Categories
Чөлөөт

Нэг өрхийн зардал ХОЁР САЯ төгрөг давжээ ТАНАЙ ГЭРИЙН ЗАРДАЛ ХЭД БОЛЖ БАЙНА

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны тооцоолсноор Сар шинийн баярын бэлтгэлд нэг өрх дунджаар 1.2 төгрөг зарцуулдаг хэмээн гарчээ. Гэвч бодит байдал дээр өрхийн цагаан сарын төсөв дээрх хэмжээнээс даваад байна. Цагаан сарын барааны үнийг мэдээлвэл, энэ сарын эхээр нэг ширхэг нь 4.5-4.6 мянган төгрөг гэж байсан хэвийн боовны үнэ 5-6 мянган төгрөг болж нэмэгджээ. Гэхдээ үндэсний зарим үйлдвэр хэвийн боовны үнээ бууруулсан байна. Энэ жилийн хувьд хөдөө, орон нутгаас мөн хэвийн боов их нийлүүлж байна. Хөдөөнөөс авчран худалдаж буй хэвийн боов нь сүүгээр зуурсан, шар тос болон өөхөн тосонд чанасан, уламжлалт зүсмэл зэргээр онцлог учир худалдан авагч цөөнгүй байна. Үнэ ханш: “Витафит” компанийн “Өлзий” сүү литрийн савлагаатай нь 4500 төгрөг, Чихэр: Оросын том чихрийн цуглуулга 1 кг нь 20-33 мянган төгрөг, Хорхой ааруул 1 кг нь 20-25 мянган төгрөг Сүүн ааруул 1 кг нь 30-35 төгрөг Суурь еэвэн 24 мянган төгрөг байна. Цагаан сараар улс даяар 1.2 их наяд төгрөг эргэлтэнд ордог тооцоог ҮСХ-ноос гаргасан. Нийт 980 мянган өрхийн хэрэглээгээр тооцоход Сар шинийн хүнс, барааны бэлтгэлээ хангахад нэг айл дунждаар 1.2 сая төгрөг зарцуулна хэмээн тооцсон. Гэвч бодит амьдралд өрхийн цагаан сарын төсөв 2 сая төгрөг даваад байна. Үүнийг нэг талаар ковидын дараах жилүүдэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн цар тахлын 2-3 жилд монголчууд цагаан сарыг тэмдэглээгүй өнгөрсөн, хязгаарлалт хорио цээргүй энэ жил өргөн хийх гэж буйтай холбоотой эрэлт, хэрэгцээ үүссэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. ҮСХ цагаан сарын бэлгийн зардал нэг хүнд дунджар 8000-18.000 төгрөг ногдож, нэг айл гарын бэлэгт дунджаар 400-500 мянган төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Гэвч бодит байдалд гарын бэлгийн зардалд нийт 700 мянга орчим төгрөг зарцуулж буй мэдээтэй байна. Нөгөө талаар цагаан сарын үеэр цалин болон тэтгэврийн зээл нэмэгддэг. Энэ жил ч давтагдаж байна. Монголбанкны тоо баримтаас харахад жилийн энэ үед монголчуудын зээлийн хэмжээ болон зээл авсан иргэдийн тоо нэмэгддэг. Жил бүрийн 1-2 дугаар сард зээлийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн байгааг 2017 оноос хойших статистик мэдээллээс харж болно. 2020 онд цар тахлын улмаас цагаан сар тэмдэглээгүй үед зээлийн хэмжээ өмнөх онуудаас харьцангуй буурч байжээ. Тэгвэл энэ оны эхний сард 443 тэрбум төгрөгийн цалин, тэтгэврийн зээл олгоод байгаа бол 2 дугаар сар гарснаас хойш иргэд 260 тэрбум төгрөгийн зээл авсан мэдээтэй байна. Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн С.Гүнжээ, би нийслэлд ажлаар ирээд байна. Хөдөө, орон нутгийг бодвол хотод идээ, ундаа, барааны сонголт их байна. Манайх цагаан сар тэмдэглээгүй, аавындаа гаргана. Ууц, цагаан идээ, тавгийн идээнд нэг сая гаруй төгрөг зарцуулаад байна. Хөдөөнийхэн Сар шинээр шинэ дээл хувцас бэлтгэдэг. Эдгээр зардлыг оруулан тооцох юм бол цагаан сарын зардал 3 сая төгрөгт хүрч байна. Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Н.Энхчимэг, өнөөдрийн байдлаар цагаан сарын бэлтгэлд нийт 2 сая төгрөг зарцуулаад байна. Манайх хөдөө байдаг, махаа өөрсдөө бэлтгэдэг хэрнээ л хэвийн боов, тавгийн чихэр, жимс, хүүхдүүд болон зочдын гарын бэлэгт ихэнх зардал гарч байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Уранчимэг, юмны үнэ жил ирэх тусам нэмэгдээд байна. Энэ жилийн цагаан сарын бэлтгэлийг одоогоор хамгийн багадаа 1.5 сая төгрөг болно гээд тооцоолж сууна. Энэ жил ууц авахаа больсон. Чанах мах авдаг. Хонины мах кг нь 13-14 мянган төгрөг байна лээ. Хэвийн боовоо ширхэгийг нь 4500 төгрөгөөр авсан. Үнэ нь нэмэгдсэн байна. Бусад зүйлээ аваагүй, охин маань төсвийн байгууллагад ажилладаг, цалинг нь хүлээж цагаан сарын бэлтгэлдээ нэмэрлэх гээд байж байна гэв. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Categories
Чөлөөт

