Categories
Чөлөөт

СҮҮЖИН ЭЭМЭГ ИЙМ УЧИРТАЙ БАЙЖ… ЭЭМЭГНИЙ УТГА УЧИР.

Эрт дээр үед эмэгтэйчүүд өөрсдийгөө янз бүрийн гай тотгороос хамгаалахын тулд ээмэг зүүдэг домтой байсан гэдэг. Харин одоо бол энэ ойлголт бараг үгүй болсон гэж хэлж болно.Орчин үед бүсгүйчүүд маань ээмгийг өмсч буй хувцасныхаа хэв маяг, нүдний өнгө, нүүрний хэлбэр гэх мэт олон зүйлдээ тохируулан сонгох болсон. Үүгээр нь бүсгүйчүүдийн ааш занг тодорхойлж сонжиж болдог байна.Ээмэг эзнийхээ тухай ингэж өгүүлдэг.Дөрвөлжин ээмэг: Өмнөө тавьсан тодорхой зорилготой, түүндээ хүрэхийн тулд юу ч хийж чаддаг, өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд ийм хэлбэрийн ээмгийг сонгодог. Тэд орчин тойрныхоо хүмүүсийн үнэнч шударга, эрс шулуун зан чанарыг илүү үнэлдэг. Өөрөө ч ийм байхыг хүсдэг байна.Шовх өнцөгтэй ээмэг: Зоригтой шийдэмгий бүсгүйчүүд шовх өнцөгтэй ээмэг сонгож авдаг байна. Хэрэв энэ нь улаан, улбар шар, маргадын өнгөтэй шигтгээтэй бол тэр бүсгүй хээнцэр, янз бүрийн юм сонирхдог, олон хүмүүсийн дунд байх дуртай, ганцаараа удаан хугацаагаар байж чаддаггүй нэгэн аж. Тэдний хувьд хамгийн аймшигтай зүйл нь уйтгар гуниг байдаг. Харин олон хүнтэй газар бужигналдаж явах нь түүний баяр баясгалан, аз жаргал болдог гэнэ.Дугуй ээмэг: Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүд зан авирын хувьд даруу төлөв, бодсон санасан бүхнээ тэр бүр ил гаргаад байдаггүй. Аливаа зүйлийн үнэнч шударгыг юунаас ч илүү эрхэмлэдэг байна. Тэд даруу төлөв ч шударга бусын хажуугаар дуугүй өнгөрч чаддаггүй аж.Зууван буюу сүүжин хэлбэртэй ээмэг: Ийм хэлбэрийн ээмэг нь эелдэг зөөлний тэмдэг. Хар, хөх эсвэл бүдэг өнгийн шигтгээтэй байвал эзэн нь ямар ч хүнийг хэзээ ч ойлгож чаддаг нэгэн гэсэн үг. Ийм хэлбэртэй ээмэг зүүсэн бүсгүйчүүдтэй харьцахад хялбар бөгөөд холбоогоо таслахгүй байхад алдах зүйлгүй.Сүүжин ээмэг нь эмэгтэй хүний энергийг тэгшитгэх чадвартай. Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн Сүүжин ээмэг нь битүү гагнаас гэж байдгүй учир муу зүйл тогтдоггүй хэл амнаас хамгаалдаг гэж бэлэгшээж зүүдэг байжээ.Тэр тусмаа сүүжин ээмэг гэрийн эзэгтэй хүний нарийн нандин ухааныг болон мөнгө санхүүгээ зөв зохистой удирдахад зөв зүгрүү чиглүүлдэг ажээ. Мөн Сүүжин ээмэгний нэг нууц нь долларын тэмдэгтэй адил байдаг нь Сүүжин ээмэг нь эзэнтэй маш их орлого авч ирдэг гэлцдэг.Чамин хээ, этгээд хэлбэртэй ээмэг: Ямар ч үнээр хамаагүй олноос өөрийгөө тусгаарлан өргөдөг, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүсдэг хүүхнүүд ийм ээмгээр гоёдог аж. Тэд ямар ч зүйлийн этгээд хэв загвартайг сонгож авдаг байна. Мөн олон хүн төвлөрсөн газар байх хоббитой.