхээр зөв өөх тосоо авч байхын тулд тодорхой хэмжээнд өөх идэж байх ёстой. Хүнд өөх тос дутагдах хэрээр бүх бодисын солилцоо нь өөрчлөгдөж, цөсний чулуу үүсэхээс гадна хавдар үүсэх нөхцөл болдог. -Нойр булчирхайн үрэвсэл архагшсан тохиолдолд яах ёстой вэ? Нойр булчирхайн үрэвсэл цочмог үрэвслийн үед хэвлийгээр маш хүчтэй өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж илэрдэг. Харин нойр булчирхайн үрэвсэл архаг болоод ирэхээр шинж тэмдэг нь бараг мэдэгддэггүй. Гэхдээ өөх, тостой хоол идэсний дараа гүйлгэдэг. Хааяа дотор муухайрах, үе үе хэвлийгээр цанхайх зовуур илэрнэ. Ингээд гадаад шүүрлийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор удаан хугацааны дараа маш их турдаг. Хэрвээ ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж, шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Ер нь бүх хоол боловсруулалттай холбоотой өвчин нь ихэвчлэн хувь хүний хоололлттой холбоотой байдаг. Иргэд маш замбарааагүй хооллодог. Иймд иргэд зөв хооллоод эхэлбэл, нойр булчирхай, ходоод, цөс хэвийн ажиллах бүрэн боломжтой.Нойр булчирхайн архаг болон цочмог үрэвслийг эмчлэх боломж нь хэр байдаг вэ? Архаг болон цочмог нойр булчирхайн үрэвслийг эмчлэх боломжтой.Ер нь нойр булчирхай өвдөж байх үед яах ёстой вэ.Тухайн үед ямар арга хэмжээ авч болох вэ?Нойр булчирхай өвдөх нь маш олон шалтгаантай гэдгийг хэлсэн. Тухайлбал, эмийн шалтгаантай байвал уух эмээ зогсооно. Цөсний хүүдийн чулуу болон цөсний ерөнхий чулуутай бол чулууг авах эсэхийг шийдэсний дараа эмчилнэ.Хэрэв хоолноос болж өвдсөн бол хоолоо тохируулна.Нойр булчирхайн үрэвслийг эмчлүүлсний хэр хугацаанд дахин сэдэрч өвдөх вэ? Уг өвчнийг сэдрээх зүйлүүд гэж бий. Тухайлбал,хоол унд, архины хэрэглээгээ зөв зохицуулахгүй бол архаг үрэвсэл сэдэрнэ. Нойр булчирхайгаа өвдгөхгүй байхын тулд наад захын баримтлах дэглэм нь юу байдаг талаар зөвлөгөө өгөхгүй юү? -Тос, өөхтэй хоолны хэмжээгээ багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, замбараагүй өөхний хэрэглээгээ багасгах хэрэгтэй гэсэн үг. Дасгал хөдөлгөөнийг маш сайн хийж, илүүдэл жингүй байх хэрэгтэй.А.рхины хэт хэрэглээг багасгана. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.