Миний багын цагаан сар

Дал гараад явчихлаар чинь төлөвлөх юм бага болж дурсах юм л их болдог ажээ. Тэр олон дурсамжийн нэг нь цагаан сарын тухай болж байна. Би хүний ганц хүү гээд эрх танхи өссөн хэдий ч буруу эрхэлж аав ээж хоёрыг нэг их зовоож явсангүй гайгүй дэгтэй байсан нь тэдний минь л ач, үлгэр билээ. Миний багын баяруудын дотроос цагаан сар бол хамгийн сайхан нь юм. Тэр олон сайхны дотроос цагаан сараар айл хэсч бэлэг авах. 1960-аад оны сурагч бид чинь янз бүрийн л цагаан сар үзсэн дээ. Хотол олноороо цэнгэж баярлаж цагаан сараа тэмдэглэж ч байлаа. Хориулж цагдуулж нууж хааж ч золгож үзлээ. Манай нутгийнхан чинь цагаан сар наадам хоёроор л өнгөтэй өөдтэйгөө өмсөж, хурдан хурцыгаа унадаг юм. Өвлийн сүүл сарын хорин есөнд малын хашаа, саравч, хот хороогоо цэмбийтэл цэвэрлэж гэрийн доторхоо хамгийн шинэ эд зүйлсээр гоёно. Аав минь цагаан capaap унах морьдынхоо дэлийг “сумлан” засч, ээж хурган дээлүүдээ гаргаж хэцэн дээр өлгөн жаварт хонуулж авдрын чийгийг гаргана. Бас хонины өвчүү юм уу, толгой шийр хуйхлан хиншүү хярвас гаргана. Энэ нь нэг ёсондоо галын тахилга орлож байсан болов уу гэж боддог юм. Манайхан цагаан сарыг жинхэнэ утгаар нь шинэ жил гэж тэмдэглэдэг билээ. Арван долоон жарны тэртээ улаагчин туулай жил цагаан сар тэмдэглэж эхэлснээс өнөө хүртэл энэ уламжлалт баяр ёслол маань улам боловсронгуй болж, утга агуулга нь улам баяжсаар байгаа нь мэдээж. Тэгэхдээ л огт өөрчилж болдоггүй нэн эрхэм ёс бол ахмад буурлуудаа хүндлэн дээдлэх ариун ёс юм. Энэ нь нэг ураг удмын бүх хүн өрхийн тэргүүлэгч хамгийн өндөр настандаа очиж золгон амар мэндээ мэдэлцэж, багачуул хүүхдүүдэд ураг удмаа танилцуулж өгдөг том “уулзалт” юм. Энэ бол цаад утгаараа цус ойртолтоос сэргийлж байгаа нэн чухал арга билээ. Шанхын маань төв хуучин Ноён ламын сүм гэж гурван дугантай. Социализмын үед тэдгээрийг Худалдаа бэлтгэлийн ангийн агуулах, дэлгүүр хоршоо болгон ашиглаж байснаар эвдэрч сүйдэлгүй үлдсэн юм. Энэ ч бас хашир өвгөдийн минь ухаан байсан биз ээ. Тэр гурван дуган одоо бүр сэргэж, хуучин төрхөндөө орж, шашин номын газар болон өргөжин мандаж явна. Тэр гурван дуганаас урагшхан шургааган хашаатай ганц жижигхэн цагаан байшин байсан нь манай сургууль. Миний “А” үсэг заалгасан сургууль. Сумын төв маань жил бүрийн есдүгээр сарын нэгнээс тавдугаар сарын нэгэн хүртэл айл хунар олонтой, хүн амьтан холхисон хөлийн газар болчихно. Цагаан сараар сумын төвийн айл хэсэх гэдэг бол бага сургуулийн сурагч бидэнд хамгийн том баяр байжээ. Дотуур байрных ч бай, гэр орноороо төвд суудаг ч бай манай сургуулийн бүх хүүхэд цагаан сараар л айл хэснэ. Ёлконоор ямар айл хэсэх биш. Өвлийн өвгөний бэлгийг зөвхөн онц сурлагатнууд хүртэхээс биш “дундаас доошхи” нөхдөд бол огтхон ч хүртээлгүй зүйл. Харин цагаан сараар бол онц, сайн, дунд, муу гэж ялгаварлахгүй айл бүр хүүхэд бүхэнд бэлэг өгнө. Бэлгэнд юу ч ирж мэднэ. Голдуу л “орой” цууянбуу дээр нэг хэвийн боов тавиад өгдөгсөн. Хааш хаашаа 20-30 см орчим дөрвөлжин даавууг “орой” гэж байгаа юм. Хаанахын ч хэмжүүрийн нэгж юм бүү мэд. Ам дөрвөлжин л гэсэн үг юм уу даа. Томчуулд бол хошуу хоргой өгч байгаа харагддаг. Хошуу гэдэг маань өнөөх ам дөрвөлжинийг диагналдаж хуваасны тал гурвалжин гэсэн үг. Бидний багад цагаан сарыг “хуучны үлдэгдэл” гэж ад үзэн хориглож байсан удаа ч бий. Аргаа барахдаа зөвхөн малчид л тэмдэглэж болно, сэхээтнүүд болохгүй гэж хүртэл хориглодог байлаа. Үндэсний гэсэн юм бүрийг л хаадаг, хорьдог хачин цаг байсан юм шүү. Төрийн бодлого нь ч тиймэрхүү, түүнийг хэрэгжүүлэгч орон нутгийн удирдлага өнөөхийг нь улам дэвэргэж нугалаа хийх газар ч олон байсан гэдэг. Ямар сайндаа л тогоо нэрэхийг хориглож Архангай аймгийн Намын хорооны дарга Бизъяа гэгч малчин айлын бүрхээрийг хэмх дэвсэж сүржигнэж байсан гэж байгаа юм. Тэгэхдээ л Монгол наадам, Монголын цагаан сар хоёр “даравч дардайж, булавч бултайж” ард түмний үндэсний их баяр цэнгэл хэвээр явсаар арван долдугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин усан туулайтайгаа учирлаа даа. Ямархан үр дагавартай туулай байх юм бол? Төгсбуянтын зурхайгаар тооцож үзэхүл өвгөд настанууд хийгээд өндөр зиндааныханд сайн, дунд тушаалынхан буюу идэр насныханд дунд зэрэг, нялхас хийгээд ард нийтэд хатуу жил болно гэж гарсан гэх. Бас хүнд сайн, малд муу болно гэнэ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг дээ. Хур ус нь л цагтаа бууж байгаасай. Айхавтар их ган болчихгүй бол ч учиртай даа. Дамбын Шагдарсүрэн МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Categories
Чөлөөт

СОЁЛТОЙ ШИНЭЛЦГЭЭЕ: Бусдыг харагдах байдлаар нь шүүж, хостой болсон эсэхийг шалгаахгүй байя

