Categories
Чөлөөт

Хүзүүнд зориулсан 5 дасгал: цусны даралтыг тогтворжуулна, чангарсан булчинг суллана. Суугаа ажилтай хүмүүст хамгийн хэрэгтэй дасгал

Дараах дасгалууд нь хүзүүний чангарсан булчинг суллахад зориулагдсан бөгөөд дасгалыг хийхэд та 4-5-хан минут л зарцуулна. Хэрвээ өдөр болгон тогмтол хийж заншвал (өглөө бол илүү үр дүнтэй) хүзүүний болон нурууны дээд хэсгийн булчингууд суларч амарч эхэлнэ. Цаашлаад цусны эргэлт сайжрах, тархинд очих мэдрэлийн энерги нэмэгдэх сайн талтай ажээ. Хүзүүнд зориулсан 5 дасгал Дасгал 1 Сул чөлөөтэй зогсоно, гараа доош унжуул. Мөрөө аль болох дээш өргөнө. Энэ байрлалаас мөрөө аль болох арагш болгоорой. Мөрөө буулгаад бэлтгэл байдалдаа орно. Энэ байдлаар мөрөө эргүүлэх юм, аль болох хурдан хийхийг хичээгээрэй. Дасгалыг 25 удаа хийх бөгөөд мөрөөр зогсолтгүйгээр тойрог хөдөлгөөн хийнэ.   Дасгал 2 Дасгалын 1-ийн адил, гэхдээ эсрэг чиглэлд. Мөрөө арагш болгоод дараа нь аль болох дээш өргөнө, урагшлуулаад мөрөө буулгаж бэлтгэл байдалдаа орно. Зогсолтгүйгээр 25 удаа хийнэ.   Дасгал 3 Эрүүгээ аль болох доошлуулж цээжиндээ хүргэнэ, хүзүү сул, дараа нь толгойгоо өргөөд аль болох арагш нь гэдийлгэнэ. Дасгалыг 12 удаа хийнэ.   Дасгал 4 Эрүүгээ өмнөх дасгал шиг цээжиндээ хүргээд дараа нь толгойгоо аажим зүүн тийш болгоно, дараа нь баруун тийш болгоод бэлтгэл байдалдаа эргэж орно. Тойрох хөдөлгөөн нь аажим байх ёстой бөгөөд ямар нэгэн ачаалал өгөхөөргүй хийнэ. Дасгалыг мөн эсрэг чиглэлд ч хийж гүйцэтгэнэ. Тал тус бүрээр 6 удаа хийгээрэй.   Дасгал 5 Толгойгоо аль болох зүүн тийш эргүүлнэ (их бие шулуун байдлаа алдахгүй), бэлтгэл байдалдаа орно. Толгойгоо баруун тийш эргүүлнэ. Дасгалыг аажим удаанаар 10 удаа хийнэ. Нэмэлт: Нэг удаа уралдаан дуусгаад дугуйнаасаа хүчтэй үсрээд буучихсан юм. Тэгсэн нүдний өмнүүр бүрэлзээд юу юугүй ухаан алдаж унах нь ээ. Дасгалжуулагч анзаарсан бололтой эрүүгээ цээжиндээ хүргэ гэсэн юм. Энэ дасгалыг хийсэн чинь толгой эргэхээ больж билээ. Тэр үед л дасгалын хүчийг мэдэрсэн – аливаа дасгалыг зөв хийх нь ямар үр дүнтэй юм бэ гэдгийг ухаарсан. Нэг л төрлийн дасгалыг өөр өөр хэмнэлээр хийхэд ч гэсэн үр дүн адилгүй гардаг ажээ. Дасгал 3-ыг ердөө ганцхан удаа хийгээд үзээрэй, гэхдээ зөөлөн аажим хийнэ. Энэ дасгал өндөр болон бага цусны даралтыг тэнцвэржүүлж өгдөг байна

Categories
Чөлөөт

ХҮНИЙ НАЙМАА: Хулгайлагдсан хүү 33 жилийн дараа ээжтэйгээ уулзлаа

Өдгөө 37 настай Ли Жинвэй 33 жилийн өмнө хүүхэд байхдаа 1989 онд дөнгөж дөрөвхөн настайдаа хулгайлагдсан байна. Тэрбээр Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Юньнань мужийн нэгэн жижиг тосгонд өсөж төрсөн бөгөөд нэгэн өдөр түүнийг хүний наймааны хулгайчид гэрээс нь хоёр мянган км-ийн зайд орших шинэ гэр бүлд нь хүлээлэн өгсөн хэрэг гарч байжээ. Ли Жинвэй хожим нэгэн ярилцлагадаа дурссанчлан хөрш нь түүнийг хулгайлах хэрэгт тусалсан хам хэрэгтэн гэгдэж байгаа аж. Дөрвөн настай Ли хүүг хөрш нь элдэв янзын тоглоомоор сатааруулан хүний наймаачдад тусалсан гэнэ. “Гэр орон, гэр бүлийнхнийгээ санасан өдрүүд эцэс төгсгөлгүй үргэлжилсэн” гэж Ли дурсан ярьсан байна.Ли Жинвэй хулгайлагдахаасаа өмнө эргэн тойронд нь байсан бүх зүйлс ой санамжинд нь тод үлдсэн аж. Байшин,  хүрээлэн буй орчин, хөршүүдээ дурсан санадаг гэнэ.Ли Жинвэй хүү томрох тусмаа төрсөн эцэг эхээ олох хүсэл эрмэлзэл нь оргилж, тэднийгээ олохоор шийдсэн аж. Тэрбээр Го Шинжэнд хулгайлагдсан хоёр настай хүүгээ насаараа хайсан Го Гантан гэх хүний эмгэнэлт үйл явдлаас санаа авчээ. Го Гантан мотоциклоор Хятад даяар явж, хүүгээ сураггүй алга болсон тухай зарлалыг энд тэндгүй нааж, эргэн тойрныхоо хүмүүсээс алга болсон хүүгийнхээ талаар эрж, асуусан түүх бий. Уйгагүй хайсны эцэст өнгөрсөн жил буюу 24 жилийн дараа Го Гантан эр хүүтэйгээ уулзсан юм. Ли Жинвэй цагдаад хандаж, бага насныхаа тухай санаж байсан бүхнээ ярьсан аж. Мөн тэрбээр хүүхэд байхдаа зурсан зураг, тодруулбал ой санамжиндаа үндэслэн амьдарч байсан тосгоныхоо зургийг дүрсэлсэн зургийг цагдаа нарт өгсөн байна. Чухамхүү түүний зургийн ачаар цагдаа нар тосгоны байршлыг тогтоож чадсан байна. Ингээд цагдаа нар хүүгээ алга болсон гэж өмнө нь мэдээлж байсан гэх тосгоны оршин суугч болон Ли Жинвэй нарт ДНК-ийн шинжилгээ хийсэн байна. Үр дүнгээр тэднийг мах цусны хувьд холбоотой болохыг нь баталжээ.Эцэст нь, ээж хүү хоёр шинэ жилээр уулзжээ. Ли Жинвэй хүүхэд байхдаа гай зовлонг туулсан ч өргөж авсан эцэг эхдээ талархаж байгаагаа илэрхийлжээ. Шинэ эцэг эх нь түүнийг хайр халамжаар дутаалгүй өсгөж, сайн хүн болгон хүмүүжүүлжээ. Багадаа хүний наймааны гэмт хэргийн золиос болсон бусад насанд хүрэгчдийн жишгээр тэднийг шүүхэд өгөхгүй гэдгээ Ли Жинвэй онцолжээ. ХХ зууны сүүлчээр Хятадад хүүхдийн наймааны гэмт хэрэг ихэссэн гэсэн тооцоо байна. Гэмт хэргийн тоо ийнхүү ихсэх болсон нь Хятадын эрх баригчид ард иргэдээ “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн хүний эрхийг зөрчсөн хатуу шийдвэр, бодлого нөлөөлсөн гэж үзэж байна. (Эх сурвалж: kр.ru)

