Зүг чигийн бэлгэдэл Хулгана зүг: Монгол бөө мөргөлд гал голомтны чанх хойд зүгийг хулгана зүг хэмээдэг. Энэ зүгт бүх эсгий туургат Их Монгол улсын тулгар төрийн тэнгэр байрлахаас гадна буддын шашин дэлгэрсэн 16-р зуунаас хойш бурхан сахиусаа байршуулан тахидаг учраас гэрийн эздээс өөр хэн ч гар хүрч болдоггүй байжээ. Гэрийн гаднах умар зүг нь хүмүүс нарт хорвоогоос халиад очдог мөнхөд орших сүнсний буюу онгодын ертөнц Харанхуйн орон орших зүг учраас энэ зүгээс ирэх аюулаас тухайн айл гэрийнхнийг бүх онгод, сүлд, сахиус шүтээн хамгаалж, урт насны хишиг зүг болгодог ажээ. Ер нь айл гэрт аливаа хий
биетэн хийсгэлэн дүртэн онгод тэнгэр залран ирэх болбол хаалга үүд голлон цэх шулуун явж, гэрийн чанх хойт хойморт очдог учраас үүд голлох, хаалга алдлах, хоймор голлон суухыг ихэд цээрлэдэг байжээ. Мөн айл гэрийн хоймор арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг аюулган
эцэслэх утга учир билэгдэлтэй байдаг. Үхэр зүг : Энэ зүгт монгол гэрийн эзэгтэйн талын онгод тэнгэрүүд буюу есөн өрлөг тэнгэрийн нэг болох эхийн тэнгэр, мөн хүүхдийн тэнгэр / охидын хэсэг /тухайн айлын голомтны үхэр зүгт байдаг. Хулгана зүгийн арын харагчин зүгээс арай зүүн тийш үхэр зүг тохиолдоход айл
гэрийн даллагын хувин өлгөөтэй байхын зэрэгцээ хоёр авдрын хоорон дохь хөндийд архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл бутантай архи сархад, хатан бараан идээгээ хадгалдаг. Энэ бол гадна дотроос хаанаас нь ч нар үл орох монгол гэрийн хамгийн сэрүүхэн газар нь бөгөөд хөргөөн хадгалах зүйлс голдуу энд байдаг. Үхэр зүгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг.
Барс зүг: Ертөнцийн чанх зүүн хойт зүг зовхист Зогсолт ба барс зүгт өрх гэр үүсгэсэн гал голомтны эзний суудал байх бөгөөд эр хүний, гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг ажээ. Барс бол ертөнцийн дөрвөн хүчтэний нэг учраас энэ зүг гэрийн эзэнд их л ээлтэй ивээлтэй хэмээн үздэг. Гэрийн гаднах ертөнцийн зүг
чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалан эр хүний сүлд тэнгэр энд байрладаг байсан гэсэн үг юм. Бараар төлөөлүүлсэн зүгт суудгаараа өрхийн тэргүүн нь чухамхүү ” Бор гэртээ богд, хар гэртээ хаан ”
гэгчээр мандан бадралыг шийдвэрлэн авч явдаг хүн гэсэн утгатай ажээ. Туулай зүг: Бар зүгийн доод тал байх өрх гэрийн үүсгэлцсэн гал голомтны чанх зүүн талд туулай зүгт гэрийн эзэгтэйн суудал байдаг. Мөн гал голомтын ам нь ч мөн энэ зүг рүү хандахаас гадна эхнэр хүнийг айлын гал голомтны эзэн гэж үздэг. Туулай
бол нэгэн жилдээ хоёроос гурван ч удаа төрдөг, нэг төрөхдөө таваас долоон бүжин төрүүлдэг үр төлтэй амьтан учраас тухайн айлд үр хүүхдийн хутаг заяаж, өнөр өтгөн байлгадаг хэмээн үздэг. Үр хүүхэдгүй хүн оршин суугаа газар орныхоо туулай зүгт хүүхдийн овоо босгон бөө удгадаар тахиулж, үр хүүхдийн буян заяа
гуйдаг заншилтай байжээ. Хуучин цагт энэ зүгт эм хүний сүлд тэнгэр буюу гэрийн эзэгтэйн сүлд тэнгэр оршдог гэдэг байжээ. Түүний доод талд хөлийн авдар байрладаг ажээ.