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээгч усан туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-н хаяа дэрлэн ойртон иржээ. Бид цагаан сарын баярыг ураг садныг учруулж, холыг ойртуулдаг баяр хэмээн чухалчилдаг. Тэгвэл энэ бэлгэдэлтэй баяраараа дараах нийтлэг агуулгаар бусдыгаа шүүхгүй байхыг зөвлөж байна. БУСДЫГ ХАРАГДАХ БАЙДЛААР НЬ ШҮҮМЖЛЭХ Гэрэл зургийг: Envanto Гэрэл зургийг: Envanto “Чи чинь яасан их таргалаа вэ, тураач” эсвэл “Нүднээс гартлаа турчихсан байна шүү дээ. Олигтой хоол унд иддэггүй юм уу” хэмээн уулга алдах хамаатан садны хэн нэгэн тантай таарч байв уу? Эдгээр асуулт ч гэмээр, шүүмж ч гэмээр үгс хүнд хэрхэн тусдаг талаар та өмнө нь бодож байсан уу. Үүнийг “body-shaming”, “fat shaming” ч гэж нэрлэдэг. Хэн нэгнийг харагдах байдлаар нь гоочилж, сэтгэлд нь “юм” хийхээр үгс хэлэхийг ийн тайлбарлаж болно. Өнгөрсөн жилийн цагаан сараар хэвийн жинтэй байсан хэн нэгэн энэ жилийн цагаан сараар жин нэмчихсэн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ жин нэмэх, эсвэл хэт турахын цаана ямар шалтгаан нуугдаж буйг бид мэдэхгүй тул бусдыг гадаад үзэмжээр нь өнгөцхөн дүгнэхгүй байхыг хичээгээрэй. Зарим хүн гадаад төрхийнх нь өөрчлөлтөөр бусадтай яриа өдөх гэж оролддог. Гэвч энэ нь тухайн хүний сэтгэлийг зовоож буй эмзэг сэдэв ч байхыг үгүйсгэхгүй тул хэн нэгнийг харагдах байдлаар нь шүүмжлэхээсээ өмнө тунгаах хэрэгтэй аж. “ГАНЦ ХҮН АЙЛ БОЛДОГГҮЙ, ГАНЦ МОД ГАЛ БОЛДОГГҮЙ” ГЭХ ҮЗЭЛ Цагаан сарын баяраар жилдээ уулзалдаагүй хамаатнууд учран золгохын сацуу ганц бие олон жил яваа хүмүүсээс хань нэхэж шалгаах нь түгээмэл үзэгдэл болсон гэлтэй. “Чи хүнтэй суугаагүй л байна уу” хэмээнэ. Учиг нь дотроо хэн нэгэн сайн хүнтэй айл болоосой хэмээн бодох ч аман дээрээ “Гэр бүл зохиохгүй бол одоо оройтлоо” хэмээн шүүмжилнэ. Гэвч та олны дунд эвгүй байдалд оруулахуйц ийн хэлснээр түүнд гэр бүлтэй болох бодол төрүүлэх биш харин ч бушуухан нөгөө өрөөнд ормоор санагдуулахыг үгүйсгэхгүй юм. Хэн нэгнийг хэзээ айл болохыг, ганц бие байгааг шүүмжлэх нь бусдын амьдралд хошуу дүрж буй нэг хэлбэр мөн. Эрх чөлөөт энэ нийгэмд хэзээ амьдрал зохиож, айл болох нь хувь хүний дур бөгөөд ганц бие байх нь гэм биш гэдгийг санаарай. ХҮҮХЭД ЧИНЬ ОРОЙТЛОО, “ОДОНГИЙН ХҮҮХЭД” ГАРГА Гурван хүүхэдтэй гэвэл дөрөв дахиа төрөөд, “Одонгийн хүүхэд гарга” хэмээнэ. Хүүхэдгүй айлыг “Хүүхэд чинь оройтлоо” гэж хэзээ жирэмслэхээр төлөвлөж буйг асууна. Энэ бол тухайн гэр бүлийн өөрсдийн шийдэх, амьдралын чухал шийдвэр гэдгийг харгалзан ийм асуулт шууд тавихгүй байхыг зөвлөе. Ялангуяа олны өмнө хэн нэгнээс ингэж асуух нь бүдүүлэг үйлдэл юм. Учир нь бид хүн ямар шалтгааны улмаас хүүхэдтэй болж чадахгүй байгааг мэдэхгүй. Мэдэхгүй учраас өнгөц дүгнэж, өөрсдийнхөө санаа бодлыг тулгах нь өрөөсгөл асуудал юм. Түүнчлэн “Одоо нэг охинтой болбол, хүүтэй болчихвол” зэргээр хүүхдийн хүйс заан зөвлөгөө өгнө. Гэхдээ бид хүүхэдтэй болохдоо хүйсийг нь сонгодоггүй шүү дээ. ХҮҮХДЭЭ БҮҮ БУСАДТАЙ ХАРЬЦУУЛ Аав, ээж байх нь тэмцээн биш гэдгийг санаж хүүхдээ битгий бусадтай харьцуулаарай. “Тэдний хүүхэд тэгж гэнэ”, “Айлын хүүхдүүд ийм мундаг байхад, чи гэж…” хэмээх үгс хүүхдэд тань хэзээ ч урам өгөхгүй. Ялангуяа, цагаан сарын баяраар томчууд, багачууд цугласан үед хүүхдүүдийг нэгэнтэй нь өндөр, нам, сурлага, хөдөлмөр, амжилт бүтээлээр нь алагчлан ярих нь хэвийн үзэгдэл мэт байдаг. “Хүүхдээ бусадтай хэзээ ч бүү харьцуулж ярь. Элдвийн гонсгор, доромжилсон, дарсан үгнүүдээ үгсийн сангаасаа авч хая. Шүүмжлэх тусам доошилдог. Урамшуулал, магтаал, бодит үнэлгээ нь оргил өөд гарах шат болдог” хэмээн Гэр бүл, хүүхдийн сэтгэлзүйн боловсролыг дэмжих төвөөс зөвлөсөн. Та хүүхдээ өөртөө итгэлтэй, бие хүн болгон төлөвшүүлэхийг хүсдэг бол бусадтай бүү харьцуулж шүүмжлээрэй. ХҮҮХЭД ШҮЛСТЭН ҮНСЭХ Учран золгох баяр учраас настнууддаа золгож магнайгаа үнэрлүүлэх нь байх үзэгдэл. Гэвч насанд хүрсэн хүмүүс багачуудыг өхөөрдөхдөө шүлстэн үнсэх нь байж болохгүй үзэгдэл. Хүүхдийг хэзээ ч хошуу амных нь ойр сорж, шүлстэн үнсэхийг цээрлэнэ. Монголчууд үрсээ зулайд нь үнэрлэнэ. Ингэснээр хүүхдийн зулайг хэвийн байгаа эсэх, халуурч бамбалзсан байдлыг шалгадаг. Ханиад, томуу бол бяцхан үрсийн дунд хамгийн их тохиолддог өвчлөл. Тиймээс айлын бяцхан үрсийг хэчнээн өхөөрдмөөр байвч, эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь чухалчлахыг зөвлөж байна. Мөн танд ханиадны шинж тэмдэг илэрсэн бол айлаар орохдоо амны хаалт тогтмол зүүх, эсвэл эрсдэлээ бодож биеийн байдлаа дээрдсэнийх нь дараа айлд зочлохыг зөвлөе. Битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан нь EGUUR Монгол аман өвийн хосгүй гайхамшигт төрлийн нэг нь тууль. Тиймдээ ч монголчууд энэ гайхамшигтай өв соёлоо 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв” хэмээн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн. Олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн энэхүү өвөрмөц урлаг нэгэн үе сүйрлийн ирмэг дээр тулаад байсан бол сүүлийн үед бага ч атугай сэргэж байгаа. Ардын энэхүү хосгүй өв уламжлалыг сурталчилж яваа хүн бол туульч, цуурч, хөөмэйч Э.Баатаржав. Тэрбээр Алтайн Урианхайн удам дамжсан туульч. Туульч Э.Баатаржав битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан юм. Үүнээс өмнө “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайлсан. ДООРХ БИЧЛЭГИЙГ ТОГЛУУЛНА УУ. -ТУУЛЬ БҮХНИЙ ӨМНӨ “АЛТАЙН МАГТААЛ” ХАЙЛАХЫН УЧИР- Монгол туулийн гурван сүмбэр оргил нь “Жангар”, “Гэсэр”, “Алтайн магтаал”. “Алтайн магтаал” нь өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, ач холбогдол, түүхэн уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Урианхайн туульчид тууль хайлахаас өмнө “Алтайн магтаал”-ыг хайлдаг заншил нэгэнт тогтсон байдаг. Учир нь төрийн хэмжээний туульсийг айлд хайлахад хүнддэг. Тиймээс “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тухайн орчин нялхарч өөрөөр хэлбэл уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг. Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлах нь тухайн айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. “Алтайн магтаал”-ыг хайлахын тулд дор хаяж цагаас дээш хугацаа зарцуулдаг аж. Тэнд дөрвөн цаг, ан амьтан, Алтайн эздийг ирүүлж, дараа нь үдэж мордуулдаг хоёр зан үйл явагддаг байна. -ХАР ЦАГААН ХЭЛ АМ ДАРЖ, ЭД БАЯЛАГ ДУУДАЖ, ОНГОД ХИЙМОРЬ СЭРГЭЭХ “АРГИЛ ЦАГААН ӨВГӨН” ТУУЛЬ- “Аргил цагаан өвгөн” тууль нь 3800 орчим мөр шүлэгтэй. Сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг ажээ. Энэхүү туулийг өвлийн эхэн цагт зул сарын 25-наас хойш цагаан сар хүртэл хайлж ирсэн уламжлал нь нүүдэлч малчдын цаг зав, мал сүргийн тарга тэвээрэг, нутаг усны амгалан тайван, цаг улирлын боломжит байдал, /өвлийн шөнө урт тууль хайлахад тохиромжтой/ учир нь туулийн хүч чадал эрүүл мэнд зэрэгтэй холбоотой урт удаан түүхэн уламжлалын явцад төлөвшин тогтсон зан үйл юм.