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Categories
Чөлөөт

Артерийн судас нарийсах, цусны даралт ихсэх, муу холестерин үүрд баяртай

ЛПНП холестерины хэмжээ ихсэх нь өнөөгийн бидэнд эрүүл мэндийн хувьд тулгараад байгаа томоохон асуудлын нэг. Холестерины хэмжээ нь зүрх судасны өвчлөлд хүргэх гол шалтгаан бөгөөд тухайн хүний наснаас үл хамааран зүрхний шигдээсээр өвдөх эрсдэлд хүргэдэг. Үүнийг хэрхэн таслах зогсоох вэ? Тамхи татах, хоолны буруу дэглэм баримтлах, биеийн тамираар хичээллэхгүй байх, хэт таргалах, чихрийн шижин зэргээс шалтгаалж холестерины хэмжээ ихэсдэг бөгөөд багахан хүчин чармайлт, хүсэл зорилгын ачаар холестерины хэмжээг хянаж болно. Гэхдээ генетик гэдэг зүйлийг бид яаж ч чадахгүй. Хэрвээ таны эцэг эх зүрх судасны өвчлөлөөр өвддөг бол та энэ өвчнөөр өвдөх эрсдэл байна гэж үзнэ. Та бүхэнд эрүүл энхийг хүсэхийн ялдамд гэрийн нөхцөлд муу холестерины хэмжээг багасгаж артерийн судас цэвэрлэх, цаашлаад цусны даралтыг тогтворжуулахад нөлөөлөх ундааг хэрхэн бэлтгэхийг заахаар бэлдлээ. Хийхэд хялбар бөгөөд энгийн, ундаанд орох орцууд нь амин дэмээр баялаг тул зарим нэг мэргэжилтнүүд өвчтөнүүддээ санал болгодог байна. Орц: Нимбэг – 1 кг Хүнсний сод – 1 уут Яншуй – 5-6 боодол Ус – 12 аяга Хийх арга: Юуны түрүүнд нимбэгээ хүйтэн усаар сайтар угаана. Том саванд усаа хийгээд халаана. Ус халангуут угаасан нимбэг, хүнсний содоо хийж нэг цаг хандалж орхино. Нэг цагийн дараа яншуйгаа жижиглэн хэрчээд усандаа хийнэ. Зөөлөн галаар 2-3 цаг буцалгаад л боллоо. Бэлэн болсон ундаагаа цэвэрхэн шилэн саванд хийж таглаад хөргөгчинд хадгална. Өглөө өлөн дээрээ 4 хоолны халбага ууна. Илүү их үр дүнд хүрэхийг хүсвэл 20 хоногийн турш өглөө болгон уугаарай. Уг бэлдмэлийг ууж эхлээд хэсэг хугацааны дараа холестерины хэмжээгээ шалгуулна уу. Шинжилгээний дүнг хараад та гайхах болно.   Нимбэгийн ач тус Нимбэг нь калийн агууламж ихтэй тул цусны даралтыг хянадаг. Мөн нимбэг нь дотор муухайрах шинж тэмдгийг гайхамшигтай дарж чадна. Нимбэгийн шүүс нь шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг, өөрөөр хэлбэл биеэс хорт бодисыг хурдан гадагшлуулах үйлчилгээтэй. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд артритийг анагаах чадалтай. Нимбэгийн тухай бас нэгэн сонирхолтой баримт: чөлөөт радикалтай тэмцэнэ. Нянгийн эсрэг үйлчилгээ нь хоолойн өвчнийг анагаах чадалтай.   Яншуйн ач тус Уг ногоо С, В12, К болон А аминдэмээр баялаг – биеийн дархлаа, яс, мэдрэлийн системд сайнаар нөлөөлнө. Бөөрний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Хэрвээ та бөөрний болон түрүү булчирхайн өвчтэй бол ундааг хэрэглэхийг хориглоно. Хавдар, зүрх судасны өвчлөл болон даралт ихэсдэг бол хоол хүнсэндээ яншуй хэрэглэж байхыг зөвлөж байна. Яншуйд агуулагдах фолийн хүчил нь цусны даралтыг тогтворжуулахад тусална. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул үе мөчний өвчин, булчин зангирах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ. Хүн болгоны хоолны ширээн дээр байх ёстой ногоо гэдгийг та бүү мартаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/149728/ © XopoM News

Угаалгын машинд өд, сөдөн куртик угаах энгийн дүрэм

Цаг болон мөнгөө хими цэвэрлэгээнд зарцуулахаа больцгооё. Хүйтний улиралтай зэрэгцээд л бид шкафнаасаа цааш хураасан дулаахан хувцсаа гаргаж ирдэг. Намар, өвлийн улиралд бид өд, сөдөн куртик өмсдөг – дулаахан бас хөнгөн. Гаргаж ирж өмсөхөөсөө өмнө угааж цэвэрлэж сэргээх хэрэгтэй. Хими цэвэрлэгээ тийм ч хямд биш учраас бид өөрсдөө угааж цэвэрлэж хэмнэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэхдээ өд, сөдөн куртикээ угаалгын машинд хийхээс өмнө зарим нэг зүйлийг заавал мэдэж байх ёстой шүү. [sociallocker] Угаалгын машинд өд, сөдөн куртикийг хэрхэн угаах вэ? 1. Угаалгын машинд хийхээсээ өмнө цахилгааныг цахилгаандаж товчийг нь товчилно. Малгайны үсийг аваад куртикээ дотроор нь эргүүлээрэй. 2. Өөр бусад хувцастай биш дан ганц куртикээ угаалгын машинд хийнэ. 3. Зөвхөн тансаг даавуунд зориулсан угаалгын шингэн савангаар угаана, хуурай угаалгын нунтгаар угаахыг хориглоно. 4. Усны бага хэмд буюу 30 хэмийн ус хамгийн тохиромжтой, зөөлөн горимыг сонгоно. 3-4 удаа зайлна. 5. Угааж дууссаны дараа өд, сөдийг бөөгнөрүүлэхгүй байх ёстой. Үүний тулд 3-4 ширхэг теннисний бөмбөг хамт хийж угаагаарай. 6. Цэвэр агаарт хатаана. Паар эсвэл асаж байгаа галын дэргэд хатааж болохгүй. 7. Куртик нь нэг өдөрт хатахгүй тул үе үе эргүүлж сэгсэрч байгаарай. Ингэснээр өд, сөд нь сална. Дээр дурьдсан дүрмийг баримтлан угаавал таны куртик хими цэвэрлэгээнд өгснөөс дутахааргүй цэвэрхэн болно.[/sociallocker]

