Categories
Чөлөөт

Төвд лам нарын цус цэвэрлэх жор. Өндөр наслах нууцыг танд задалж байна

Төвдийн оточ нарын үзэж байгаагаар аливаа өвчнийг анагаахын тулд юуны түрүүнд цусыг цэвэрлэх ёстой ажээ. Ингэснээр өвчин хурдан эдгэрэхэд нөлөөлөх бөгөөд өөр бусад өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэж үздэг байна. Эртний судар бичигт эмчилгээний ургамлын талаар маш ихийг дурьдсан байдаг бөгөөд эмчилгээнд хэрхэн хэрэглэх талаар дэлгэрэнгүй заасан байдаг ажээ. Оточ нар өөрийн мэдлэгээ хойч үедээ өвлүүлсээр өнөөг хүрчээ. Төвдийн анагаах ухааны жоруудаас Цус болон судасны ханыг цэвэрлэх эмчилгээг хүн болгонд хүртээмжтэй 3 орцоор хийх боломжтой. Та бүхэнд санал болгож байгаа дараах хүнс өөрийн гэсэн гаж нөлөөтэй тул таныг эмчээс зохих зөвлөгөөг авсны дараа хэрэглэж эхлэх эсэхээ шийдэхийг анхааруулж байна.   1. Шүүдэргэнээр (чистотел) тунгалгийн булчирхай цэвэрлэх Шүүдэргэнийг төвдийн оточ нараас гадна европын улс орнуудад өвчин анагаахад өргөнөөр ашигладаг байв. Шүүдэргэний ханд нь тунгалгийн булчирхайн хэвийн үйл ажиллагааг дэмжиж, гадны хорыг биеэс гадагшлуулахад нөлөөлдөг. Шүүдэргэнийг жижиглээд шүүсийг нь шахаж авна. 10 дусал шүүсийг 70 мл эмчилгээний спиртэнд хийж хандлана. Хандыг хөргөгчинд хадгалах бөгөөд дараах байдлаар ууна: өглөөний хоолноос өмнө – 1 дусал, өдрийн хоолны өмнө – 2 дусал, оройн хоолны өмнө – 3 дусал, энэ мэт … өдөр болгон уух хэмжээг 1 дуслаар нэмсээр 15 дусал болгоно. Оройн хоолноос өмнө уух дуслаас эхлээд буцаагаад 1 дуслаар багасгана.   2. Цагаан гааны ундаа Цагаан гаа нь биеэс бүх хорт бодисыг гадагшлуулах чадалтай (химийн, хүнсний, цацраг идэвхит бодисын хордлого). Өдөр болгон цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр биеийн ерөнхий байдал эрүүлжих, жин хасах, арьс, үсний өнгийг сэргээхэд нөлөөлнө. 10-20 гр шинэ цагаан гаа эсвэл 1 ц.х халбага нунтаг цагаан гааг стакан буцалсан усанд хийнэ. 10 минут хандлаад дээрээс нь 1 цайны халбага зөгийн бал, нимбэг хийж амтлана. Тал стаканыг өглөө өлөн дээрээ хоол идэхээс 30 минутын өмнө, харин үлдсэн хэсгийг нь өдрийн турш бага багаар ууж дуусгана.   3. Урт наслах сармисны эликсир Сармис – эдгээж чадахгүй өвчин гэж байхгүй. Богино хугацаанд дархлаа сэргээх, бодисын солилцоо сайжруулах, шимэгч хорхой хөөх, нянгийн эсрэг үйлчилгээ гээд л… Энэ удаад судасны хана, цус цэвэрлэх төвд жорыг танилцуулж байна. 40 гр жижиглэсэн сармисыг шилэн саванд хийж 10 мл эмчилгээний спирт эсвэл архи хийгээд сэрүүн, харанхуй газар 10 хоног тавьж хандлана. Шүүнэ. Хоолноос 30 минутын өмнө өдөрт 2-3 удаа 10 дуслаар ууна. Уух хугацаа 10 хоногоос 1 сар хүртэл үргэлжилнэ. Төвдийн оточ нарын эдгээр жорыг хадгалаад авахад илүүдэхгүй. Гарах үр дүн нь үнэхээр гайхалтай болохыг та өөрөө мэдрэх болно.Шөнө сэрэх үед халуурч, хөлөрсөн байх үеийн мэдрэмж хамгийн онцгүй байдаг. Энэ нөхцөл байдал сайхан унтаж амрахад саад болохоос гадна маргааш нь эрч хүчгүй, сулбагар байхад хүргэдэг. Тэгвэл чухам юунаас болж хөлөрч байгаа болон үүнээс сэргийлэх эхний алхамыг мэдэж авъя. Шөнө хөлрөхөд хүргэж буй хамгийн түгээмэл шалтгаануудыг танилцуулж байна. Шөнө хөлрөх нь ихэнхдээ халуун уур амьсгал, хэтэрхий их хөнжил хэрэглэх эсвэл гудас дэвсэж унтдагтай холбоотой байдаг. Хэрэв тийм биш бол дараах 7 шалтгаан таны шөнө хөлөрч байгаагийн гол асуудал байж мэдэж юм. 1. Цэвэршилт Халуу шатаж буй мэт хөлрөхийг мэргэжлийн эмч нар цэвэршилттэй холбоотой гэж тайлбарладаг ба ихэвчлэн шөнө дунд тохиолдоно. Сэрэх үед хамаг биеийн хөлс бурзайсан байна. 2. Эмийн эмчилгээ Зарим эмийн эмчилгээнээс болж шөнө хөлөрч сэрж болно. Гуниг гутралыг эмчлэх эм, сэтгэл мэдрэлийн бэлдмэлүүд болон аспирин хэрэглэх нь шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй гэнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл, мэргэжлийн эмчид хандан эмийн эмчилгээнийхээ талаар зөвлөгөө аваарай. 3. Хорт хавдар Шөнө хөлрөх нь лимфома өвчний эрт үеийн шинж тэмдэг байх магадлалтай. Мөн тодорхойгүй шалтгаанаар жин хасах болон халуурах шинж тэмдгүүд илэрч болно. 4. Халдвар Сүрьеэ, буглаа, эндокардит /зүрхний хавхлаг үрэвсэх/ эсвэл ясны хэврэгшил /яс үрэвсэх/ зэрэг өвчнүүдийн үед шөнө хөлрөх шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн ДОХ туссан үед ч мөн шөнө хөлөрдөг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. 5. Сэтгэл түгших Стресс болон сэтгэл түгшилтээс үүдэж шөнө хөлөрч болно. Сэтгэлийн хямрал, түүний хурцадмал байдал болон нойргүйдлийн асуудлаас болж хөлөрдөг байна. 6. Нойрны эмгэг Унтах үедээ амьсгаа авч чадахгүй байх эсвэл бусад төрлийн нойрны эмгэг шөнө хөлрөхөд хүргэж болзошгүй. Зүүдэндээ босч явах, унтах эсвэл хахах, өдрийн цагаар нойр хүрэх болон цусны даралт ихэссэн гэх мэт. 7. Гипогликеми Цусан дахь сахарын хэмжээ буурснаас болж хөлөрдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлж байна. Гипогликеми өвчний улмаас чихрийн шижинтэй хүмүүс шөнө хөлрөх хандлагатай байдаг. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.