Categories
Чөлөөт

Таны талаар мэргэлүүлсэн юм шиг л үнэнийг хэлнэ: Өөрт таалагдсан өдийг сонгож тохирох тайлбарыг нь уншаарай!

Хүний ухамсар олон төрлийн мэдээллийг боловсруулдаг, заримыг нь таамаглаагүй байхад хүртэл. Бид таны ухамсар болон зөн совин юу хэлэхийг хэрхэн мэдэж болох арга замыг хүргэе. Энэ сорилын хувьд та зөвхөн нэг өдийг сонго. Бодож саналгүйгээр, маш хурдан сонгох хэрэгтэй, ингэснээр үр дүн нь үнэн байх болно. Таны сонголт таныг хэн болох, хэн болж болох талаар үнэнийг хэлж өгнө. Өөрөөр хэлбэл таны сонголт маш их хүсэж явдаг зүйл чинь байх болно. 1. Олон талт байдал – Та амьдралыг олон өнцгөөс харахыг хүсэж байна

Хэрэв та эхний өдийг сонгосон бол нэгэн хэвийн амьдралд гацсан байна. Та нэг зүйлээ үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд таны амьдралд ямар нэгэн шинэ алхам хэрэгтэй байна. Таны сонголт олон талт бодол санаанаас ихэвчлэн үүдэлтэй байдаг. Тийм ч учир та энэ олон өнгө бүхий өдийг сонгосон бөгөөд энэ нь таныг дотоод ертөнцдөө олон зүйлийн талаар эргэцүүлэн боддог болохыг илэрхийлж байгаа юм.

Магадгүй хувийн амьдрал эсвэл ажил мэргэжилтэй холбогдож болох ч өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол сөрөг үр дагавар гарч болзошгүй. 2. Анхаарал – Та амьдралдаа анхаарал хандуулахыг хүсэж байна Хэрэв та энэ өдийг сонгосон бол танд үргэлж саад бэрхшээл тулгардаг, өөрөөр хэлбэл та аливаа ажлыг эхлүүлсэн шигээ дуусгаж чаддаггүй.

Та олон зүйлийг нэг дор эхэлдэг хэдий ч бүгдийг нь дундаас нь хаядаг. Таны тархи олон зүйлд ач холбогдол өгөх чадвартай боловч, та дандаа төд удалгүй хугацааны дараа залхдаг. Өөрийн чинь хувьд чухал гэж бодсон үүрэг даалгавар, ажил хэрэгт анхаарал хандуулах нь чухал. Таны сонгосон өдийг сайтар ажиглавал, хэд хэдэн өнгөнөөс бүрдсэн байна,

тэгэхээр энэ нь таныг аливаа зүйлийг хийхдээ нарийвчлан ач холбогдол өгөх хэрэгтэйг сануулж буй хэрэг юм. Амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол энэ зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. 3. Хайр халамж – Илүү их хайр халамжийг хүсэж байна Хэрэв та энэ өдийг сонгосон бол өөрийгөө боловсон, халамжтай бас нөхөрсөг нэгэн гэж бодоход гэмгүй.

Гэсэн хэдий ч та бусдад өөрт байхгүй зүйлсээ хүртэл зориулдаг. Бусдад харамгүй сэтгэлээр хандсаныхаа хариуд маш их хайр халамж хүртэнэ гэж та боддог боловч бодит байдал дээр эсрэгээрээ биелэлээ олдог. Таны сонголт танд хайр халамж, таныг гэсэн халуун дулаан сэтгэл дутагдаж буйг илэрхийлж байна. Цэнхэр өд хайр халамжийг билэгддэг, тийм ч учраас та энэ өдийг сонгосон биз ээ. Санаа зовох хэрэггүй, яагаад гэвэл та байгалиасаа боловсон, соёлтой нэгэн учир танд хайр халамж дутагдсан ч гэлээ та өөрийнхөө хүчээр хайр халамжийг мэдэрч чадна.

