Categories
Чөлөөт

7 жилд нэг удаа цэцэглэдэг ховор цэцэг АЗ ХАЙР дууддаг Харсан даруйдаа ШЭЙР хийвэл эд баялаг, эрүүл мэнд, баяр жаргал ээлжлэн ирдэг учиртай

7 жилд нэг удаа цэцэглэдэг ховор цэцэг АЗ ХАЙР дууддаг Харсан даруйдаа ШЭЙР хийвэл эд баялаг, эрүүл мэнд, баяр жаргал ээлжлэн ирдэг учиртай гэсэн шүү. Хэрхэн өөртөө аз дуудах вэ? Аз хэзээ ирэх бол гэж хүлээж байхын оронд та өөрөө ажиллах хэрэгтэй. Зарим амжилттай явж буй хүмүүсийг хараад танд энэ хүн ямар азтай юм бэ гэж бодох үе гарч л байсан биз. Хэдийгээр заримдаа аз бидний амьдралд тохиолддог хэдий ч таны хүчин чармайлт ч гэсэн үүнд нөлөөлдөг. Стэнфордын Их Сургуулийн доктор Тина Силиг (Tina Seelig)-ийн үзэж байгаагаар, амжилтад хүрэхийн тулд аз хэрэгтэй, гэхдээ аз дуудахын тулд хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй гэжээ. 1. Аз гэсэн ойлголтыг сайн гэгч нь ухамсарла Ихэнх хүмүүс азыг хянаж болохгүй, гэнэтхэн тохиолддог сохор зүйл хэмээн ойлгодог. Үнэндээ азыг та өөрөө дуудах боломжтой. Хэдий чинээ та өөрийн хийхийг хүссэн зүйлд ханцуй шамлаж орно, төдий чинээ танд аз ирэх болно. Хүмүүс ямар ч хүч хөдөлмөр гаргахгүйгээр азыг ирнэ гэж хүлээж байдаг боловч үнэн хэрэгтээ “аз” гэх ойлголтыг ойлгож чадсанаар та азтнуудын нэг байх болно шүү. 2.Талархаж сур Бидний төлөө бусдын хийж буй зүйлийг бид ихэнхдээ үнэлдэггүй. Хэрвээ та таны төлөө хийж буй зүйлд анхаарал хандуулж, талархал илэрхийлж сурвал таны амьдрал өөрчлөгдөх болно. 3.Зоригтой алхам хий Хэрвээ та оролдож үзэхгүй л бол хэзээ ч амжилтад хүрэхгүй. Алдартай тамирчдыг хараад нэг үзээрэй. Тэд сохор азад итгэж амжилттай болсон гэж үү? Үгүй дээ. Тэд бүгд л зоригтой алхам хийж, спортод хөл тавьсан юм. Үүний ачаар л тэд алдарт хүрсэн. Ямарваа нэгэн зүйлийг анх удаа хийхээс бүү ай. Танд хэрэгтэй хүнтэй очиж мэндэлж, яриа өдөхөөс битгий санаа зовоорой. Зүгээр л очоод мэндлэхэд л та анхны алхмаа хийсэн гэсэн үг шүү дээ. 4. Байж боломгүй зүйлийг хэрэгжүүлэхээс бүү ай! Санаанд оромгүй сонирхолтой бодол таны толгойд орж ирсэн бол амьдрал дээр хэрэгжүүлэх гээд оролдоод үзээрэй. Бүх санаагаа шууд орхих хэрэггүй. Болохгүй, бүтэхгүй гэсэн шалтгаан тоочихын оронд “за” гээд хэрэгжүүлэх гэж хичээх нь зүйтэй. 5.Өөрийгөө илүү тэвчээртэй, тууштай болгох тал дээр анхаарал хандуул! Хэдийгээр тэвчээртэй байх нь таны хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд туслах боловч, тууштай зан хамгийн чухал юм. Аливаа зүйлийг анхны удаа хийхэд бүтэлгүйтэх тохиолдол элбэг байдаг ч та үүнд бууж өгөх хэрэггүй. Харин ч алдаан дээрээсээ суралцаж, урагш алхах хэрэгтэй. Энэ үед аз таныг дагах болно. 6.Хоорондоо холбоотой зүйлийг хай Таны хийсэн зүйл бүхэн ямар нэгэн үр нөлөөг дагуулж байдаг. Энэ нь гэр бүл, ажил, найз нөхөд гээд бүхий л зүйлийг хамарна. Хэрвээ та таны сонирхлыг татахгүй хүмүүстэй харьцаж, танд сонирхолгүй ажлыг хийж байвал азын талаар мартахад болно. Тантай болж буй зүйлийн эерэг, сөрөг үр дагаврын талаар сайн бодоорой. Зарим хүмүүс хайрцагт сууж байгаа мэт өөрийгөө хаадаг. Харин дуртай ажлаа хийж, таатай хүмүүстэй харилцаж байгаа хүмүүсийг үргэлж аз дагадаг юм шүү.