Categories
Чөлөөт

Тапан Мишра: Хууль дээдэлж, хүний эрхийг хангасан, эрүүл аюулгүй орчин аж төрөх болтугай

Монгол дахь НҮБ-ын Суурин Зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. Мэндчилгээндээ тэрбээр “Айлчлан золгож буй туулай жилдээ монгол хүн бүр тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн үр шимийг тэгш хүртэж, хууль ёсыг дээдэлсэн, хүний хүний эрхийг хангасан, эрүүл аюулгүй орчинд аж төрж, хотлоороо хөгжин дэвших болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэв. Битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан нь EGUUR Монгол аман өвийн хосгүй гайхамшигт төрлийн нэг нь тууль. Тиймдээ ч монголчууд энэ гайхамшигтай өв соёлоо 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв” хэмээн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн. Олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн энэхүү өвөрмөц урлаг нэгэн үе сүйрлийн ирмэг дээр тулаад байсан бол сүүлийн үед бага ч атугай сэргэж байгаа. Ардын энэхүү хосгүй өв уламжлалыг сурталчилж яваа хүн бол туульч, цуурч, хөөмэйч Э.Баатаржав. Тэрбээр Алтайн Урианхайн удам дамжсан туульч. Туульч Э.Баатаржав битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан юм. Үүнээс өмнө “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайлсан. ДООРХ БИЧЛЭГИЙГ ТОГЛУУЛНА УУ. -ТУУЛЬ БҮХНИЙ ӨМНӨ “АЛТАЙН МАГТААЛ” ХАЙЛАХЫН УЧИР- Монгол туулийн гурван сүмбэр оргил нь “Жангар”, “Гэсэр”, “Алтайн магтаал”. “Алтайн магтаал” нь өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, ач холбогдол, түүхэн уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Урианхайн туульчид тууль хайлахаас өмнө “Алтайн магтаал”-ыг хайлдаг заншил нэгэнт тогтсон байдаг. Учир нь төрийн хэмжээний туульсийг айлд хайлахад хүнддэг. Тиймээс “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тухайн орчин нялхарч өөрөөр хэлбэл уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг. Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлах нь тухайн айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. “Алтайн магтаал”-ыг хайлахын тулд дор хаяж цагаас дээш хугацаа зарцуулдаг аж. Тэнд дөрвөн цаг, ан амьтан, Алтайн эздийг ирүүлж, дараа нь үдэж мордуулдаг хоёр зан үйл явагддаг байна. -ХАР ЦАГААН ХЭЛ АМ ДАРЖ, ЭД БАЯЛАГ ДУУДАЖ, ОНГОД ХИЙМОРЬ СЭРГЭЭХ “АРГИЛ ЦАГААН ӨВГӨН” ТУУЛЬ- “Аргил цагаан өвгөн” тууль нь 3800 орчим мөр шүлэгтэй. Сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг ажээ. Энэхүү туулийг өвлийн эхэн цагт зул сарын 25-наас хойш цагаан сар хүртэл хайлж ирсэн уламжлал нь нүүдэлч малчдын цаг зав, мал сүргийн тарга тэвээрэг, нутаг усны амгалан тайван, цаг улирлын боломжит байдал, /өвлийн шөнө урт тууль хайлахад тохиромжтой/ учир нь туулийн хүч чадал эрүүл мэнд зэрэгтэй холбоотой урт удаан түүхэн уламжлалын явцад төлөвшин тогтсон зан үйл юм.