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/148821/ © XopoM News

Гэрт ямар ч энерги байхгүй байна гэдэг муу л даа. Гэхдээ гэрээр дүүрэн сөрөг энерги байна гэдэг тэрнээс ч дор. Гэрт хуралдсан сөрөг энерги нь хэрүүл, мөнгөний гачигдал, ядаргаа, сэтгэл санааны таагүй байдал зэргийг авчирдаг. Цаашилбал өвчин, гэр бүлийн салалт сарнилт ч сөрөг энергиэс болж үүсэх нь бий. Яагаад гэрээ үе үе сөрөг энергиэс цэвэрлэх хэрэгтэйг одоо ойлгосон байх.сГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 Таны орон сууцанд сөрөг энерги хуралдсаныг хэрхэн мэдэх вэ? Сөрөг энергиэс болж дараах шинжүүд илэрнэ: жоомнууд, ялаанууд болон бусад шавжиуд гэнэт бий болно эд юмс алга болж эсвэл гээгдэнэ гэрийн оршин суугчид болон тэжээвэр амьтад өвдөнө тасалгааны ургамлууд болон цэцгүүд үхнэ эсвэл өвчилж гэмтэнэ гэрлийн шил байн байн шатна гэр ахуйн цахалгаан хэрэгсэл арай л хурдан эвдэрнэ ойлгомжгүй чимээ, авиа сонсогдоно ямар нэгэн шалтгаан, эх үүсвэргүйгээр муухай үнэр үнэртдэг болно хаалга цонхнууд өөрөө савагдана ус байнга дусалж эсвэл ус алдана, труба задарна гэрийн хүмүүс хоорондоо дандаа хэрэлдэнэ гэрт амьдарч байгаа хүмүүс ойлгомжгүйгээр нойрмог, идэвхигүй болно, ядарна унтажсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 босч ирээд хүч сэлбэгдсэн юм шиг санагдахгүй, хар дарж, хэцүү унтана гэрт сэжиг бүхий гадны хүмүүс байсан (чин сэтгэл нь эргэлзээтэй хүмүүс) гэрт хэн нэгэн нас барсан Хэрвээ дээр дурьдсан шинж тэмдгүүдээс дор хаяж 3 шинж нь илэрч байвал та гэрээ хэрхэн эмчлэх, цэвэрлэх талаар бодож үзэх хэрэгтэй болжээ. Хэрхэн гэрээ эмчлэх вэ? Сөрөг энергиэс салах нь таны бодож байгаагаас илүү амархан. Та үүнийг хэдэн хялбархан дүрмийн тусламжтай хийж болно. Ийм энергийн цэвэрлэгээг жилд 3-4 удаа хийх хэрэгтэй. Яг л гэрийн их цэвэрлэгээтэй адил юм.   1. Өөрийн сөрөг энергийг цэвэрлэх Гэртээ цэвэрлэгээ хийхээсээ өмнө өөрөө сөрөг энергиэс ангижрах хэрэгтэй. Үүний тулд эхлээд шүршүүрт орох хэрэгтэй. Зүгээр нэг усанд орох биш харин давстай шүршүүрт орох хэрэгтэй. Учир нь давс бол энерги дамжуулагч юм. Давс эерэг болон сөрөг энергийг өөртөө шингээн авдаг. Усанд уусгасан давс 1 өдөрт хуримтлагдсан болон олон жилийн туршид хуримтлагдсан сөрөг энергийг угааж арилгадаг.  Өөрөөр хэлбэл бүх энергийн бохирдлыг үгүй хийдэг байна. Магадгүй та өөрөө ч мэдэлгүй сөрөг энергиэс болоод удаан хугацаанд өвдөж, зовж байсан ч юм билүү. Шүршүүр доор зогсоод биеэ норгосны дараа чийгтэй арьсан дээрээ жирийн хоолны давсыгсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 массажлах хөдөлгөөнөөр түрхэнэ. Үснээс бусад бүх биеэ хамруулахыг хичээгээрэй. Гэхдээ хэт их хүчтэй битгий үрээрэй. Таагүй байдал төрүүлэхгүйгээр маш зөөлөн массажлаарай. Дараа нь дахин шүршүүрийн доор зогсоод давсаа усаар угаана. Ингэхдээ дотроо усанд хандан таниас муу бүхнийг угаахыг гуйна. Устай яг л амьд биетэй харьцаж байгаа юм шиг харьцана. Хамгийн гол нь энэ нь чин сэтгэлээсээ байх ёстой ба таны үгнүүд сэтгэлээс гарах нь зүйтэй. Танд шууд л сайхан санагдаж эхлэн сэтгэл чинь онгойх ба бие хөнгөрч, гайхалтай цэвэр болсон юм шиг санагдана. Давстай ус таны бие, сэтгэлийг цэвэрлэнэ. Таны нуруунаас ямар нэгэн хүнд зүйл авчихсан юм шиг танд санагдана. Энэ нь ч зөв. Яагаад гэвэл энергийн бохирдол үнэн хэрэгтээ хүмүүсийн хувьд маш хүнд зүйл юм.   2. Гэрээ энергийн цэвэрлэгээндсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 бэлдэх Тэгэхээр одоо таны гэрийн энергийн цэвэрлэгээний ээлж ирлээ. Аль болох энгийн, хөнгөн хувцасла. Гэрийн халаад юмуу биеийн тамирын хослол өмсвөл бүр ч сайн. Ээмэг, бөгж, гинж, бугуйвч зэрэг чимэг зүүлтүүдээ тайлна. Металл, хуванцар, арьсан, мөнгөн, алтан аль нь ч ялгаагүй бүгдийг нь тайлна. Гэрийнхээ бүх порчикийг онгойлгоно. Хэрвээ боломжтой бол бол бүх цонх, орох хаалгануудаа онгойлгоорой. Нэвт салхилахаас бүү айгаарай. Учир нь ингэж байж л бүх сөрөг энерги гэрээс гарна. Цэвэрлэгээ хийж байгаа хүмүүсээс өөр хэн ч гэрт байх ёсгүй. Цэвэрлэгээ хийж байхад танд саад болохгүйн тулд гэрийнхнийгээ кинонд явуулах юмуу гадуур зугаалуулахаар явуулаарай. 1 жилээс урт хугацаагаар хэрэглээгүй бүх эд зүйлс сөрөг энерги цуглуулдаг гэдгийг сана. Танд хэрэгцээгүй эд зүйлсийг харамсахгүйгээр хаяарай. Эсвэл хүнд өгч бас болно (хэрэгтэй нэгэндээ хэрэгтэй л байх). Шинэ, хэрэгтэй эд зүйлсэд зай гаргаарай! Эвдэрсэн гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ засаарай. Хэрвээ засах боломжгүй бол шууд хая. Танд хэрэггүй ном, сэтгүүл, хэрэггүй цааснуудыг гэртээ байлгах хэрэггүй. Хэрэггүй номнуудаа номын санд өгч болно. Хагарсан, эмтэрсэн, цуурсан аяга таваг, сав суулгыг гэртээ хэзээ чсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 битгий хадгалаарай. Ийм сав суулга, аяга тавгаар дамжин эерэг энерги гардаг. Эерэг энергитэй хамт гэр бүлийн, гэрийн сайн сайхан гараад явдаг. Ялангуяа эмтэрсэн аяга таваг, сав суулга бүр ч аюултай. Ийм аяга таваг, сав суулга эерэг цэнэгийг хүчтэй урсгаж гаргадаг. Бохир сав суулга (аяга таваг ч бас) овоолж болохгүй! Шөнө гэртээ хонуулсан бохир сав суулга, аяга таваг нь таны орон сууцанд хоолны үлдэгдлийн үнэрээр хооллодог ад зэтгэр, сүнс сүүдрүүдийг цуглуулдаг. Энэ нь таны биеийн болон сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлнө. Хэрвээ гэрт бохир сав суулга, аяга таваг орхигдох юм уу цугларах юм бол хүн энэ гэрээс нар жаргахаас өмнө гарах хэрэгтэй гэж бас ярьдаг байжээ. Бохир хувцаснуудаа битгий овооруулаарай (ихэнх айл угаалгын машинаас болоод хувцсаа бөөгнөрүүлж байгаад угаадаг). Аль болох ойр ойрхон угааж байгаарай. Хувцасныхаа бүрэн бүтэн байдлыг байнга шалгаж бай! Хэрвээ та өөрөө оёж, янзалж чадахгүй бол оёдол юмуу хувцас засварын газарт өгөөрэй. Хэрвээ та шкафаа эмх цэгцтэй байлгах юм бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөхийг хараад та гайхах болно. Та бүх хог новшноосоо саллаа. Гэртээ их цэвэрлэгээ хийчихлээ (шууд утгаараа болон энергийн цэвэрлэгээ). сГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2Одоо гэртээ байгаа бүх тольнуудаа арчих үлдлээ. Үүний тулд чийгтэй алчуур аваад цагийн зүүний дагуу тойрог хөдөлгөөнөөр толио арчина. Ингэснээр ил харагдах тоос тортогтой хамт энергийн бохирдол ч арилна. Хэдэн жил танайд толь чинь байгаа тэр тоогоор тойрог хийж толио чийгтэй алчуураар арчина. Ингэж байж л та энэ олон жилд хуримтлагдсан сөрөг мэдээллийг устгаж чадна. Хэрвээ та хэдэн жил гэдгийг нь санахгүй байгаа бол 13 тойрог хийгээрэй.   3. Лааны тусламжтайгаар энергийн цэвэрлэгээ хийх Танд хэдэн ширхэг жирийн цагаан лаа хэрэг болно. Цагаан цаасаар цагираг хийгээд лаандаа углана. Энэ нь таны гарыг сөрөгсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 энергиэс хамгаална. Лаагаа асаагаад гэрээ лаагаар цагийн зүүний дагуу тойруулна (яаралгүй удаан тойруулаарай). Орох хаалганаасаа эхлээрэй. Үүдний хаалга бол сөрөг энерги орох гол үүд учраас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Хаалганы гадна талд зогсоод хаалганы периметрийн дагуу нар зөв (зүүнээс баруун чиглэлд) лаагаа тойруулна. Лаагаараа хаалганы дуран болон хаалганы бүх гадаргууг цэвэрлээрэй. Бариул болон хонх дарах товчлуурыг ч бас мартаж болохгүй. Дараа нь хаалганы дотор талыг цэвэрлэх ба хаалганы гадна талыг цэвэрлэсэнтэй адил лаагаа тойруулна. Хаалгаа зөв ариутгаж цэвэрлэсний дараа сөрөг мэдээлэл таны гэрт орж ирэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин одоо өрөөнүүдийг мөн л адил периметрийн дагуу лаагаараа нар зөв ариулна (арц уугиулаад гэрээ ариулдагтай адилхан). Харанхуй булангууд, тавилганууд, ялангуяа зочны өрөөний тавилганууд, гутал, хувцаснууд зэргээ ч бас лаагаар цэвэрлэнэ. Цонхнууд, булангууд, өлгүүрнүүдэд (учир нь өлгүүрэнд маш их энергийн бохирдолсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 хуримтлагддаг) онцгой анхаарал хандуулаарай. Ханыг энергийн бохирдлоос цэвэрлэхдээ лаагаа дээш өргөн дараа нь доош нь буулгах маягаар цэвэрлэнэ. Таны мэдрэмж аль хэсэгт нь дээш болгож аль хэсэгт нь доош болгохыг хэлээд өгнө. Ерөнхийдөө өөрийн дотоод дуу хоолойгоо сайн сонсоод, даган мөрдөх нь зүйтэй. Угаалгын өрөөгөө сайн цэвэрлээрэй. Ванны өрөөнд л та өөийнхөө бохирдлыг цэвэрлэдэг болохоор энергийн бохирдол гадаргуунууд дээр үлддэг. Хаалганууд болон унтраагууруудыг (учир нь эдгээрт гар байнга хүрч байдаг) мөн адил цэвэрлэхээ мартав аа. Хамгийн их энерги хуримтлуулдаг зүйлүүд бол гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд. Компьютер, хөргөгч, зурагт гэх мэт. Эдгээр нь гаднаас сөрөг энергийн асар их цэнэг авчирч байдаг, ялангуяа зурагт, компьютер. Тиймээс эдгээр цахилгаан хэрэгслүүдийг аль болох удаан, хянуур цэвэрлэх хэрэгтэй. Ор болон цагаан хэрэглэлээ бас цэвэрлэнэ. Цэвэрлэхдээ орнысГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 толгойноос болон ор хөнжлийн даавууныхаа толгойн талаас эхэлнэ. Жорлон, харанхуй өрөөг мартаж болохгүй. Нэн ялангуяа жорлонгийн суултуурнаас маш их сөрөг мэдээлэл гарч байдаг. Гарсан сөрөг мэдээллийг буцааж оруулахгүйн тулд муу энергийг сайн шатаах хэрэгтэй. Гэрээ лаагаар цэвэрлэхэд нэг болон нилээд хэдэн лаа зарцуулагдаж болно. Цэвэрлэгээний дараах лааны үлдэгдлүүдийг маш хурдан гэрийн хогийн сав юмуу шал угаадаг түмпэнд хийгээд шууд гадааны хогийн сав руу аваачиж хаяна.   4. Их цэвэрлэгээний дараа гараа цэвэрлэх Их цэвэрлэгээ дууссаны дараа энергийн бохирдлын үлдэгдлийг гарнаасаа арилгах хэрэгтэй (энергийн бохирдол гарт заавал шингэсэн байдаг).  Үүний тулд гараа савантай усаар угаагаарай. Дараа нь гараа давстай усаар угаагаад хатаана. Үүний дараа гараа атгана. Дараа нь гарын алгаа цагийн зүүний дагуу үрнэ. Үргэлжлүүлээд гараа сэгсэрнэ. Гарыг сөрөг энергийн үлдэгдлээс цэвэрлэхийн тулд танд 10 минут байхад л хангалттай.   5. Давтан цэвэрлэгээ Цэвэрлэгээ хэр зэрэгсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 чанартай хийгдсэнийг болон давтан цэвэрлэгээ (шаардлагатай бол давтан цэвэрлэгээг 3 хоногийн дараа хийнэ) шаардлагатай эсэхийг шалгахын тулд лаа асаагаад талдаа ортлоо шаттал нь хүлээх хэрэгтэй. Лаан дээр болон лааны суурин дээр хайлсан лааны хэлбэр дүрсийг харах хэрэгтэй. Хэрвээ хайлсан лаа муухай хэлбэртэй, хар өнгөтэй байх юм бол бохирдол үлдсэн байна гэсэн үг. Хэрвээ хайлсан лаа цайвар, тэгш, нэгэн жигд, гоё урссан байвал таны гэр сөрөг энергиэс бүрэн цэвэрлэгдсэн гэсэн үг юм.   Сөрөг энергиэс хэрхэн хамгаалах вэ? Лаа асаах. Гэртээ лаа асаах хэрэгтэй. Ялангуяа урьд нь ямар нэгэн зүйл болж байсан эсвэл одоо ямар нэгэн зүйл болоод байгаа өрөөнд лаа асаах нь зүйтэй. Галны цэвэрлэх хүч юутай ч харьцуулшгүй. Тиймээс олон лаа асаагаад хайртай хүнтэйгээ романтик үдшийг өнгөрүүлж байгаарай. Эсвэл хааяа оройдоо лаа асааж бай. Натурал үнэртүүлэгч ашиглах. Төрөл бүрийн үнэртүүлэгч, утлага ашиглаарай. Гэхдээ зөвхөн натуралыг… Төрөл бүрийн эфирийн тос болон бусад байгалийн үнэртүүлэгч ашиглаарай. Эдгээр нь танай гэрийн аураг эмчлэхээс гадна таны сэтгэл санааны байдлыг дээшлүүлж, биеийг сайжруулан, бүтээлч энергийг дэмжинэ. Хамгийн гол нь өөрт таалагддаг, өөрийн үнэрээ олох. Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Шал угаах. Ургамлын ханд нэмсэн усаар шалаа угаах нь тустай. Шарилж, багваахай цэцэг, нарс нь гэрийн энергийг эмчлэгч онцгой хүчтэй. Зах зээл дээр автомат болон механик олон янзын шал угаагч, хэрэгслүүд, шалны моднууд байгаа боловч та ядаж жилд ганц удаа шалаа гараараа мөлхөж угаах хэрэгтэй. Энэ нь таны гэрт онцгой аураг үүсгэнэ. Нэмэлтээр ариутгах болон гэрийн аураг цэвэрлэхийн тулд шал угаах усандаа хэдэн дусал эфирийн тос хийх хэрэгтэй. Нөхцөл байдал, сэтгэл санааны байдал, улирал зэргээс хамаараад та янз бүрийн үнэр болон ургамал ашиглаж болно. Чийгтэй цэвэрлэгээ. Аль болох их чийгтэй цэвэрлэгээ хийх. Гар хүрэхэд хэцүү газрууд болох орны доод тал, шкафны ард тал, булангуудын тоосыг арчиж байх. Гал тогоо болон угаалгын өрөөний ус дамжуулах хоолойг бөглөрөхөөс сэргийлж байгаарай. Ус байнга дусалж, гоожиж байвал сайн сайхан, эрүүл мэнд, мөнгийг гэрээс урсаж гардаг. ТиймээсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 сантехникийн системээ байнга шалгаж, эвдэрсэн бол нэн даруй засч янзалдаг байх. Жорлонд орсныхоо дараа суултуурын тагийг хааж байх хэрэгтэй. Агаар оруулах. Аль ч улиралд, ямар ч цаг агаартай үед өдөрт ядаж 1 удаа гэртээ агаар оруулж байх. Гэхдээ энэ нь нэвт салхилуулна гэсэн үг биш юм. Гэрт орж ирэх цэвэр цэнгэг агаар нь гэрээс сөрөг энергийг үлдэн хөөж, шинэ эрүүл энергийг авчирна. Хонх болон «салхины чимээ». Гэртээ хонх болон «салхины чимээ» нэртэй фен-шүйгийн хонхыг өлгөөрэй. Хонхны чимээ үл үзэгдэх амьд биесийг үргээж, орчныг цэвэрлэдэг. Эрдэмтэд хонхны чимээ энергийг хүчтэй өөрчилдөг бөгөөд өөрчлөгдсөн энерги нь тэр ч байтугай тахал, хөгц, мөөгөнцөр, шимэгч хорхойн өсөлтийг зогсоож, амиа хорлох сэдэл болон гүн сэтгэл хямралын байдлыг үгүй хийдэг гэдгийг аль хэдийнээсГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2 нотолжээ. Тэгээд ч хаалган дээр өлгөсөн хонх сайн сайхан энергийг гэрт орохыг урьдаг гэлцдэг. «Дуулагч салхи» орчныг цэвэрлэхэд болон энергийг эргэлдүүлэхэд тусалдаг. Эцэст нь хэлэхэд сөрөг энергиэс гэрээ цэвэрлэхэд заавал цаг зарцуулаарай. Ингэснээр та дотор нь амьдарч байгаа хүмүүс нь эрүүл, амжилттай байдаг цэвэр, эрүүл орон сууцтай болох болно. Хэрвээ танд нийтлэл таалагдсан бол өөртөө хадгалж авч бас найзуудтайгаа хуваалцаарай
сГэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 1Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 3Гэртээ хэрхэн сайн энерги бүрдүүлэх вэ? 2
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/147431/ © XopoM News