Цагирган ээмэг: Элдэв янзын хээнцэр зүйлд дурладаггүй, энгийн байхыг хүсдэг бүсгүйчүүд ийм ээмэг сонгож зүүдэг. Тэд өөртөө анхаарал тавихдаа муу ч гэр бүл, үр хүүхдүүдээ халамжилж чадна. Ааш зангийн хувьд илэн далангүй байхыг хүсдэг. Хэн нэгэнтэй хялбар ойлголцдог.Шигтгэж зүүдэг бөөрөнхий ээмэг: Удирдан зохион байгуулах ажилд авьяастай, нэг итгэсэн хүнээсээ юугаа ч нуудаггүй, бодсон санаснаа бүгдийг нь ярьчихдаг, цагаан цайлган сэтгэлтэй бүсгүйчүүд ийм ээмэг зүүдэг. Тэднийг аль болох гомдоохгүй байх хэрэгтэй.Учир нь ийм зантай хүн нэг л удаа голдоо ортол гомдчихвол хэзээ ч мартаж чаддагүй гэнэ. Гэсэн хэдий ч тэд энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй. Ийм ээмэг зүүдэг бүсгүйчүүдийн хамгийн гол чанар нь хэзээ, хаана, хэнтэй яаж харьцахаа сайн мэддэгт оршино.Урт гинжин ээмэг: Хийх гэж буй аливаа ажлаа нэлээд эртнээс төлөвлөж, амжуулдаг. Гадаад өнгө үзэмжиндээ юунаас ч илүү анхаардаг бүсгүйчүүд ийм ээмгийг сонгодог. Тэд гэр бүл, үр хүүхдүүдээ халамжлахыг хүсдэг ч санасандаа хүртэл хэрэгжүүлж чаддаггүй. Зөв ч буруу ч өөрийнхөөрөө зүтгэчихдэг зан нь хамгийн гол дутагдал. Харин өөр нэг эх сурвалж ээмэгний тухай ингэсэн байх юм.Шовx өнцөгтэй ээмэг: Шийдэмгий эмэгтэйчүүд эрxэмлэдэг. Xэрвээ энэ ээмэг нь улаан, улбар шар, шар маргадийн өнгөтэй бол эзэмшигч нь шинэ чамин болгоныг сонирxдог, xүмүүсийн дунд байxыг xүсдэг. Удаан xугацаагаар ганцаардаxыг xүсдэггүй. Ийм эмэгтэйчүүд гуниглахаас хамгийн их айдаг.Зууван xэлбэртэй ээмэг: Даруу зөөлний бэлгэ тэмдэг гэж үздэг. Xэрвээ xар xөx, бүдэг эсвэл балын өнгөтэй зууван ээмгийг туxайн бүсгүй таалбал уг бүсгүй эмзэг сэтгэлтэй, бүx зан чанараараа итгэл найдварыг илүүд үздэг, бусдын үзэл санаа, сэтгэлийн xөөрлийг ойлгож чаддаг.Дөрвөлжин ээмэг: Бүx зан аашийн онцлогоос үнэнч, шулуун шудрага занг эрxэмлэдэг бөгөөд орчин тойрноо гоц үнэлдэг эмэгтэйчүүд ийм ээмэг сонгодог.Дугариг ээмэг: Xэрвээ уг ээмгийг туxайн бүсгүй сонговол тэрээр эргэн тойрондоо үзэсгэлэн гоо xарагдаж, тэдний анxаарлыг татаx дуртай аж. Даруу төлөв бөгөөд гүдэсxэн, үнэнч шудрага занг бусдаас илүү үздэг.Чамин xээ угалзтай ээмэг: Бөөн xүний дундаас ямар ч үнээр xамаагүй салаxийг xүсдэг. Эргэн тойрныxоо xүмүүсийн анxаарлыг өөртөө татаxыг xүсдэг эмэгтэйчүүд сонгож авдаг.   ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Leave a Reply

Your email address will not be published.