Нас явахын хэрээр амин дэм, эрдэс бодисуудын армийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болдог гээд төсөөл дөө? Энэхүү армийн тэмцэх чадварыг сайжруулахын тулд эрүүл хоолны дэглэм сахих хэрэгтэй. Эрүүл хооллолтын дэглэмийг бүх насны хүмүүс барих хэрэгтэй хэдий ч хүмүүс 40 насандаа дүрэм журмыг өөрчилж эхэлдэг. Эрүүл зөв хооллолтын зөвлөх хэлэхдээ, “40 насанд хүний бие организм 20 настай үеийнхээс муу ажилладаг” гэжээ. Тамир тэнхээ муудаж, жин нэмэхдээ хурдан болно. Цэвэршилт эхлэн, архаг хууч өвчин сэдэрдэг. Зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин гэх мэт өвчнөөр өвдөх магадлал ихэснэ. Гэхдээ үүнээс сэргийлэх гайхалтай төлөвлөгөө бий! 40 нас хүрээд уух хэрэгтэй амин дэм, эрдэс бодисуудыг танилцуулъя: 1. B12 амин дэм 40 наснаас хойш (ялангуяа 50 наснаас хойш) B12 амин дэм нь ихээхэн ач холбогдолтой. Энэ нь тархины хэвийн үйл ажиллагаа болон цусны эргэлтийн тогтолцоог хэвийн явуулахад нэн тустай. Өдөрт уух хэмжээ (2,4 мкг): 2 аяга сүү 2.
Кальци Бидний ясанд кальци ихээхэн ач холбогдолтой. Кальци нь хүний бие дэх хорт хүчлүүдийг саармагжуулдаг төдийгүй зүрх, мэдрэл, булчингийн агшилт, бусад биохимийн урвалд ихээхэн чухал. Өдрийн хэрэглээ (1 г): 150 гр бяслаг 3. D амин дэм D амин дэм нь 40 наснаас хойш зайлшгүй уух ёстой амин дэм бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Бие махбодид кальцийг шингээх үүрэгтэй. Д амин дэмийн дутагдал нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хөхний хорт хавдар, судасны хатуурал үүсэхэд нөлөөлдөг. Өдрийн хэрэглээ (15 мкг): 100 гр шарсан загас (хулд, туна) 4. Магни Магни нь цусны даралтыг хэвийн байлгадаг. 40 наснаас хойш цусны даралт хэвийн байх нь нэн чухал. Кальци биед шингэхэд тусалдаг төдийгүй булчин, мэдрэл,
зүрхийг хэвийн ажиллуулж, цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Магни дутагдсанаар чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалтай. Өдөрт хэрэглэх хэмжээ (350 мг): 300 гр бууцай 5. Кали Кали нь бүх насныханд хэрэгтэй бөгөөд цусны даралт хэвийн байхад тустай. Кали ихтэй хоол хүнс тогтмол хэрэглэснээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүд зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулж болдог. Өдөрт хэрэглэх хэмжээ (4,7 г): 300 гр шош 6. Омега-3 Хэдийгээр амин дэм биш хэдий ч энэхүү жагсаалтанд зайлшгүй орох ёстой. Хөгшрөлтийг удаашруулдаг бөгөөд санах ойг дэмжин, цусан дахь холестрины түвшинг бууруулж, зүрх өвдөхөөс сэргийлдэг.
