Categories
Чөлөөт

Prius 20, 30 өвөл бензин бага идүүлэх арга болон Prius-тай жолооч нар хадгалаад аваарай


Prius-т суурилуулсан кроп нь CVT-ын нэг төрөл PSD (Power-Split Device) дагуул араат механизм дээр бүтээсэн. Уг механизмийн наран арааг генератортай, хөтлөгч буюу дагуул арааг дотоод шаталтат хөдөлгүүртэй, харин титэм арааг цахилгаан мотор болон дугуйтай холбосон байдаг. Улмаар энэ систем хүчний урсгалыг чиглэл бүрт зугуухан хуваарилж эхэлнэ. Үүний ачаар машиныг эхлээд зөвхөн цахилгаан мотороор асааж, хөдлөөд эхлэхэд нь дотоод шаталтын хөдөлгүүр оролцох боломжтой болгосон.Энэ бүх үйл явцыг хайбрид системийн контроллер удирддаг. Prius-ийн кропт дагуул араат механизм ашигласнаар автомашин хөдөлгөөнд дуу чимээгүй оролцох боломжтой болсон. Хэрэв та анзаарсан бол хурд өсөхийн хэрээр хөдөлгүүрийн дуу чангардаггүй, нэгэн жигд дуутай байдаг нь ийм учиртай. Түүнчлэн уг кроп авсаархан, урт настай, удаан эдэлгээтэй, найдвартай ажиллагаатай бат бөх эд ангиас гадна шатахуун зарцуулга болон хорт утаа ялгарлыг эрс багасгах, шатахууныг мэдэгдэхүйц хэмнэхэд хувь нэмрээ оруулдаг.Гэхдээ хэт өндөр ачаалалд тэсвэр сул. Prius-ийн кроп нь хөдөлгүүр болон цахилгаан эд ангитай нягт ажилладаг учир тэдгээрийг зөв арчлах нь эргээд кроптоо сайнаар нөлөөлнө гэсэн үг. Ноцтой гэмтвэл бүтнээр нь солихоос аргагүйд хүрдэг.Prius шинээр худалдан авах гэж байвал юуны өмнө хөдөлгүүр, явах анги, цахилгаан системийн бүрэн оношилгоонд оруулахыг зөвлөе. Ялангуяа кропны ажиллагааг компьютерээр нарийн оношилбол далд гэмтлийг илрүүлнэ.Кропны тосоо хугацаанд нь солиулж хэвшээрэй. Хөдөө гадаа их явдаг бол кропны тосыг 15,000-20,000км тутамд, хотод унадаг бол 25,000км тутамд мэргэжлийн газар солиулах нь ашиглалтын хугацааг уртасгана. Хүйтэнд үед машинаа аль болох дулаан гаражид хонуулаарай. Prius-ийн кроп хүйтнээс ажирдаггүй гэж хэлж болно. Гэхдээ өвөлжин гадаа хонуулаад байвал кропны сальник, резин эд ангиудын ашиглалтын хугацаа багасахаас гадна бензин идэлт огцом нэмэгддэг.Гарын авлага ном дээр заасан зориулалтынх тос хийгээрэй. Стандартын бус тос хийх, хэт удаан хугацаанд хуучин тостой явж болохгүй. Pruis-ийн кроп хэдий бат бөх ч гэлээ муу тосонд мэдрэмтгий.Prius-ээр машин чирэх нь хориотой. Учир нь кроп өндөр ачаалалд тэсвэр бага. Хэрэв та зайлшгүй шаардлагаар Prius-ээ чирүүлэх бол 12В аккумулятор болон араагаа салгаад хурдаа 30 км/ц-аас хэтрүүлэлгүй, бас 30 минут тутамд амрааж чирүүлээрэй.Өвөл гадаа хонуулсан бол асаасан даруйдаа хөдөлгөөн эхлүүлэхийг хориглоно. Хөдөлгүүр халах зуур бээрсэн кроп бас гэсдэг тул хөдөлгүүрээ 2-5 минут халаасаны дараа хөдөлгөөнд орж байхыг зөвлөе.Хөдөлгүүр кропны хэсгээс элдэв чимээ гарах үед мэргэжлийн газрыг яаралтай зорь. Хэдий чинээ эрт оношилуулж засуулна, төдий чинээ эвдрэл бага гарахыг анхаар.