Categories
Чөлөөт

Ингэний хоормог хорт хавдар, нойр булчирхайн өвчлөл, чихрийн шижинг анагаах чадвартай

Манай улс болон Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн судлаачид ингэний хоормог нь чихрийн шижин өвчнийг анагаах боломжтойг тогтоожээ.Тодруулбал, ингэний хоормогийг тогтмол хэрэглэж заншвал чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой бөгөөд бүрэн эдгэрсэн өвчтөнүүд бий гэдгийг Өвөр Монголын өөртөө засах орны Тариалангийн их сургуулийн профессор Н.Журамт ярьсан байна. Мөн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ч ач тустай аж.Манай улсад албан бус баримтаар чихрийн шижинтэй 60-80 мянган өвчтөн байдаг гэж үздэг. Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд насан туршдаа хоолны дэглэм сахих буюу эмчийн хяналтад байх шаардлагатай байдаг. Чихрийн шижин буюу цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр хүний нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, улмаар өвчилж эхэлдэг. Ингэснээр чихрийн шижин өвчин бүр хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, цусанд сахрын хэмжээ ихсэх, нойргүйдэх нь нэг нэгнээсээ хамааралтай өвчин бөгөөд ингэний хоормог ууснаар нойр булчирхайгаа эмчлээд зогсохгүй чихрийн шижинг ч эмчилж, урьдчилан сэргийлж болно.Тэмээ судлалын судалгааны ажил нь 2005 оноос эхэлсэн ба хоёр орны эрдэмтэн судлаачдын баг хамтран ингэний сүү, хоормог, ноос ноолуур, генийн судалгааг хийж, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжээ. Тухайлбал, Хятадад тэмээний бөхөөс олон төрлийн өвчнийг эмчлэх боломжтой эм, бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Уг судалгааны ажилд манай улсаас ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн хүрээлэн оролцжээ. Харин БНХАУ-ын талаас Өвөр Монголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн арав гаруй эрдэмтэд оролцжээ.Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор н.Журамт “Тэмээ говь цөлийн бүсэд зохицон амьдрахаас гадна олон хоног ус уудаггүй. Сүүнээс нь дээж авч шинжлэхэд тэмээний уураг нь бусад амьтныхаас өөр байсан. Уураг нь өөр өөрийн хариуцсан гентэй байдаг. Эдгээр генүүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой” гэв.ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Академич Ш.Дэмбэрэл “Тэмээний сүүгээр хоормогийн найрлагад микроб байдаг ба түүний ихэнх хувийг ашигтай микроб эзэлдэг. Тэр нь хүний цусны инсулиныг багасган зохист хэмжээнд нь байлгадаг. Инсулины зохист хэмжээ алдагдвал нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж чихрийн шижин өвчин бий болдог. Тиймээс тэмээний сүү буюу ингэний хоормог нь чихрийн шижин өвчнийг эдгээдэг” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.