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг савтай хор  Бага байхад биднийг гараа савандаж угааж бай гэж зааж сургасан: хоол идэхээсээ өмнө, гаднаас гэртээ орж ирээд, жорлон ороод, амьтанд хүрээд … Энэ нь ч зөв, гараа угааж ариутгаснаар бид маш олон хортой нянг устгаж байгаа. Нөгөө талаасаа бас сөрөг үр дагавартай ажээ – бид өөрсдийгөө хорт бодисоор хордуулж явдаг байна. Нянгийн эсрэг саван – энэ бол саванд байгаа удаан үхэл л гэсэн үг. Энэхүү мэдээллээр яагаад энэ саван бидний эрүүл мэндэд хортой болохыг та бүхэнд хүргэх болно. Энэхүү бодис нь микроб болон нянг устгах зориулалттай ч үнэндээ тийм биш ажээ. Муу нянгуудын адил бидний биед чухал үүрэг гүйцэтгэдэг сайн нянгууд ч мөн устаж үхдэг байна. Сайн нянгууд хүний биеийн дархлааг дэмждэг. Энэ нянг устгахаар хүний бие ямар ч хамгаалалтгүй болно. Ингээд ямар нэгэн өвчнөөр өвдөх эрсдэл шууд өснө. Ингээд болоогүй ээ. Ариутгах бодис нь Бисфенол А-гийн хэмжээг нэмэгдүүлж дотоод эрхтэнд жинхэнэ утгаар нь эмх замбараагүй байдал үүсгэдэг байна. Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад, БИСФЕНОЛ-ын их хэмжээ нь маш олон тооны өвчний үндэс болдог гэсэн дүгнэлт хийжээ. Үүнд, хавдар, зүрх, диабет, үргүйдэл гээд бараг бүгд багтана… Та нянгийн эсрэг савангаар гараа угааж өөрийгөө өвчнөөс хамгаалж байгаа гэж бодож яваа бол андуурчээ. Муу нянгуудын зэрэгцээ өөрт ашигтай сайн нянгуудыг ч устгаж байна. Уг үнэт зөвлөгөөг найз нөхөдтэйгээ заавал хуваалцаарай! Тэд ч бас үүнийг мэдэж аваг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146826/ © XopoM News

Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой!  Энэ тухай сонсоогүй юу? Саяхны нэгэн судалгаагаар, угаасан хувцас сэлтийг гэрт хатаах нь хүний эрүүл мэндэд онцгой аюултай гэдгийг нотолжээ. Ялангуяа дархлаа султай, багтраатай хүмүүст нэн хортой гэнэ. Яагаад вэ гэвэл… Нэгэн эр гэртээ хувцсаа хатаадаг байсны улмаас уушгины үрэвсэл туссан гэнэ. Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 1Чийгтэй хувцсанд хөгцний мөөгөнцөр бий болж, тоосоо цацдаг тул уушгины хүнд хэлбэрийн үрэвсэл үүсгэх аюултай ажээ. Мөн гурван хүүхдийн аав болох залууд уушгины аспергиллез гэсэн онош тавьжээ. Энэ өвчин нь Aspergillus гэдэг хөгцний мөөгөнцрөөс үүдэлтэй. Эмч мөөгөнцрийн эсрэг эм бичиж өгөөд, Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 2угаасан хувцсаа ахиж гэртээ хатаахыг хоригложээ. Залуу эмчийн зааврыг дагаснаар нэг жилийн дараа бүрэн эдгэрсэн байна. Үргэлж ханиалгадаг бол гэртээ угаасан хувцас хатаахаа болих хэрэгтэй. Хэргийн учир юу вэ гэвэл, угаасан хувцасны чийг ууршихдаа гэрийн чийгшлийг 30%-иар нэмэгдүүлж, мөөгөнцөр үүсэх таатай нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Дундаж угаалга хийхэд 2 литр ус хувцаснаас ууршиж Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 2хатдаг. Энэ нь дархлаа султай, багтраатай хүмүүст тун аюултай хэмжээ. Мөн ДОХ, дархлаа сулрах өвчтэй, химийн эмчилгээ хийлгэсэн хүмүүст мөөгөнцрөөс үүдэлтэй уушгины аспергиллезоор өвчлөх өндөр эрсдэл дагуулдаг байна. Хамгийн аюултай нь, аспергиллез өвчин үхэлд хүргэх магадлалтай. Иймээс угаасан хувцас, цагаан хэрэглэлээ тагтан дээр эсвэл гадаа хатаах хэрэгтэй. Нэн ялангуяа хүнд өвчтэй, дархлаа султай хүмүүсийн өрөөнд хувцас хатааж болохгүй. Гадаа хатаах боломжгүй бол ядаж өөр өрөөнд өлгөж болох юм.Угаасан хувцсаа гэртээ хатаах нь эрүүл мэндэд хортой! 2

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146980/ © XopoM News

Мөнгөө зөв зохистой зарцуулах алтан дүрэм Мөнгө юунд зарцуулагдаж байгааг ойлгох, бас цааш нь багахан ч гэсэн хуримтлуулах – амаргүй даалгаврын нэг. Төлөвлөгдөөгүй гэнэтийн худалдан авалт хийсний балгаар халаасаа эрт хоослох нь тийм ч сайхан зүйл биш. Өөрийн хувийн туршлага болон өөр бусад гэр бүлийн санхүүгийн туршлагыг үндэслэн та бүхэнд дараах 4 алтан дүрмийг мөрдөхийг санал болгож байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/146669/ © XopoM NewsМөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 1

Мөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 1Мөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 2Мөнгөө зөв зохистой зарцуулах 4 алтан дүрэм 3

Categories
Чөлөөт

Ханиад хатгаагаар хэвтэж гараад л дахиад өвдчихлөө гэдгийн гол үүсгүүр гэрт байдаг юм шүү!

ХҮҮХЭД БАЙНГА ӨВДӨХ ШАЛТГААН!Хүүхэд байнга өвдөөд байна.Ханиад хатгаагаар хэвтэж гараад л дахиад өвдчихлөө гэдгийн гол үүсгүүр гэрт байдаг юм шүү!Манай охид,бүсгүйчүүд үнэртэй үнэргүй янз бүрийн химийн бодисонд их дуртай.Үнэртэй гоё лаа асаана. Үнэртэй ус ихээр түрхэнэ.Зарим ээжүүд та.мхи дандаа татна.Хумс үсээ байнга л будна аа бас.Гэрээ ч ёстой зад цэвэрлэнэ дээ.Жавeлин,хлор үнэртүүлж сэнгэнүүлээд хоолойгоо хорсгон байж шалаа зүлгэнэ.Шил толио шил арчигчаар өдөр бүр өнгө оруулна.Гэр нь цэвэрхэн байтал хүүхэд нь байнга л өвдөнө. Сүүлдээ аргаа барна.ХАНИАД ЭДГЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААН!
Хүүхдийн ханиаданд цэр ховхлох эм өгөх тусмаа их ханиаж,хэвтэхээр л бөглөрөх гээд хахаж цацдаг.Шөнөжин ханиаснаа өдөр зүв зүгээр болчихдог.Гэртээ ханиах мөртөө гадаа гараад ханиахаа больчихдог.ЮУНД АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?Хамгийн гол нь гэрийн цэвэрлэгээ маш энгийн байх ёстой. Саван вок хангалттай.Элдэв үнэртэй бодисоор цэвэрлэгээ хийх, үнэртэй лаа асаах,чийгшүүлэгч байнга асаах,спиртэн цэвэрлэгч ариутгагч,машины үнэртүүлэгч, үнэртэй ус,эфирийн тос (амин тос) шил арчигч,хивс цэвэрлэгч,арц,хүж,ганга,жавeлин,anway гээд бүх бодисоо гарга,шалга,эмхэл,цэгцэл,хая!Цэвэрлэгээний хүчтэй хор бүхнээ гэрээсээ гаргаж хаяагүй цагт хүүхдийн ханиад хатгаа, астма багтараа хуурай ханиалга, цэртэй ханиалга хэзээ ч эдгэхгүй ээ!Хэрэглээгээ багасга, ээж нар аа!Санамж хүргэсэн
Хүний их эмч Самбуугийн Энхтайван

Categories
Чөлөөт

Сонгино, сармисыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ заавал АНХААРАХ зүйл…

Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг сонгино,сармис хоёр таныг хо.рт ха.вдраас хамгаалж байдгийг мэдэх үү.Яагаад гэвэл сонгино,сармисны бүтцэд хүний биед хэрэгэй био идэвхит бодисууд их хэмжээгээр агуулагддаг учраас тэр. Тиймээс ч хоол зүйчид энэ хоёр ногоог өдөр тутмын хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг санал болгож байна.Ингэхдээ сонгиныг ч,сармисыг ч ялгаагүй аль алиныг нь болж өгвөл шарж,хайрч,xуурч биш,харин байгаль дээрх түүхий байдлаар нь хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөх болжээ.Хятадын эрүүл мэндийн үндэсний их сургуулийн харьяа Улсын I төв эмнэлгийн эрдэмтэн багш нар хэд хэдэн удаагийн судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст өдөр тутам сонгино,сармисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүст хо.рт ха.вдрын анхан шатны шинж тэмдэг маш бага хэмжээгээр илэрдэг болохыг баталсан аж. Энэ нь тэдгээр хүмүүст хорт хавдар илэрсэн ч өвчнийх нь тархалт,цар хүрээ сонгино,сармис хэрэглэдэггүй хүмүүсийнхээс хамаагүй бага байсан гэсэн үг юм.Үүнээс гадна дээрх хоёр ногоог их хэмжээгээр хэрэглэдэг мөртлөө анхан шатны хо.рт ха.вдар туссан өвчтөнүүд эмчилгээ авах нь илүү хурдан,эрчимтэй байсан нь хятад эрдэмтдийг өөрсдийн судалгаанд бат итгэлтэй болоход түлхэц үзүүлсэн гэнэ.Нанхиад эрдэмтэд хамгийн сүүлд ийм судалгаа хийсэн бол тэдний мэргэжил нэгт америк эрдэмтэд нэрс жимсний ач тусыг судалж,тогтоожээ. Америкчуудын баталж буйгаар нэрсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэснээр зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм байна.Зөвхөн АНУ-д гэхэд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний шигдээст өртөх магадлалтай гэж үздэг. Энэ нь америкчууд эрүүл мэнддээ анхаардаггүйдээ биш,зүгээр л зүрхний шигдээсийн магадлал ийм өндөр хувьтай байдаг гэсэн үг юм.Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын тогтоосноор байгаль дээр зэрлэгээр ургадаг нэрсийг өдөр тутам идсэнээр зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж. Учир нь энэ жимс хүний зүрхний артерийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлж, тогтмол цусны эргэлттэй байлгаж чаддаг ид шидтэй гэнэ.Ингэхийн тулд хамгийн гол нь нэрсийг өдөр бүр тогтмол ямар нэгэн байдлаар хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй.Хэрэв дангаар нь идэж чадахгүй бол чанамал болгоод талхан дээр түрхэж идэх буюу усанд уусгаад цай болгоод уусан ч болно хэмээн тус төвийн эрдэмтэд зөвлөж байна.Нэрсэнд антиоксидантын нэгдэл бүхий полифенолууд их хэмжээгээр агуулагддаг учраас бидний зүрхэнд ийм сайн үйлчилгээг үзүүлж чаддаг.                 