Кропны тосны түвшинг өвөл зуны үйлчилгээ хийлгэх бүртээ заавал шалгуул. Хэрэв бага зэрэг л хөлөрсөн шинж ажиглагдвал тосны түвшин багассаныг мэдэлгүй давхиулсар кропоо бүтнээр нь солих нөхцөл үүсч болзошгүйг анхаараарай.Цахилгаан Prius бүхэлдээ цахилгаанаас хамааралтай компьютержсэн автомашин гэдгийг бид мэднэ. Prius хоёр цахилгаан мотор-генератор, хоёр төрлийн батарейтай. Батарей нь никель-метал-гибрид болон 12 вольтын уламжлалт литий-ион төрөл.Олон жижиг батарейнээс бүрддэг никель-метал- гибрид батарейг анх Prius 20-д зориулж бүтээсэн бөгөөд эдгээрийн аль нэг нь муудахад цэнэгээ бусад өндөр хүчдлын батерейндаа сөргөөр нөлөөлдөг.Инвертер нь олон хүчирхэг транзистороос бүтдэг учир цахилгаан моторын адил маш их халуун ялгаруулдаг. Тиймээс шингэн хөргөлтийн систем энэ эд ангийг хөргөж байдаг.Prius худалдан авахдаа өндөр хүчдлийн батарейг нь сайн шалгах хэрэгтэй. Энэ эд анги үйлдвэрээс 150,000 км явалттай солих дөхсөн үедээ орж ирдэг тул батерейн цэнэгийг блок тус бүрээр нь шалгавал илүү сайн. (Засвар үйлчилгээтэй холбоотой)Prius-ийн капут дотор зүүн урд хэсэгт гал хамгаалагчийн блок, инвертер байрладаг. Харин хойно багажинд батарей, цахилгаан блок хөргөөх сэнс байрладаг. Энэ сэнс эвдэрвэл батарей хэт халж хянах самбарт Check Engine гэрэл асна.Хянах самбар дээрх анхааруулах гэрлүүдийг үргэлж анхаарна уу. Prius компьютержсон ухаалаг машин тул эвдрэл гэмтлээ анхааруулах гэрлээр илэрхийлдэг. Жн: ABS, анхааруулах улаан гурвалжин болон бусад гэрэл ассан даруйд мэргэжлийн газар оношлуулаарай.Аккумулятор суусан үед буруу холбовол хянах самбар гэмтдэг. Зөв дарааллаар холбож асаагаагүйгээс болж гэмтдэг учраас тогтоосон дарааллын дагуу холбож байгаарай. Хөргөлтийн шингэний хэмжээг байнга хянаж занш. Кондишн муу ажиллах, паар муу үлээх нь хөргөлтийн шингэнээс хамаардаг тул шалгаж үзээд дундарсан байвал нэмчих. Тун удалгүй паар халуунаар үлээгээд эхэлнэ.Батарейгаа хайрла. Ялангуяа хөдөө гадаа явахдаа өндөрлөг газраас буухдаа “В” горимыг ашиглаарай. Ингэвэл батарейгаа ч, тоормосны системээ ч хамгаална. Мөн хөдөлгүүр унтраатай үед хөгжим сонсох, паар үлээлгэх гэх зэргээр цахилгаан хэрэгслээ ажиллуулаад байвал 12Вольтын жижиг аккумулятор цэнэгээ хурдан алдана.Ихэнх тохиолдолд жолооч нар хөргөлтийн шингэнээ дууссаны нь мэдэхгүй, анхаарч яваагүй улмаас хөргөлтийн шингэнээ хөлдөөдөг. Үүний улмаас цахилгаан помпыг гэмтээдэг.Бензины шар ассан үед хол зам туулсанаар батерейг нураах том шалтгаан болдог. Үйлдвэрлэгчээс 150,000-200,000 мянга км яваад солихыг зөвлөдөг. Монголд ихэвчлэн 130,000 гаруй км явсан машинууд орж ирж байна.Prius-ээр гүн шавар, гүн ус туулах, усанд удаан зогсох нь хориотой. Үүний улмаас цахилгаан систем, төхөөрөмж гэмтэж улмаар шатах эрсдэлтэй. Загвараасаа үл хамаараад 10-аас дээш настай Prius-н уснаас хамгаалах жийрэг муудаж хатуурсан байх нь элбэг. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.