Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны тооцоолсноор Сар шинийн баярын бэлтгэлд нэг өрх дунджаар 1.2 төгрөг зарцуулдаг хэмээн гарчээ. Гэвч бодит байдал дээр өрхийн цагаан сарын төсөв дээрх хэмжээнээс даваад байна. Цагаан сарын барааны үнийг мэдээлвэл, энэ сарын эхээр нэг ширхэг нь 4.5-4.6 мянган төгрөг гэж байсан хэвийн боовны үнэ 5-6 мянган төгрөг болж нэмэгджээ. Гэхдээ үндэсний зарим үйлдвэр хэвийн боовны үнээ бууруулсан байна. Энэ жилийн хувьд хөдөө, орон нутгаас мөн хэвийн боов их нийлүүлж байна. Хөдөөнөөс авчран худалдаж буй хэвийн боов нь сүүгээр зуурсан, шар тос болон өөхөн тосонд чанасан, уламжлалт зүсмэл зэргээр онцлог учир худалдан авагч цөөнгүй байна. Үнэ ханш: “Витафит” компанийн “Өлзий” сүү литрийн савлагаатай нь 4500 төгрөг, Чихэр: Оросын том чихрийн цуглуулга 1 кг нь 20-33 мянган төгрөг, Хорхой ааруул 1 кг нь 20-25 мянган төгрөг Сүүн ааруул 1 кг нь 30-35 төгрөг Суурь еэвэн 24 мянган төгрөг байна. Цагаан сараар улс даяар 1.2 их наяд төгрөг эргэлтэнд ордог тооцоог ҮСХ-ноос гаргасан. Нийт 980 мянган өрхийн хэрэглээгээр тооцоход Сар шинийн хүнс, барааны бэлтгэлээ хангахад нэг айл дунждаар 1.2 сая төгрөг зарцуулна хэмээн тооцсон. Гэвч бодит амьдралд өрхийн цагаан сарын төсөв 2 сая төгрөг даваад байна. Үүнийг нэг талаар ковидын дараах жилүүдэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, мөн цар тахлын 2-3 жилд монголчууд цагаан сарыг тэмдэглээгүй өнгөрсөн, хязгаарлалт хорио цээргүй
энэ жил өргөн хийх гэж буйтай холбоотой эрэлт, хэрэгцээ үүссэн хэмээн эдийн засагчид тайлбарлаж байна. ҮСХ цагаан сарын бэлгийн зардал нэг хүнд дунджар 8000-18.000 төгрөг ногдож, нэг айл гарын бэлэгт дунджаар 400-500 мянган төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Гэвч бодит байдалд гарын бэлгийн зардалд нийт 700 мянга орчим төгрөг зарцуулж буй мэдээтэй байна. Нөгөө талаар цагаан сарын үеэр цалин болон тэтгэврийн зээл нэмэгддэг. Энэ жил ч давтагдаж байна. Монголбанкны тоо баримтаас харахад жилийн энэ үед монголчуудын зээлийн хэмжээ болон зээл авсан иргэдийн тоо нэмэгддэг. Жил бүрийн 1-2 дугаар сард зээлийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн байгааг 2017 оноос хойших статистик мэдээллээс харж болно. 2020 онд цар тахлын улмаас цагаан сар тэмдэглээгүй үед зээлийн хэмжээ өмнөх онуудаас харьцангуй буурч байжээ. Тэгвэл энэ оны эхний сард 443 тэрбум төгрөгийн цалин, тэтгэврийн зээл олгоод байгаа бол 2 дугаар сар гарснаас хойш иргэд 260 тэрбум төгрөгийн зээл авсан мэдээтэй байна. Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн С.Гүнжээ,
би нийслэлд ажлаар ирээд байна. Хөдөө, орон нутгийг бодвол хотод идээ, ундаа, барааны сонголт их байна. Манайх цагаан сар тэмдэглээгүй, аавындаа гаргана. Ууц, цагаан идээ, тавгийн идээнд нэг сая гаруй төгрөг зарцуулаад байна. Хөдөөнийхэн Сар шинээр шинэ дээл хувцас бэлтгэдэг. Эдгээр зардлыг оруулан тооцох юм бол цагаан сарын зардал 3 сая төгрөгт хүрч байна. Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Н.Энхчимэг, өнөөдрийн байдлаар цагаан сарын бэлтгэлд нийт 2 сая төгрөг зарцуулаад байна. Манайх хөдөө байдаг, махаа өөрсдөө бэлтгэдэг хэрнээ л хэвийн боов, тавгийн чихэр, жимс, хүүхдүүд болон зочдын гарын бэлэгт ихэнх зардал гарч байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэн Г.Уранчимэг, юмны үнэ жил ирэх тусам нэмэгдээд байна. Энэ жилийн цагаан сарын бэлтгэлийг одоогоор хамгийн багадаа 1.5 сая төгрөг болно гээд тооцоолж сууна. Энэ жил ууц авахаа больсон. Чанах мах авдаг. Хонины мах кг нь 13-14 мянган төгрөг байна лээ. Хэвийн боовоо ширхэгийг нь 4500 төгрөгөөр авсан. Үнэ нь нэмэгдсэн байна. Бусад зүйлээ аваагүй, охин маань төсвийн байгууллагад ажилладаг, цалинг нь хүлээж цагаан сарын бэлтгэлдээ нэмэрлэх гээд байж байна гэв.
МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр
хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ.
2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг.
Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.
ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.