Categories
Чөлөөт

Ингэний хоормог хорт хавдар, нойр булчирхайн өвчлөл, чихрийн шижинг анагаах чадвартай

Манай улс болон Өвөр Монголын өөртөө засах орны эрдэмтэн судлаачид ингэний хоормог нь чихрийн шижин өвчнийг анагаах боломжтойг тогтоожээ.Тодруулбал, ингэний хоормогийг тогтмол хэрэглэж заншвал чихрийн шижин өвчнийг анагаах боломжтой бөгөөд бүрэн эдгэрсэн өвчтөнүүд бий гэдгийг Өвөр Монголын өөртөө засах орны Тариалангийн их сургуулийн профессор Н.Журамт ярьсан байна. Мөн энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ч ач тустай аж.Манай улсад албан бус баримтаар чихрийн шижинтэй 60-80 мянган өвчтөн байдаг гэж үздэг. Чихрийн шижин өвчнөөр өвчилсөн тохиолдолд насан туршдаа хоолны дэглэм сахих буюу эмчийн хяналтад байх шаардлагатай байдаг. Чихрийн шижин буюу цусан дахь сахрын хэмжээ ихэссэнээр хүний нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, улмаар өвчилж эхэлдэг. Ингэснээр чихрийн шижин өвчин бүр хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, цусанд сахрын хэмжээ ихсэх, нойргүйдэх нь нэг нэгнээсээ хамааралтай өвчин бөгөөд ингэний хоормог ууснаар нойр булчирхайгаа эмчлээд зогсохгүй чихрийн шижинг ч эмчилж, урьдчилан сэргийлж болно.Тэмээ судлалын судалгааны ажил нь 2005 оноос эхэлсэн ба хоёр орны эрдэмтэн судлаачдын баг хамтран ингэний сүү, хоормог, ноос ноолуур, генийн судалгааг хийж, хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжээ. Тухайлбал, Хятадад тэмээний бөхөөс олон төрлийн өвчнийг эмчлэх боломжтой эм, бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Уг судалгааны ажилд манай улсаас ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн хүрээлэн оролцжээ. Харин БНХАУ-ын талаас Өвөр Монголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн арав гаруй эрдэмтэд оролцжээ.Өвөрмонголын өөртөө засах орны Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор н.Журамт “Тэмээ говь цөлийн бүсэд зохицон амьдрахаас гадна олон хоног ус уудаггүй. Сүүнээс нь дээж авч шинжлэхэд тэмээний уураг нь бусад амьтныхаас өөр байсан. Уураг нь өөр өөрийн хариуцсан гентэй байдаг. Эдгээр генүүдийг ялган авснаар хорт хавдар, чихрийн шижин өвчнийг эмчлэх боломжтой” гэв.ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Академич Ш.Дэмбэрэл “Тэмээний сүүгээр хоормогийн найрлагад микроб байдаг ба түүний ихэнх хувийг ашигтай микроб эзэлдэг. Тэр нь хүний цусны инсулиныг багасган зохист хэмжээнд нь байлгадаг. Инсулины зохист хэмжээ алдагдвал нойр булчирхайн үйл ажиллагаа алдагдаж чихрийн шижин өвчин бий болдог. Тиймээс тэмээний сүү буюу ингэний хоормог нь чихрийн шижин өвчнийг эдгээдэг” гэлээ.

Categories
Чөлөөт

Гоё түүх: Месси “Би амьдрал хөл бөмбөг хоёроос ч илүү нэг зүйл байдгийг сайн мэднэ….

Месси: “Биамьдрал хөл бөмбөг хоёроос ч илүү нэг зүйл байдгийг сайн мэднэ…. энэ бол миний Аргентин эх орон минь” гэж хэлсний дараа өдөр нь тус улсад бий болоод байсан улс төрийн хурцадмал байдал намжиж үндэсний зөвшилцөлд хүрч байсан нь түүнийг ард түмэн нь хэрхэн хүндлэж байдаг талаар харуулсан тод жишээ юм.Мессиг Аргентины төлөө талбайд гарсан үед нэг ч гэмт хэрэг үйлдэгдэхгүй, тэр эх орныхоо төлөө санаа амар тоглог гэдэг амлалтыг хар т.а.м.х.ины болон их гарын толгойлогч нар Засгийн газартаа амалдаг, хэлсэндээ ч хүрдэг, Мессиг шигшээ багтайгаа талбайд гарсан үед нийслэл хотынх нь бүх бараа үйлчилгээ хамгийн доод үнээр хямдрал зарладаг, Месси гоол оруулсан үед нь сургуулийн сурагчид нь андгай өргөдөг, Мессиг тоглож байгаа үед өвчтөй болон өнчин хүүхдүүдэд тусламж үзүүлэх түүний үйл хэргийг үргэлжилүүлж байна яагаад гэвэл тэр одоо завгүй байгаа гэдэг утгатай хандив сая саяар эмнэлэг, асрамжийн газруудад очдог гэж байгаа. Жинхэнэ #ОД Via:Tsolmon Namkhaigaas #СОРУ

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ. Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан. ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Categories
Чөлөөт

Ж.Баясгалан:Хүнтэй суухын өмнө хоёр жил нэг гэрт бүү ор Энэ хоёр жилийн хугацаанд хамт дуул, хамт сог.т, зугаац, шогт