Categories
Чөлөөт

Битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан нь EGUUR

Монгол аман өвийн хосгүй гайхамшигт төрлийн нэг нь тууль. Тиймдээ ч монголчууд энэ гайхамшигтай өв соёлоо 2009 онд “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв” хэмээн ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлсэн. Олон зуун жилийн тэртээгээс өвлөгдөж ирсэн энэхүү өвөрмөц урлаг нэгэн үе сүйрлийн ирмэг дээр тулаад байсан бол сүүлийн үед бага ч атугай сэргэж байгаа. Ардын энэхүү хосгүй өв уламжлалыг сурталчилж яваа хүн бол туульч, цуурч, хөөмэйч Э.Баатаржав. Тэрбээр Алтайн Урианхайн удам дамжсан туульч. Туульч Э.Баатаржав битүүний өдөр сонсох учиртай “Аргил цагаан өвгөн” туулийг хайлсан юм. Үүнээс өмнө “Алтайн магтаал”-ыг аялгуулан хайлсан. ДООРХ БИЧЛЭГИЙГ ТОГЛУУЛНА УУ. -ТУУЛЬ БҮХНИЙ ӨМНӨ “АЛТАЙН МАГТААЛ” ХАЙЛАХЫН УЧИР- Монгол туулийн гурван сүмбэр оргил нь “Жангар”, “Гэсэр”, “Алтайн магтаал”. “Алтайн магтаал” нь өвөрмөц шинж тэмдэг, утга агуулга, хэлбэр дүрслэл, хайлах арга, ач холбогдол, түүхэн уламжлалтай аман зохиол, зан үйлийн бүтээл юм. Урианхайн туульчид тууль хайлахаас өмнө “Алтайн магтаал”-ыг хайлдаг заншил нэгэнт тогтсон байдаг. Учир нь төрийн хэмжээний туульсийг айлд хайлахад хүнддэг. Тиймээс “Алтайн магтаал”-ыг түрүүлж хайлснаар тухайн орчин нялхарч өөрөөр хэлбэл уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг. Тэгж зөвшөөрсний дараа тууль хайлах нь тухайн айлд маш хүчтэй засал болж жилээ даадаг учиртай. “Алтайн магтаал”-ыг хайлахын тулд дор хаяж цагаас дээш хугацаа зарцуулдаг аж. Тэнд дөрвөн цаг, ан амьтан, Алтайн эздийг ирүүлж, дараа нь үдэж мордуулдаг хоёр зан үйл явагддаг байна. -ХАР ЦАГААН ХЭЛ АМ ДАРЖ, ЭД БАЯЛАГ ДУУДАЖ, ОНГОД ХИЙМОРЬ СЭРГЭЭХ “АРГИЛ ЦАГААН ӨВГӨН” ТУУЛЬ- “Аргил цагаан өвгөн” тууль нь 3800 орчим мөр шүлэгтэй. Сайн сайхан бүхнийг дэлгэрүүлж, муу муухай бүхнийг дарж байх бэлгэдэлтэй цагаан тууль юм. Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийлгэдэг байсан бөгөөд “Аргил цагаан өвгөн” тууль нь хар цагаан хэл амыг дарах, эд баялгийг дуудах, онгод хийморийг сэргээх увидастай гэж үздэг ажээ. Энэхүү туулийг өвлийн эхэн цагт зул сарын 25-наас хойш цагаан сар хүртэл хайлж ирсэн уламжлал нь нүүдэлч малчдын цаг зав, мал сүргийн тарга тэвээрэг, нутаг усны амгалан тайван, цаг улирлын боломжит байдал, /өвлийн шөнө урт тууль хайлахад тохиромжтой/ учир нь туулийн хүч чадал эрүүл мэнд зэрэгтэй холбоотой урт удаан түүхэн уламжлалын явцад төлөвшин тогтсон зан үйл юм.