4. Олон төрлийн өнгө – Та амьдралдаа гэрэл гэгээ оруулж ирэхийг хүсэж байна Хэрэв та энэ өдийг сонгосон бол тийм ч сэтгэл хөдлөл ихтэй хүн биш юм, мөн таны амьдралын ихэнх өдрүүд саарал өнгөтэй байдаг. Эргэн тойрон дахь сөрөг зүйлсээс та бага зэрэг залхах болжээ. Таны сонголт таныг амьдралдаа гэрэл гэгээ оруулж ирэхийг хүсэж буйн илрэл юм.

Өөрөөр хэлбэл та илүү эерэг хандлагыг бий болгож, нам гүм байхаа болихыг хүсэж байгаатай холбоотой. Тийм болохоор та өнгөлөг өдийг сонгосон. Тун удахгүй таны эргэн тойрон дахь сөрөг зүйлс алга болох болно. 5. Хүч чадал – Та хүч чадлыг хүсэж байна

Хэрэв та энэ өдийг сонгосон бол танд хүсэл мөрөөдөлдөө хүрэхэд хүч чадал дутагдаж байна гэсэн үг. Танд олон санаа бий (эсвэл маш том нэг санаа), гэхдээ та хаанаас эхлэх үү, хэрхэн тэр санаагаа хэрэгжүүлэх үү гэсэн бодолдоо төөрөлдсөн учир шийдвэр гаргаж

чадахгүй байсаар байгаа. Амбицтай байхын тулд хүч чадал давхар хэрэгтэй гэдгийг та ухамсарлаж ойлгожээ, тийм ч учир энэ өд таны анхааралд өртсөн бололтой. Энэ бараан өнгийн өд хүч чадлыг билэгддэг. Та хүч чадлыг өөрийн болгож авахад маш

ойрхон байна, бага зэрэг хичээл зүтгэл танд хэрэгтэй. 6. Энгийн байдал – Та энгийн амьдралаар амьдрахыг хүсэж байна Хэрэв та энэ өдийг сонгосон бол амьдралдаа эргэлзсээр байгаад, тэндээ гацаж орхижээ. Хэтэрхий олон зүйл танд тохиолдож байна, та өөрчлөгдөх ёстой гэж бодож байгаа ч энэ бодол таныг зовоож байна. Та зүгээр л энгийн амьдралаар

амьдрахыг хүсэж байна. Таны сонголт таныг дандаа утгагүй явдал, сэтгэл зовоосон асуудлууд, худал хуурмаг байдал, урам хугаралт болон хууран мэхлэлттэй нүүр тулгарч байгааг илтгэж байна. Танд хамгийн их хэрэгтэй зүйл бол амар амгалан бас энгийн амьдралаар амьдрах явдал юм. Ийм ч учир энэ өдийг сонгосон гэж ойлгож болно. 7. Тогтвортой байдал – Та тогтвортой байдлыг хүсэж байна Хэрэв та энэ өдийг сонгосон бол үнэхээр их ядарчээ. Одоо байгаа энэ

өндөрлөгт хүрэхийн тулд та маш их хичээл зүтгэл гаргасан байна. Ажил мэргэжилдээ ахицтай байлаа гээд, энэ нь таныг аз жаргалтай болгож чадахгүй. Хөгжиж дэвшихийн тулд танд эхний ээлжинд тогтвортой байдал хэрэгтэй байна. Оюун бодлоо цэгцэлж, хүч чадлаа нөөцөлж, тогтвортой байдал бий болгох арга замыг хайж ол. Ингэж чадвал таны хүслээр бүх зүйл

биелэхэд ойрхон байна. 8. Урам зориг – Та урам зоригийг хүсэж байна Хэрэв та энэ өдийг сонгосон бол нэгэн хэвийн амьдралаас үнэхээр их залхжээ. Эргэн тойронд байгаа хүмүүс болон эд зүйлсээс ч гэсэн залхсан гэж хэлэхэд буруудахгүй. Энэ зогсонги байдлыг зүгээр хараад сууж болохгүй. Иймээс таны амьдралд урам зориг хэрэгтэй байна. Жижиг зүйлсээс хүртэл урам зориг авч болно. Үүүнийг хэзээ ч бүү мартаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/232095/?fbclid=IwAR3OkrE5iRPSbz48_JfOTOyDPJRDgA-1kFgvG7HVvqnP07wIWLJcLLP6VkQ ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.