Гэр бүл хоорондын харилцаа, салалтаас хэрхэн сэргийлэх талаар Гэр бүл судлаач Ж. Баясгалантай ярилцлаа. -Сүүлийн үед гэр бүл салалт ихээр нэмэгдэх болсон гэж ярих боллоо. Ер нь гэр бүл салалтын үндсэн шалтгааныг та юу гэж харж байна вэ. Танд хандаж буй хүмүүс ямар төрлийн зөвлөгөөг авахаар ирдэг вэ? -Сүүлийн таван жил долоо хоногт дунджаар 5-10 гэр бүл эсвэл хувь хүн хандаж, зөвлөгөө авч байна. Зөвлөгөө авч буй хүмүүсийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд байдаг. Тэр дундаа гэр бүлээс гадуурх харилцаа, нөхрийнх нь анхаарал халамжгүй байдал, хү.чирхийллийн асуудлаас шалтгаалан зөвлөгөө авч байна. Харин эрчүүдийн 30 хувь нь гэр бүлийн асуудал туйлдаа буюу салах хэмжээнд хүрсэн үедээ ирдэг. Гэр бүл салахад хүргэдэг үндсэн таван шалтгаан байдаг. Үүнд, гэр бүлээс гадуурх харилцаа, а.рхины хамааралтай асуудал, эдийн засгийн асуудал, боловсрол буюу зан чанарын ялгаатай байдал, гаднын харилцаа буюу аав, ээж болон бусад хүмүүс хөндлөнгөөс амьдралд нь нөлөөлөх зэрэг нийтлэг асуудлууд бий.Гэр бүл гэдэг Монгол Улсын нэг хэсэг нэгж юм. Харамсалтай нь, манай улсад энэ тухай дорвитой анхаарсан хууль, бодлого маш ядмаг байна. Гэр бүлийн тухай хууль батлуулах гэж гурван парламент дараалан санал оруулах гэсэн боловч чадсангүй. Өнөөдөр Монгол Улсад 900 мянга гаруй гэр бүл амьдарч байна. Энэ хүмүүсийн хариуцлага, ёс зүйн эрх ашгийн асуудал нэг номерт байх ёстой. Гэтэл манайд дандаа хойно байх хандлага бий. Хууль нь чанга биш учраас хүмүүсийн сэтгэлгээ хэтэрхий чөлөөтэй байна. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй учир ийм алхам хийж байгаа. -Гэр бүл болоход тохиромжтой нас гэж байдаг уу? -Дунджаар хүн 25 хүрсний дараа гэрлэхэд тохиромжтой байдаг. Учир нь, 25 нас хүртлээ хүний оюун бодол, шийдвэр гаргалт духны урд хэсэгт төвлөрдөг. Энэ нь аливаа зүйлийг бодитоор дүгнэх чадваргүй сэтгэл хөдлөлд автах хэсэг юм. Харин 25 наснаас хойш оюун бодол, шийдвэр гаргалт хүний дагзны хэсэгт төвлөрнө. Энэ хэсэгт юмыг бодитоор харах дүгнэх сэтгэлгээ төвлөрдөг. Тэгэхээр энэ насанд сонголтоо зөв хийх боломжтой.Тэгвэл энэ насанд ханиа хэрхэн зөв сонгох хэрэгтэй вэ? -Манай салбарын анхдагч доктор Т.Намжил гуайн хэлснээр “Хүнтэй суухын өмнө хоёр жил нэг гэрт бүү ор. Энэ хоёр жилийн хугацаанд хамт дуул, хамт сог.т, зугаац, шогт. Тухайн хүн ийм нөхцөлд ямар зан чанар гаргаж байна тэр бүх зүйлийг судал” гэж хэлсэн байдаг. Энэ өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй. Залуу хосуудын эхний таван жил хүнд өнгөрдөг. Эхний 1-2 жил романтик байх боловч хоёр ондоо орчинд өссөн, өөр соёл, боловсролтой хүмүүс бие биетэйгээ зохицохын тулд маш урт хугацааг өнгөрүүлдэг. Учир нь, хүний тархин дахь сэтгэл хөдлөлөөр 1-2 жил эсрэг хүйстэндээ хүчтэй дурладаг. Сэтгэл хөдлөлдөө автсан байх тул эсрэг хүнээ бодитоор үнэлж, дүгнэж ямар зан чанартай гэдгийг шууд утгаар харах чадваргүй болсон байдаг. Иймд “Хоёр жилийн турш нэг гэрт бүү ор” гэдэг нь сэтгэл хөдлөл буюу эсрэг хүйстэндээ татагдах мэдрэмжээ багасгаж тархинд дахь сэтгэл хөдлөл бодит тогтвортой болих үед илүү шийдвэр гаргах нь зөв юм.Харин ханиа сонгохдоо олон зүйлд анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, хүн эхлээд өөрөө өөрийгөө шинжих хэрэгтэй. Та өөрөө ямар хэв шинжтэй вэ, сэтгэл зүйтэй хүн бэ. Үүний дараа тухайн хүн танд тохирох эсэх. Модноосоо унасан жимс нэг их хол унадаггүй. Үүний нэгэн адил гэр бүлийн соёл, өссөн орчинг нь мөн адил судлан, анхаарах хэрэгтэй. Охид нөхрөө сонгохдоо аав, эцэг хүнээр төлөөлүүлж харах нь зөв. Ямар ч хүн өөрийн өссөн орчин, гэр бүлийн соёл, хандлагыг авсан байдаг. -Хайр хөрөх гэж байдаг уу. Энэ нь юунаас болдог вэ? -Хайрыг өдөөж, услахаа болих гэж байдаг. Хайр цэцэгтэй нэгэн адил. Услах тусам илүү гоё, сайхан болж ургадаг. Гол нь усалгаа арчилгаа дутуу байна гэсэн үг. Хайр өөрөө хөрдөг зүйл биш. Жишээ нь ус гэдэг шингэн чанараа алддаггүй. Гэхдээ халуун хүйтэн байлгах эсэхийг бид шийднэ. Хайр бол мөн чанар юм. Бие биедээ хайртай байвч, үүнийгээ халуун, дулаан байлгахаа больсон байдаг. Тэгэхээр үүнийг үргэлж халуун, дулаан байлгаж, бие биенийхээ хэрэгцээнд анхаарах хэрэгтэй. Жишээ нь эмэгтэй хүн анхаарал халамжид дуртай бол эрэгтэй хүн хүндлэл, шийдвэр гаргалтыг нь үнэлж, хүндлэх хэрэгтэй байдаг. Ингэж байж гэр бүл бат бөх байх болно.Гэр бүлээ бат бөх байлгахад юу хамгийн чухал вэ. Манай уншигчдад энэ тал дээр зөвлөгөө өгнө үү? -Гэрлэлтээ бат, бөх, аз жаргалтай байлгахад дараах зүйлсэд анхаарах хэрэгтэй. 1. Жаргалтай байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Хариуцлага гэдэг үр хүүхдэдээ зөв үлгэрлэн, өсгөн хүмүүжүүлэх мөн бие биендээ үнэнч байх явдал юм шүү дээ. 2. Гэр бүлд хайраас дутахааргүй гол үүрэг гүйцэтгэх зүйл нь бие биендээ итгэх итгэл юм. Манай залуус хайр л байвал болдог хорвоо гэж ярьдаг. Гэтэл хайртай байлаа гээд бие биедээ итгэх итгэлгүй бол юу болох вэ. Үл итгэлцлээс болж хардалт үүснэ, бие биенээ хэмлэдэг юм. Дахин хэлэхэд, хайраас дутахааргүй үүрэг гүйцэтгэх зүйл бол бие биендээ итгэх итгэл. Хайртай бол бие биендээ итгэдэг байгаарай.3. Гэр бүл тэсвэр тэвчээр шаардана. Асуудалгүй гэр бүл гэж байдаггүй. Гэрлэлтэд маш олон асуудал, бэрхшээл тулгардаг. Энэ бүх зүйлийг бид тэсвэр тэвчээр гэх зүйлээр даван туулах хэрэгтэй. Нэг асуудлын цаана дахиад л өөр нэг асуудал гарч ирнэ. Гэр бүлд асуудал, бэрхшээл бол дуусашгүй. Харин үүнийг хэрхэн зөв даван туулах вэ гэдгээс гэр бүлийн аз жаргалтай байдал тодорхой болно. 4. Хайр. Дуугардаггүй хонхыг хонх биш, дуулаагүй дууг дуу биш, илэрхийлээгүй хайрыг хайр биш гэнэ. Тэгэхээр хайр гэдэг зүйл өөрөө нууцлаг, далд дотроо хадгалаад явдаг зүйл биш юм. Бид төдий чинээгээр хайраа илэрхийлж, хоорондын харилцаанд гаргаж байх ёстой. Энэ нь өөрөө гэрлэлтийг бат бөх болгоно. Олон эмэгтэйтэй харилцаа тогтоож чадсан тэр хүн чадалтай, мундаг эр хүн биш. Харин нэг эмэгтэйг аз жаргалтай байлгаж, зөвхөн нэг л эмэгтэйд аз жаргал гэдгийг мэдрүүлж чадсан тэр л хүнийг жинхэнэ эр хүн гэнэ. Эрэгтэй хүн бие махбодын хэрэгцээгээ удирдаж, цэгнэдэг байна аа гэдэг өөрөө жинхэнэ эр хүний мөн чанар юм шүү. -Ярилцсанд баярлалаа.