Categories
Чөлөөт

Монголын цагаан сар Хятадынхаас зөрдгийн учир буюу тусгаар байх эрмэлзэл

БНХАУ-д, БНХАУ ч гэлгүй Азийн олон улс орон одоогоос сарын өмнө цагаан сар буюу Дорнын тооллын шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Харин манай улс дээрх улсуудаас нэг сараар зөрж, энэ сарын 21 буюу маргашнаас сар шинийн баяраа тэмдэглэнэ. Иргэд энэ зөрүү яагаад гарч байгааг ихэд гайхаж эргэлздэг тул эл асуудлаар уншиж мэдсэн зүйлсээ уншигчидтайгаа хуваалцаж байна. -Монгол Хятад өөр өдрүүдэд баярладгийн шалтгаан буюу зориудаар зөрүүлсэн “Төгсбуянтын зурхай”- Баримталж буй зурхайгаас шалтгаалдаг. БНХАУ сар шинийг тэмдэглэхдээ Бээжинд төвтэй Шар зурхайн тооллыг баримталдаг бөгөөд Япон, БНСУ тэргүүтэй Азийн улс орнууд энэ зурхайг уламжлан авсан байдаг. Харин монголчууд “Монгол улсын газар нутаг, ай савд тохирсон” гэх Төгс-буянт зурхайн зурлагаар тоолдог нь зөрүү гарах үндсэн шалтгаан юм. Төгс буянтын зурхайг 1747 онд Сүм Памба Ишбалжир гэдэг хүн зохиож уламжлуулсан. 1911 онд Богд гэгээн “Монголчуудын төрийн зурхай нь Төгсбуянтын зурхай мөн” гэж зарлигдсанаар өнөөдрийг хүртэл уламжилж яваа юм. Төвд бас энэ зурхайг хэрэглэдэг. -Төгсбуянтын зурхай нь Төвд, Монголын тусгаар байдлын дархлаа болох тухай- Монголчууд шар зурхайг дагаж, Азийн бусад улс оронтой нэг зэрэг шинэлэх ёстой гэсэн санааг “үзмэрч” Ц.Дашцэрэн гуай номлодог. Энэ үзэлдээ оруулахын тулд “Далай багш монголчуудад “Төгс буянтын зурхай бол хуучирсан зурхай, түүнийг орхиж, шарын зурхайг дагаарай” гэж хэлсэн” гэж уриалахад Монголын ихэнх нөлөөтэй лам нар “Худал” хэмээн түрхрэн эсэргүүцэж байсныг санаж байна. Судлаад үзэхээр Төгсбуянтын зурхайн зурлага нь үнэхээр газар нутаг ай савд тохирсон /Азийн улсуудтэй зэрэг тэмдэглэсэн бол 40 гаруй хэмийн хүйтэнд шинэлэх байв/ гэдгээс гадна, соёлын дархлаагаа хадгалж үлдэх, Хятадаас ялгаатай гэдгээ харуулах улс төрийн зорилгоор зохиогдсон болох нь харагддаг. Богд хаан 1911 онд Монголын тусгаар тогтнолыг зарлан тунхагласныхаа дараа Төгсбуянтын зурхайг Монгол төрийн зурхай болохыг яаравчлан батламжилснаас гадна, тухайн үед монголчуудын дунд дэлгэрээд байсан “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэсэн ойлголтыг арилгах ажилд ханцуй шамлан орсон байдаг. Энэ ажилдаа их ч хүч зарцуулсан нь харагддаг. Энэ нь цаанаа нарийн учиртай бөгөөд Монголчууд жарны тоололд шилжсэн жил буюу гал туулай жилийг өргөж, Хятад хуанлийн эх болох модон хулгана жилийг үгүйсгэх замаар оюун санааны ялгарлаа тодотгохыг зорьсон байдаг юм. -Хятад жарны эхлэл модон хулгана, Монгол жарны эхлэл гал туулай жилд тохиодог- Одоо манайхан хааяагүй хэлдэг болчихоод байгаа “Хувьтай хүн хулгана жил үзнэ” гэдэг үг нь тухайн хүн Шар зурхай буюу Хятадуудын тооллыг баримталж байгааг харуулдаг гэнэ. Ийм үг дэлгэрсний учир нь, гахай жилд их гамшиг болдогтоо биш. Түүхийн хуудас сөхөж үзвээс, эл үг нь Манжийн үеэс угшилтай. Өөрөөр хэлбэл, хулгана жилд хулгана гээч амьтны шинжээр аливааг хөёөлж цуглуулах, хурааж хуримтлуулах нигууртай гэдэг. Харин VIII Богд Жавзандамба айлдвартаа “Оюуны мэлмий төөрч будилах магадлалтай” гэжээ. Оюун санааны дархлаагаа тогтоож эхэлж буй нь тэр. Хятадын нутагт Манжийн төр унасны дараа Богд Жавзандамба хутагт Монголын тусгаар тогтнолыг зарлаж, төр улсыг байгуулах, харийн аюул заналаас гэтэлгэх үйл хэрэгт бие бартлаа зүтгэснийг одоо бид мэддэг болсон. Шинэ ажил эхэлж байгаа хүн ард олны оюун санаанд үлдсэн хуучны ёс, уламжлал, ойлголтуудыг хусч арилгах, сольж өөрчлөхийг хичээдэг нь ёс. Манжийн нөлөөнд түлхүү өртсөн төв халхчуудын дунд илүүтэй дэлгэрсэн “Хувьтай хүн хулгана жилийг үзнэ” гэх ойлголт ч үүнд багтаж байсан бололтой. Нөгөө талаас, Богд хаант Монгол Улсын бэхжих үйл явц үргэлжилж, БНМАУ шинэ тулгар байсан жилүүдэд (1911-1924 он) Манжийн аюул Хятадын аюулаар солигдож, нийгэмд нөлөөтэй ноёд түшмэдүүдийн дунд хуучны цалин пүнлүү, эрх ямбаа санагалзсан, тусгаар тогтнолоо эсэргүүцсэн нь цөөнгүй байсан гэдэг. Тиймээс Наймдугаар богд энэ цаг үед тэдгээр ноёд түшмэд, буруу үзэлтний оюуны мэлмийг гэгээн болгох тухайд “Адистад үсгийг зурах ёс, хэлбэр тэргүүтэн тус эрдмийг үзүүлсэн” хэмээх судрыг төвөд хэлээр бүтээж, түүндээ Хятад хуанлийн эх модон хулгана жилийг саараар тодорхойлсон байдаг. Зурхайч Л.Тэрбишийн орчуулснаар уг сударт “Алив ялгамжтайд модон эр хулгана ургах цагт… аливаа муу ажил, буруу үзэл, бурууд хөтлөгч, буруу үзэлт, аймшигт муу явдал, архи, хэл амны муу үр боловсрон, этгээд худал хуурмаг үг хүмүүний аманд боловсрох ба нүдний элдэв өвчин, хижиг машид дэлгэрэх, өвчин хижиг, халдварт өвчин, мөндөр турхан, өнгөлзөгч дайсан, дээрэм хулгай, цэргийн хямрал гарах цагт өршөөлт энэ үсгийг өнгө тохируулан бичиж, амилал сэлтийг өргөн, тахин сүсэглэх болбоос бурхдын адислал тус эрдэм сэтгэшгүй” хэмээн бичсэн байдаг бөгөөд өгүүлэн буй он нь 1924 он юм. Тэр жил монголчууд Үндсэн хуулиа баталж, тусгаар улс болсныг уншигч авхай санаж байгаа биз ээ. “Өршөөлт энэ үсэг” гэсэн нь Богдын бүтээсэн талим үсэг бөгөөд дээхэн үед айл болгонд байсан гэдэг. Тэгэхээр, Богд хаан он тооллоор дамжуулан Хятадын соёлын нөлөөнд автахгүй байх дархлааг суулгахаас гадна, коммунизмын аюулыг Монголын айл бүрт сануулж байсан болж таарч байна. Одоо үед энэ сануулгын ач холбогдол улам өндөрсөж байж ч болох юм. Зурхайч Л.Тэрбиш гуайн ярьснаар бол, бид харь гүрний эрхшээлээс гарч, одоохондоо тусгаар тогтнолоо хадгалж байгаа ч муу юм нь хаягдахгүй яваад байгаа нь (Хувьтай хүн хулгана жилийг үздэг гэх ойлголтыг хэлж байна) тааламжтай явдал биш гэнэ. Манжийн нөлөөгөөр орж ирсэн, Хятад хуанлийн эх, модон хулгана жилийг бэлэгшээх үзэл буюу “Хулгана жил хувьтай” гэх ойлголтыг баримтлах нь бид Хятадын тооллоор явж байгааг илэрхийлж байгаа учир тэр юм. Энэ ойлголт орж ирэхээс өмнө бол монголчууд гал туулай жилийг ихэд бэлэгшээн эрхэмлэдэг байж. Гал туулай жил нь Монгол Улс, монголчуудын хувьд нэгэн жарны эхлэл болдог. Шинэ жаран 2047 онд эхлэх юм.