Луу зүг: Монголчууд айл гэрийн голомтны Орлого буюу луу зүгт 9-н өрлөг тэнгэрийн нэг болох Идээ буяны тэнгэр оршдог хэмээн үздэг. Хөлийн авдарнаас дорогш зүүн урд луу зүгт гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа байрлах эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо
ургуулан, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй учир энэ шимийн үр боловсрол болсон идээ ундааны тавиур- эргэнэг энд байрладаг гэсэн үг. Чанх зүүн урд Орлого зүг учир хүнс идээн буяны эхлэл эндээс эхлэдэг ажээ. Могой зүг: Могой бол газар, лусын амьтан мөн учир гэрийн зүүн урд
зүгт байхаас гадна энд газар, ус хоёр байх ёстой гэж үздэг учраас эрэгнэгийн доод талд усны ган голдуу байрлуулдаг. Эндээс идээний буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Гэрийн гаднах энэ зүгт хайрхан лусын уяа гэгч тусгай уяа байрладаг байсан. Энэхүү уяан дээр уул овооны тайлга тахилга хийх
үедээ сэтэрлэсэн адуу морио уядаг байсан ажээ. Өнөө үед энэ уламжлалт уяа үгүй болсон хэдий ч Хэнтий аймгийн хойд сумдын айлуудын гадаа мэр сэр байрлуулсан байх нь бий. Мөн энэ зүгт гэрээс нэлээд алс зайд тэр айлын үнс тоосоо гаргадаг газар байдаг. Морь зүг: Морь зүг буюу чанх урд зүгт монгол айлын үүд
оршдог бөгөөд үүдээр нь тухайн айлд сайн ч юм, муу ч зүйл орж ирдэг учир үүдээ хоёр хувааж зөв үүд, буруу үүд хэмээн нэрлэдэг. Энэхүү хоёр хоёр үүдний заагт морин зүг оршиж, голомтны эзний аяны жолоог хөтөлдөг морины уяа байдаг. Монгол айл үүдээ гэр дээрээ сөхөж орхиод морь малаа харж харуулдаж байдаг тул
энэ нь морь малын ээлтэй зүг бөгөөд өмнө үүдэнд Эрхт Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулахыг хичээдэг асан. Мөн морь зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас
мориор ирж болдоггүй, тэмээгээр бол ирж болдог бөгөөд морьтой хүн танихгүй хот айлд ирэх болбол заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ.
Хонь зүг: Монгол гэрийн үүд хаалганаас баруун тийш хонин зүг залгадаг нь монголчууд дээр үеэс өвөл хаврын цагт гэрийн энэ хэсэгт хурга ишигээ уяж хөгнөдөг байсантай холбоотой билээ. Мөн энэ хэсэгт мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл зэргийг байршуулдаг. Мөн энэ зүг улаан
өнгөнд хамаарагдаг учраас хонь мал гаргасны дараа цээж, бөгс болгон гэрийн доторх хананы толгойноос өлгөн сэврээдэг нь улаан идээ байрлуулахад нийлэмжтэй байдаг. Чанх баруун урд зүг бол Ээевэргүү зовхис учир аливаа зүйлст зохимжтойн дээр Баян цагаан тэнгэр, эд баялагийн эзэн тэнгэр орших зүг учир
монголчуудын гол баялаг болсон мал сүргийг арвижуулдаг хэмээн үзэхээс гадна хонио энэ зүгээс хотлуулдаг байна. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана. Бэчин зүг:Ертөнцийн чанх баруун урд зүгээс арай хойгуур бэчин зүгийн өнцгөөс эхлэн гаднаас орж ирсэн хүний
суудал эхэлдэг. Бэчин зүгт эмээл, хазаар сур зэрэг мал ажуйн тоног хэрэгслэл ч оршдог байна. Тахиа зүг: Монгол айл гэрийн гал голомтны чанх баруун зүг буюу тахиа зүгт гаднаас морилон ирсэн зочин гийчид морилон саатдаг газар ажээ. Мөн 9-н өрлөгийн тэнгэрийн нэг болох Зон олны тэнгэр байрлахаас гадна хуран цуглах
зочин ихтэй байхыг бэлгэдэг ажээ. Бас энд зочинд зориулсан ор дэвсгэр ч байрлаж байдаг. Энэ бол хуучин цагт олон түмний сүлд тэнгэр залран эл саатсан зочин гийчнийг сахин ивээдэг гэж үздэг. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр нь энэ талдаа байрладаг байжээ. Эл
онгод баруун хойт зүгээс давиран ирэх дайсан хорлолоос сахин хамгаалж байдаг. Тахиа зүг нь олон зочин гийчний хуран чуулж, шуугиан шаагиан болохыг бэлгэддэг.
Нохой зүг: Монголчууд нохойгоо барс лугаа хүчирхэг, арслан мэт сүрлэг, луу адил догшин хэмээн бэлгэшээн, хөрөнгө малыг хадлагч, буяныг түшдэг учир нохой эд буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян энэ зүгээс эхэлдэг гэж үзээд, идээний буяны эхлэл луу зовхисийн харалдаа байрладаг байна. Мөн
монголчуудын нохойн уяа ба чинлэгэ, мухлаг тэргээ энэ зүг ч бас байрлуулдаг. Чанх баруун хойт зүг зовхисыг мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас Мөнх зүг хэмээх ажээ. Гахай зүг: Гахай зүгт айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар сав нь энэ зүгт байрладаг бөгөөд гахай бол газрын үндэс цуглуулдаг
амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ. Мөн гахай зовхист эдийн буяны төгсгөл байдаг нь гахай өвлийн улиралд өөрийгөө голын элс шороогоор хуяглаж хамгаалдагтай холбоотой билээ. Мөн зүүн урд талын идээн буяны төгсгөл болдог могой зовхистой харилцан харгалзаж байдаг.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.