Categories
Чөлөөт

НОХОЙН ХОШУУНЫ АЧ ТУС

Монголчууд эрт дээр үеэс нохойн хошууг эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн. Дараахь өвчин эмгэгийн нохойн хошууны тусламжтайгаар анагаадаг. Хөгширч тамир доройтсон хүн хоёр хоолны халбага нохойн хошууны жижиглэсэн үр авч 0.5 литр усанд хийж, 15 хором зөөлөн гал дээр буцалган хучиж, шөнөжин хандлаад шүүнэ. Зөгийн балтай хольж, өдөржин цай мэт ууна. Ингэвээс биеийн чалх сайжирч, судас хатуурахаа болино. Нойр муудвал хонин гоньдыг нарийн талхлан ургамлын тосонд хуурч, хөлийн уланд шавж эмчилдэг.Ханиад томуу туссан бол нохойн хошууны хуурай жимсийг үрж нухлан, хоолны таван халбагыг нэг литр хүйтэн усанд хийж, гал дээр 10 минут буцалгаж, 8-10 цаг байлгасны дараа шүүнэ. Өглөө эртнээс нэг шилэн аягаар хоёроос гурван цаг тутамд зөгийн бал, чанамал жимс, элсэн чихэртэй холиод, хоногийн турш ууна. Уух бүрийн дараа амаа бүлээн усаар зайлна. Эс тэгвээс хүчил нь шүдний пааланг иднэ. Долоо хоног уухад өвчин бүрэн илааршина.Элэгний аливаа өвчинд нохойн хошууг сайн талхалж, хонины элэгний хальс, шөрмөсийг хатааж түүнийгээ хувь тэнцүүлэн найруулан нухаж өдөрт хоолны халбагаар гурван удаа уух сайн. Элэгний халуун өвчний хорын үед нохойн хошууны үр ашиглана. Нохойн хошууны үр С амин дэмээр баялаг. Түүнд агуулагдах амин дэм нь үхрийн нүднээс 10, нимбэгнээс 50, алимнаас 100 дахин их болох нь батлагджээ.Элэгний өвчний үед хандыг бэлтгэхийн тулд 10 гр жимсийг 200 гр усанд идээшүүлж хоолны халбагаар ууна. Цөс болоод бөөрний чулуутай бол нохойн хошууны хандаас өдөрт дөрвөн удаа шилэн аягаар долоо хоногийн хугацаатай ууваас барагтай чулуу элс болон туугдана. Цөс өвдөхөд нохойн хошууны жимс, тэхий шээгийн мод, алтан гагнуур, гоёог адил хэмжээгээр хольж буцалгаад өдөрт хоёр удаа 7-21 хоног ууна.Бөөрний өвчтэй хүн нохойн хошуугаар чанасан цайнд зөгийн бал хольж ууна. Нохой хошууны жимсний 500 гр ханданд 15 гр зөгийн бал хольж болно. Үе мөчний өвчнийг эмчлэхийн тулд таван сайн рашаанд үхэр, арц, даль, нохойн хошуу, ганга өвс тэнцүү нийлүүлэн буцалгаж хөргөөд өвчилж буй газарт шавшиж хэрэглэ. Жилд хоёр удаа давтана. Нэг удаад энэ эмчилгээг 7-9 удаа давтана. Арьсны намарс, экзем, хайрст үлд, хөхний товч хагарах, арьс холцрох, түлэгдэлт зэрэгт нохойн хошууны тослог хандыг самбайнд шингээж өдөрт хоёр удаа тавина.Эх сурвaлж

Categories
Чөлөөт

МААНИЙН ҮРЛИЙН АЧ ТУС

МААНИЙН ҮРЛИЙН АЧ ТУС Дээрхийн гэгээнтэн Далай лам болон бусад дээдэс багш нар сүсэгтэн олонд маанийн үрэл хүртээдэг. Өдгөө цаг дор Бурханы шашин арван зүгтээ дэлгэрч буйн ачаар бид бүгдээр тэрхүү нандин зүйлийг төвөггүйхэн олж хүртэх болсон нь юутай их завшаан. Үрэл олон төрөл зүйл байдаг. Тухайлбал, хүний билиг оюуныг төгөлдөржүүлэхэд тустай үрлийг Манзушри болон бусад олон бурхадын тарнийн уншлага бясалгалаар оршоон үйлддэг. Тэрчлэн нас бататгахуйн үрэл, нүгэл хилэнцийг ариусгахуйн үрэл гэж бий. Далай багш голдуу нигүүлсэхүйн сэтгэлийг төрүүлэн бадраахын адистидтай үрэл хайрладаг. Тэдгээр үрлийг адистидлахад Дээрхийн гэгээнтэн аль болох өөрийн биеэр оролцож Энэрэл нигүүлсэлийн бурханы олон тоот залбирал тарнийг уншдаг байна. Ер нь энэ адил үрлийг ханьцашгүй дээд тарнисын эрдэм увидас бүхий егүзэр, бодьсадва нар адистидлаж тухайн үрлийн найрлаганд орж буй бо.дис бүхэнд асар их ид хүчийг шингээдэг билээ. Үүнээс гадна уулнаас олон жилийн бясалгал бүтээлээс дөнгөж бууж ирсэн хуврага хийгээд эгэл хүмүүс маани тарнийг асар олон тоогоор урин тоолж эдгээр үрлүүдэд их адистидыг оршоодог юм. Эдүгээ цагийн шинжлэх ухааны үүднээс хэрхэн тайлбарлахыг мэдэхгүй ч юутай ч болов маанийн үрлүүд өөрийн зөнгөөр өсөж арвиддаг болой. Маанийн үрлийн өсөж арвидахыг өөрийн нүдээр үзсэн янз бүрийн орны хүмүүст үнэнхүү сүжиг төрж тус тусын орондоо 100 сая маани урих бүтээл номын ажлыг явуулдаг боллоо. Маанийн үрлийг чинхүү сүжигтэйгээр, ихэд нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс хүртвээс ач тус гарах нь эргэлзээгүй юм.Үүнтэй холбогдуулан дараах хоёр явдлыг өгүүлэхийг хүсч байна. Энэ явдал саяхан АНУ-ын Сиатл хотод амьдардаг нэгэн настай эмэгтэйд тохиолдсон юм. Тэрээр цусны өмөн үү өвчин тусч өвчин нь хүнд үедээ орсон тул эмнэлгийн зүгээс хийх эмчилгээгүй болсон байлаа. Тэр хатагтай бурханы номыг нилээд хэдэн жил сонирхон судалсан аж. Калифорни мужын Очирваань төвийн захирал байсан нэгэн хуврага түүний өвчний тухай сонсоод хатагтайд нэг үрэл өгчээ. Тэр үрэл нь Еши ламын тарнидаж адисласан үрэл байв. Еши ламтан Дамдин бурханы ёсыг дадуулдаг, энэ бурханы ёсны Янсан хэмээх хамгийн нууц бурханы бясалгал бүтээлийг үйлдэх үедээ балин тахилаар үрэл тэргүүтнийг олноор бүтээдэг байжээ. Хатагтай тэрхүү үрлийг хүртэн, түүний чацуу ” Тон лэн” буюу “Авахуй Өгөхүй” хэмээн нэрийдэх бодь сэтгэлийг төрүүлэх бясалгалыг үйлдэн дадуулсан гэдэг. Энэ нь өрөөл бусдын өвчин, гаслан зо.влон бүгдийг голт зүрхэндээ шингээн авч оронд нь тэдэнд өөрийн хураасан буян, бодийн хутгийг олохуйн үр шим хийгээд жаргалан бүхнээ өгдөг үлэмж баатарлаг агаад онцгой бодийн сэтгэлийг төрүүлдэг бясалгал билээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа гайхалтай явдал болж эмч нар тэрхүү хатагтайн биеэс ү.хлийн аюулт өмөн үү өвчний ямар ч шинж тэмдэг илрүүлж чадаагүй байна. Байж боломгүй энэ явдал эмч нарыг гайхшралд бүрэн оруулсан юм.Мөн нилээд хэдэн жилийн өмнө нэгэн сингапур залуу Д О Х өвчтэй болж үхэлтэй нүүр тулжээ. Тэрээр урьд өмнө хэсэг хугацаанд нэгэн эрдэмт ламтай багш шавь барилдаж явсан юм байжээ.Тэр залуу аюулт өвчнийхөө тухай лам багшдаа дуулгаж аврал соёрхол талбижээ. Насан өндөр болсон багш нь мөнөөх “Авахуй Өгөхүй” бясалгалын зааврыг нэгэн шавьдаа дуудан хэлж бичүүлээд түүнд илгээжээ. Зааврыг хүлээн аваад уг баясалгалыг үйлдэн дөрөв хоногийн дараа шинжилгээ өгөхөд Д О Х-ын вирус илрээгүй байна. Ийм үр дүнд хүрэхийн тулд түүнийг их олон цагаар бясалгасан байж таарна гэж бодон хир удаан бясалгасныг нь лавлахад тэрээр “дөрвөн минут” гэж хариулсан юм. Тэрхүү дөрөвхөн минутын охорхон хугацаанд тэрээр өөрийн өвчнийг ор тас умартан үхлийн айдас хүйтсээс ангижирч, гагц Д О Х өвчинд нэрвэгдсэн бусдын тэсвэрлэшгүй гасланг бодон өгүүлшгүй их нигүүлсэхүй сэтгэл төрүүлж уйлан хайлан суусан гэдэг. Энд чухамдаа юу болов оо гэвэл, нэн ахар хугацаанд боловч нигүүлсэх сэтгэлийг тийн хүчтэй үүсгэж чадсан нь Д О Х өвчнөөр өвдөх нүгэлт үйлийн үрийг нь арилгаж, тийм үйлийг эдлэх шалтгаан байхгүй болсон хэрэг юм.Нэгхэн хоромд ч атугай чинхүү бодийн сэтгэлийг төрүүлэх гэдэг ийм л их агуу зүйл ажээ. Энэ бол ид шидийн тухай асуудал биш харин бурханы шашинд оршиж буй онцгой зүйл болох Хутагтын дөрвөн үнэний сургаал болой. Зовлон хийгээд зовлонгийн шалтгааны үнэнийг зөв танин бариад уг шалтгааныг нь арилган үйлдсэнээр тэдгээрээс гэтэлж болно гэдгийг харуулж буй хэрэг юм. (“Амьдралаа дээдийн номд урвуулахуй”, “Маани тарни бүтээх ёсон” номуудаас) АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.