Categories
Чөлөөт

Зуслангийн газар, хашаа байшингаа хэн ч харсан атаархмаар гоё болтол нь тохижуулах 15 сонирхолтой санаа

Зуслангийн газар – хэн нэгнийх нь хувьд жимс, ногоо тариалах тариан талбай. Газраа хагална, жимс ногоогоо тарина, газар тариалангийн багаж хэрэгслээ хадгалах амбаар барьсандаа ч яах вэ. Харин зарим нэг нь байгалийн сайханд тав тухтай байшинд амрахын зэрэгцээ цэцэг навчаар оролдон өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж гэж бодно.Хэрвээ та зуслангийн алга дарам газраа гоёхыг хүсдэг хүмүүсийн тоонд багтдаг бол хөрш зэргэлдээ айлууд атаархмаар сонирхолтой санаануудыг танд толилуулахаар бэлдлээ. 1. Цэцгийг заавал хөрсөнд зөөж суулгахгүй харин ингээд шууд савтай нь тавьж байя гэсэн бодол танд төрж байв уу? Уйдсан үед тэр дор нь сольж болно 2. Модон хавтан нь бат бөх бас өндөр – хэн ч санаатай болон санаандгүй байдлаар гишгэхгүй3. Блокоор ийм гоё зүйл хийж болно, бас л нэг хувилбар 4. Давхарласан цэцгийн хүлэмжний санаа ямар санагдаж байна? 5. Одоо худалдааны чимэглэлийн гоё чулуунууд зарагдах болсон байна лээ. Өөрийн хүсэлд нийцүүлээд ямар ч хэмжээ, хэлбэртэй байж болно 6. Хэлбэр дүрсийг зоригтой туршиж үзээрэй7. Гишгүүрүүд байгаа юм. Найдвартай эд дээ 8. Ийм нэг террас хийж дуусгалаа 9. Бяцхан хүрхрээтэй цөөрөм – гоё харагддаг юм 10. Багахан хатаад ирэхээр нь цементээ хэвжүүлнэ 11. Цөөхүүлээ цуглараад оройн цагаар ил галын хажууд суух гоё биз дээ? 12. Харин энэ бол гал дээр мах шарах дуртай хүмүүст зориулсан хувилбар 13. Бяцхан цөөрмийн суурийг хуучин дугуйгаар хийсэн байгаа14. Цэцгийн савыг хөрсөндөө ухаад суулгахаар хэн ч анзаарахгүй 15. Карказ зангидах дараа нь өвс ногоогоо сүлжихэд бага зэрэг хөдөлмөрлөх хэрэг гарна л даа, гэхдээ үр дүн нь үнэхээр сэтгэл, нүд баясгана.ДАРААГИЙН ЗӨВЛӨГӨӨ Айл гэрт буян хишиг тогтоон, цог хийморь сэргээж байдаг эд зүйлс байдаг. Төрийн сүлд, соёмбо. Нууц товчоо зохиол. Морин хуур. Төрсөн нутаг уул усны зураг/шороо, чулуу/ Улаан давс./ гадны хэрүүл тэмцэл, хар хэл амнаас хамгаалах/Улаан харгана./ гэрийн үүдэнд тавихад гэнэтийн гай барцад, халдлагаас хамгаална/Тулга./айл гэрийн гал голомт ариун байхыг/Хурганы арьс./айл гэрийн буян заяаг дууддаг /Дээлийн торго./ гэрийн эзэн эмэгтэйд нэг нэг дээл хийхээр хэмжээний /Эмээл хазаар ногт./ аль болох нүдэнд харагдах хүндтэй газраа байрлуулах/Уран шувууны үүр./ялангуяа нялх хүүхэдтэй айлд маш сайн/Дээжийн цөгц./ цай сүүний дээжээ өргөх цөгц байнга дүүрэн идээтэй байх нь айл гэрийн ажил үйлс буян хишигийг тогтоох/Даллаганы уут./айлын орлогын үүдийг нээх, идэж уух өмсөж зүүх, эд баялагаар элбэг байхын билэгдэл/Малын Шагай./ гэрийн эв нэгдэл,наадам наргиан дэлгэрэхийн билэгдэл/Монгол Авдар./ айлын буян хишгийг тогтоох /Авдарт элдсэн хурганы арьс, алд сур, таван өнгийн хадаг, шимийн охь а рхи, дөрвөн бэрхийн шагай, өөрийн улсын мөнгө зоос, арц ганга, хүж, таван төрлийн арвай будааны дээж зэргийг хадгалах нь эд баялаг хуран арвижихын билэгдэл хэмээн үздэг.Айлд байж болохгүй буюу хадгалах хэрэггүй зүйлс. Урагдсан хуучин хувцас гутал.Хагарсан цуурсан эмтэрхий аяга таваг, толь.Хуучин хогийн шүүр./нэгээс илүү жил болсон/Хүний бэлэглэсэн таагүй бэлэг дурсгалын зүйлс.Хэт муухай эвгүй амьтан хүний зураг хөрөг./ хэрүүл тэмцэл авчирдаг/Таагүй дурсамж сэдрээдэг эд эдлэл.Таних мэдэхгүй орны таагүй гэрэл зураг,бэлэг дурсгалын зүйлс.Мөлхөө цэцэг.Хэт хурц өнцөг бүхий тавилга зэрэг нь гэрт тань таагүй уур амьсгалыг бий болгодог.

Leave a Reply

Your email address will not be published.