Categories
Чөлөөт

“ТАВГИЙН ИДЭЭ“ ЗАСАХ МӨН МОНГОЛЧУУДЫН БИТҮҮЛЭХ ЁСОН

Монголчууд бид шинийн 1-ний өмнөх өдрийг “БИТҮҮНИЙ ӨДӨР” хэмээн нэрийддэг. Тэр ч утгаараа битүүний өдөр хагартлаа иднэ хэмээн үр хүүхэд, ач зээ нарыгаа цуглуулан залуу гэр бүлийндээ хамтдаа битүүрцгээдэг байна. Түүнчлэн эл өдөр тавгийн идээгээ засаж, шинийн нэгний гоёлоо бэлддэг. Ирэх жилийн өнгө, эд баялаг, сайн сайхан явахыг бэлгэдэж, хавсай буюу ул боовоор тавгийн идээгээ засдаг. Зассан тавгийн дээр болон дотор чихэр, гурил, будаа биш харин дан цагаан идээ байрлуулах ёстой. Энэ нь малынхаа ашиг шимэнд талархаж, түүнийгээ харуулахын зэрэгцээ ирэх жил ч бас мал төл маань ийм хишгийг дахин авчраарай хэмээн дуудаж байгаа юм. Залуу гэр бүлүүд 3 эсвэл 4 боовоор идээ зассан байх нь бий. Цагаан сарын жинхэнэ ёсонд тавгийн идээг зөвхөн 5 боовоор л тойруулан засдаг ажээ. Энэ нь хүний махан, ясан, цусан, сүнсэн, гэрлэн хэмээх 5 биеийг бэлгэдэж байгаа юм. Тойргийн тоо нь биеийг илэрхийлдэг бол, дээшлэх үеийн тоо нь гэрийн эзний насыг илэрхийлдэг. Залуу гэр бүлүүд болон жарр хүртэлх насны гэрийн эзэнтэй айл гурван үеэр тавгаа засдаг. Харин жаран наснаас, наян нас хүртэл насалсан хүн таваар таван үе, наян наснаас, зуун нас хүртэл таваар долоон үе, зуун наснаас дээш таваар есөн үе зассан тавгийн идээ тавьдаг байна Өвлийн адаг сарын хамгийн сүүлийн хоногийн үдэш сар харагдахгүй түнэр харанхуй болоход нэгэн жил битүүрэн дуусч буйн учир хэмээн үздэг. Битүүний өдөр айл бүрт Лхам бурхан зочилдог Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Үүний учир нь Лхам бурханы хүлгийн ундааг мөс болно гэж харин будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ гэж үздэг. Таван тансаг Битүүний өдөр ууц тэргүүлсэн шүүс зоог, ааруул хурууд, айраг цэгээ, боов, тос, чихэр бал бурам тэргүүтнээр таван тансгаар таваг дүүрэн бэлдэж тавина. Өвөрмөц идээг бурхандаа өргөдөг байв Эрт үед Монголчууд бурхан тахилдаа хонины толгой өргөдөг байсан нь өнөө цагт өөрчлөгдөж, бурхны идээ засдаг болсон. Түүнчлэн нутаг нутагт өөр, өөрийн онцлогоор цагаалга засаж, шинийн нэгний өглөө айлд ороод идээ будаа амсахаас өмнө урьтаж цагаалга амсдаг байна. Ахмад настныдаа бус залуу гэр бүлдээ битүүлдэг Малчид малаа хотлуулж, гадуур ажлаа хийж дуусаад нэгэн хотныхон аль бага залуу айлдаа идээ будаагаа аван цуглаж, битүүрдэг заншилтай аж. Энэ нь залуу гэр бүлээ эд хөрөнгө, идээ ундаа, хүн бүлээр бүтэн дүүрэн болгох бэлгэ утга агуулдаг. Мөн Айлын битүүлгийн идээнээс хүртээд өөрийн идээнээс таваг, савыг нь дүүргэж өгдөг байна. Битүүний өдөр хатуу дарс хэрэглэдэггүй Битүүнд уурлах, архи уух, хашгирах, нохой, мал амьтныг зодож үргээх, угаасан хувцас гадаа хонуулах болон сэвлэгийг нь үргээгээгүй хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэдэг байна. Битүүний өдөр айлд хонож, үс угаахыг цээрлэдэг Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /харанхуй/ гурван их давхцал болох учир тэр. Мөн битүүнд айлд хонодоггүй. Битүүний шөнө уур дуугаргаж утаа гаргасан тоонот өргөөтэй, тотгот босготой ямар ч хүн заавал гэртээ хонодог.