Өдөрт хэрэглэх хэмжээ (2 г): 2 ширхэг хушга 7. Пробиотик Пробиотик нь амин дэм эрдэс бодисын алинд ч орохгүй. Гэхдээ эмэгтэй хүний эрүүл мэндэд их хэрэгтэй. Нарийн гэдэсний үйл ажиллагааг хэвийн явуулж, жингээ барих болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг. Өдөрт хэрэглэх хэмжээ (2 KOE): 300 гр йогурт Санамж: Энд бичигдсэн бүх тоо ойролцоогоор бичигдсэн бөгөөд тухайн бүтээгдэхүүний шинж чанараас хамаардаг гэдгийг санаарай. Өөрт тань ямар нэгэн амин дэм, эрдэс бодис дутагдаж байна гэж бодож байгаа бол мэргэжлийн хүнд хандаарай. Нас явахын хэрээр амин дэм, эрдэс бодисуудын армийг их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай болдог гээд төсөөл дөө? Энэхүү армийн тэмцэх чадварыг
сайжруулахын тулд эрүүл хоолны дэглэм сахих хэрэгтэй. Эрүүл хооллолтын дэглэмийг бүх насны хүмүүс барих хэрэгтэй хэдий ч хүмүүс 40 насандаа дүрэм журмыг өөрчилж эхэлдэг. Эрүүл зөв хооллолтын зөвлөх хэлэхдээ, “40 насанд хүний бие организм 20 настай үеийнхээс муу ажилладаг” гэжээ. Тамир тэнхээ муудаж, жин нэмэхдээ хурдан болно. Цэвэршилт эхлэн, архаг хууч өвчин сэдэрдэг. Зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин гэх мэт өвчнөөр өвдөх магадлал ихэснэ. Гэхдээ үүнээс сэргийлэх гайхалтай төлөвлөгөө бий! 40 нас хүрээд уух хэрэгтэй амин дэм, эрдэс бодисуудыг танилцуулъя: 1. B12 амин дэм 40 наснаас хойш (ялангуяа 50 наснаас хойш) B12 амин дэм нь ихээхэн ач холбогдолтой.
Энэ нь тархины хэвийн үйл ажиллагаа болон цусны эргэлтийн тогтолцоог хэвийн явуулахад нэн тустай. Өдөрт уух хэмжээ (2,4 мкг): 2 аяга сүү 2. Кальци Бидний ясанд кальци ихээхэн ач холбогдолтой. Кальци нь хүний бие дэх хорт хүчлүүдийг саармагжуулдаг төдийгүй зүрх, мэдрэл, булчингийн агшилт, бусад биохимийн урвалд ихээхэн чухал. Өдрийн хэрэглээ (1 г): 150 гр бяслаг 3. D амин дэм D амин дэм нь 40 наснаас хойш зайлшгүй уух ёстой амин дэм бөгөөд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй. Бие махбодид кальцийг шингээх үүрэгтэй. Д амин дэмийн дутагдал нь чихрийн шижин, зүрх судасны өвчин, хөхний хорт хавдар, судасны хатуурал үүсэхэд нөлөөлдөг. Өдрийн хэрэглээ (15 мкг): 100 гр шарсан
загас (хулд, туна) 4. Магни Магни нь цусны даралтыг хэвийн байлгадаг. 40 наснаас хойш цусны даралт хэвийн байх нь нэн чухал. Кальци биед шингэхэд тусалдаг төдийгүй булчин, мэдрэл, зүрхийг хэвийн ажиллуулж, цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг. Магни дутагдсанаар чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлалтай. Өдөрт хэрэглэх хэмжээ (350 мг): 300 гр бууцай 5. Кали Кали нь бүх насныханд хэрэгтэй бөгөөд цусны даралт хэвийн байхад тустай. Кали ихтэй хоол хүнс тогтмол хэрэглэснээр цэвэршилтийн насны эмэгтэйчүүд зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлийг бууруулж болдог. Өдөрт хэрэглэх хэмжээ (4,7 г): 300 гр шош 6. Омега-3 Хэдийгээр амин дэм биш хэдий ч энэхүү жагсаалтанд зайлшгүй орох ёстой. Хөгшрөлтийг удаашруулдаг бөгөөд санах ойг дэмжин, цусан дахь холестрины түвшинг бууруулж,
зүрх өвдөхөөс сэргийлдэг. Өдөрт хэрэглэх хэмжээ (2 г): 2 ширхэг хушга 7. Пробиотик Пробиотик нь амин дэм эрдэс бодисын алинд ч орохгүй. Гэхдээ эмэгтэй хүний эрүүл мэндэд их хэрэгтэй. Нарийн гэдэсний үйл ажиллагааг хэвийн явуулж, жингээ барих болон зүрх судасны өвчин, чихрийн шижин, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг. Өдөрт хэрэглэх хэмжээ (2 KOE): 300 гр йогурт Санамж: Энд бичигдсэн бүх тоо ойролцоогоор бичигдсэн бөгөөд тухайн бүтээгдэхүүний шинж чанараас хамаардаг гэдгийг санаарай. Өөрт тань ямар нэгэн амин дэм, эрдэс бодис дутагдаж байна гэж бодож байгаа бол мэргэжлийн хүнд хандаарай.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