Categories
Чөлөөт

ШУУРХАЙ: Монгол Улсын Ерөнхийлөгч Г.Ганхүүгийн тависан саналын дагуу “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуульд бүхэлд нь хориг тавихаар болов уу

Тэрээр ийнхүү санал тависан байна… Оюутан цагийн найз Монгол Улсын Ерөнхийлөгч Хүрэлсүхээ, чи бид 2-т оюутан цагтаа сайхан нөхөрлөж байсан үе, шар айраг хувааж уугаад Чехуудтай гар зөрүүлж, банзан гитараа хамт нүдэж, машин тэрэгний наймаа хийж явсан үе хүртэл бий. Чамайг Монгол Ардын намын гишүүн болсон цагаас хойш, ялангуяа дарга, цэрэг, Генсек, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоход чинь ч хүртэл нэг ч удаа уулзаж, юм гуйж байсангүй ээ. Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Төрийн наадмын хүлээн авалтад урихад чинь Ёс ёмбогор, Төр төмбөгөр гээд очсон биш, ганц тагш шар айраг уугаад 10 минут саатаад гарсан биш, долоогч, бялдуучаараа дуудуулаад ардын дайсан болсон. Одоо харин оюутан цагийн найзын хувьд нэг гуйлт байна. Н.Учрал гишүүний яаран сандран оруулж ирсэн, ард иргэдийнхээ санаа бодлыг боомилох гэсэн, Ардчилсан улсын үнэт зүйлд биш зөвхөн Тоталитар улсад л байхуйц энэ хуульд хориг тавина гэж найдъя, өнөөдөр сүүлийн өдөр нь юм байна, Оюутан цагийн найз Ганхүү, Алматы хот, 2023 оны 1 дүгээр сарын 27 Khurelsukh Ukhnaa

Categories
Чөлөөт

🙏Монголын хамгийн өндөр бүсгүй Б.Рэнцэнхорлоо маань таалал төгсжээ. УМ МАНИ БАДМЭ ХУМ🙏

Та бүхэнд энэхүү муу мэдээг хуваалцах болсондоо туйлын харамсалтай байна. Миний дүү Будын Рэнцэнхорлоо маань 2023 оны 01-р сарын 21-ний шөнө зуурдаар нас барж, гэр бүл, найз нөхөд ойр дотныхонд маань нөхөж баршгүй гарз хохирол учирлаа. Дүү маань Монголдоо төдийгүй Дэлхийд танигдсан, олондоо хүндтэй, тусч, ажилласаг, бусдын хайрыг татсан, үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Дүүгийн маань Солонгос улс дахь буяны ажил 2023 оны 01 сарын 26-ний өглөөний 10 цагаас 27-ний өглөөний 10 цаг хүртэл 고양시 덕양구 고양대로 1359-5 302호 хаягт болох

тул салах ёс хийх хүсэлттэй хүмүүс хүрэлцэн ирнэ үү. It is with great sadness that I have to share this unfortunate news with you. My sister Rentsenkhorloo Bud has passed away suddenly on the night of January 21, 2023, causing an irreparable loss to my family and her friends. My sister was known not only in Mongolia but also throughout world. She was a beautiful young lady, respected and adored by many, hardworking, and loved to help others. My sister’s funeral service will be held in Korea on January 26th, 2023 from 10 AM to January 27th 10AM at 1359-5 302호, 고양시 덕양구 고양대로 1359-5 302호, please come to say goodbye. 부고 Bud Ankh-Erdene입니다. 갑작스럽게 슬픈 소식을 전해드리게 되어 너무나 가슴이 아프고 마음이 무겁습니다. 사랑하는 내 동생 Bud Rentsenkhorloo는 2023년 1월 21일 밤에 불의의사고로 우리의 곁을 떠났습니다. 내 동생이 몽골뿐만 아니라 세계적으로 많은 팬을 보유하고 있고 성격도 착해서 남들의 사랑을 받는 아름다운 여성이었습니다. 내 동생의 한국내 추모 행사가 아래와 같이 진행될 예정이오니 우리 동생과 인연이 있는 분들은 오셔서 마지막 가는 길 배웅해주시면 감사하겠습니다. 빈소: 2023년 01월 26일 오전 10시부터 01월 27일 오전 10시까지 (고양시 덕양구 고양대로 1359-5 302호)