ТАВГИЙН ИДЭЭ ЗАСАХ ЁС Монголчууд хүндэтгэлийн буюу сар шинийн тавгийн идээгээ зөвхөн ул боов буюу хэвийн боовоор засдаг уламжлалтай. Ул боовоор тавгийн идээ засах нь ч нарийн дэг жаягтай байдаг бөгөөд суурийг нь хүний биеийг бүрдүүлэгч таван махбодийг төлөөлүүлэн таваар тойруулан засдаг ажээ. Дээшээ үеийг хүний амьдрал жаргал, зовлонгоор ээлжлэн байдагтай уялдуулан сондгой тоогоор буюу жаргалаар эхлээд, жаргалаар дуусахыг билэгдэн засдаг ба энэ үе нь өрхийн тэргүүний нас, намба, гавьяа, хэргэм зэргийг илэрхийлдэг ч гэж үздэг. Тухайлбал 3 үеэр тавгийн идээ засах ёс, бэлэгдэл Залуу гэр бүл хамгийн багадаа гурван үеэ үзнэ хэмээн бэлгэдээд сар шинийн тавгийн идээний сууриа таваар тойруулан 3 үеэр засдаг уламжлалтай. 5 үеэр тавгийн идээ засах ёс, бэлэгдэл Үр хүүхэд нь голомт тусгаарлаж, ач гучаа үзсэн 60-80 насны ахмадууд сар шинийн тавгийн идээний сууриа таваар тойруулан 5 үеэр засдаг уламжлалтай. 7 үеэр тавгийн идээ засах ёс, бэлэгдэл Ураг төрөл дотроо хамгийн ахмад нь болсон 80-100 насны ахмадууд сар шинийн тавгийн идээний сууриа таваар тойруулан 7 үеэр засдаг уламжлалтай. 9 үеэр тавгийн идээ засах ёс, бэлэгдэл 100 насалж зургаадай таяг тулж, гуч, дөчөө үзсэн азай буурлууд сар шинийн тавгийн идээний сууриа таваар тойруулан 9 үеэр засдаг уламжлалтай. 11 үеэр тавгийн идээ засах ёс, бэлэгдэл Даншиг наадам буюу бат оршил өргөх ёслол гэх мэт төрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд тавгийн идээний суурийг таваар тойруулан мөнх тэнгэрийн ивээлд багтахыг бэлгэшээж11 үеэр засдаг уламжлалтай.

Categories
Чөлөөт

БИТҮҮЛЭХ ЁС ба битүүний өдөр ЦЭЭРЛЭХ зан үйл

Монголчууд өвлийн адаг сарын сүүлийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг. Битүүний орой хүжээ өргөөд унших тарни Битүүний орой, шинийн 1, 2, 3, 8, 15-нд зул, хүжээ өргөөд “Ум навова гавади базар сараа брамадани дата гадая архади самья сам буддава дадьята ум базар маха базар махадэза базар маха бидья базар маха зидда базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” гэдэг тарнийг уншаарай. Битүүний орой тотгон дээрээ яагаад мөс тавьдаг вэ? Монголчуудын эрт дээр үеэс дагаж мөрддөг ёс заншлын нэг бол Лхам хурах ёс юм. Энэ нь тэр жилийнхээ бурхан номын ажлыг хэрхэн дэлгэрүүлсэн, эх болсон зургаан зүйл амьтны төлөө буян үйлдсэн урган ирж буй жилдээ өөрсдийнхөө хийх буян номын ажил үйлсээ даатгаж Лхамаа шөнөжин хурж Цагаан сарын шинийн нэгний өглөө Цэдэр балингаа залдаг билээ. Битүүний орой айл өрхүүд зүүн хатавчиндаа харгана тавьдаг нь тэр жилдээ өрх гэрт элдэв гай барцад орж ирэхгүй, ажил төрөлд нь ямар нэг саад тотгор учрахгүй, ажил амьдралын үйл бүтээл бүхэн нь дэвжин дэлгэрч дээшлэн мандаж байхын билэгдэл бүхий учир утгатай юм. Мөн үүдний тотгон дээрээ мөс, будаа тавьдаг. Мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байсан. Харин одоо шар, цагаан аль ч будааг тавьж болно. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний орой наран жартахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ. Битүүний зоог Битүүний зоог эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай богтос тавина. Битүү толгой чанасан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис суулгаж, гургалдайны түрийтэй үзүүрийг толгойныхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр бүтээн дал дөрвөн өндөр, шаант богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан, мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз, баншиндаа цагаан мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгшээдэг. Битүүний өдөр цээрлэх зан үйл Битүүн бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр. Энэ өдөр айл хэсэхийг цээрлэнэ. Хэсүүчилсэн хүн шинэ ондоо бас л тэнүүчилнэ гэдэг. Энэ шөнө айлд хоновол сүнс төөрнө. Гэрийн эзэн гэртээ байх нь ямар нэгэн гай барцад тохиолдохоос сэрэмжилж, буян хишгээ тогтоож буй хэрэг. Битүүний өдөр нохой зодохыг цээрлэнэ. Зодвоос урган гарах шинэ ондоо гай гамшиг тохиолдох бөлгөө. Харин цадтал хоолло. Амандаа юм зажилж гадаа гарахыг цээрлэнэ. Газарт ус, угаадас асгаж болохгүй. Эс тэгвэл чөтгөр ам долоож, яр шарханд баригдана. Гэр орон харанхуй байх, гадаа хувцас хунараа хонуулах, нялх хүүхдийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Чөтгөр хорлоно хэмээн үздэг. Өлөн зэлмүүн хонохыг цээрлэнэ. Урган гарч буй жилд нийтээрээ өлсөхийн ёр гэхийн учир хоол ундаа цадтал тохируулан хэрэглэнэ. Гэр орондоо хэл ам хэрүүл шуугиан хийх, өндөр дуугаар чанга бархирахыг цээрлэнэ. Эс дагаваас шинэ ондоо хэрүүл тасрахгүй. Айл гэр улс орон амар тайван бус байх бөлгөө. Эх сурвалж: Budda.mn

Categories
Чөлөөт

Цагаан сарын ёсон: Мах буюу ууц тавих ёс

Мах буюу ууц тавих ёс: Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа энэ эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал. Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам: 1.толгой 2.ууц 3.өвчүү 4.хаа 5.гуя 6.хүзүүний сээр Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Ууц хөндөх ёсон: Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой. Шинэлэх ёсон: Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм. Золгох ёсон: Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаад золгохдоо мэндийг нь асууна. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Энэ баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог. Тиймээс бие биедээ заавал зочилдог заншилтай юм. МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.  Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ? УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.  УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ? Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүнБ.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.